Хэлэлцүүлэг:Билл Гэйтс

Page contents not supported in other languages.

Тэрээр бага байхаасаа л компютерт дуртай байсан бєгєєд 1975 онд Харвардад сургуулийн найз Paul Allen -тай хамтран Microsoft -г байгуулсан юм. Эхэн vед Microsoft жаахан бvтэл муутай байжээ. Ингээд тэдний цаашдын зорилго нь компютер хэрэглэгч бvр Microsoft -ын програмыг хэрэглэх явдалд чиглэх боллоо. Тун удалгvй тэдний хvсэл биелэж ихэнх компютер MS DOS (Microsoft Disk Operating System) -ыг ашиглах болжээ. 1983 онд 100 компютерийн борлуулагч тэдний MS DOS -ыг худалдах лиценз авсан ба ингэж MS DOS дэлхий дахинд тархав. 1986 онд Microsoft -ын худалдааны ажил хvчтэй єрнєж Билл Гейтсийн хєрєнгє нэг шєнийн дотор л хэд хэдэн саяаар єсєж байв. Apple компанийн Macintosh operating system, MS DOS -оос хол хоцорч байлаа. 1980-аад оны сvvлээр Билл Гейтс Windows operating system -г гаргаснаа баяртайгаар тунхаглав. 1990 онд Windows -ын 3,0 дахь хувилбарыг (version 3.0) гаргасан нь Microsoft -ын худалдаанд чухал нєлєє vзvvлсэн юм. 1992 онд Ану-ын ерєнхийлєгч Жорж Буш, Билл Гейтсийг технологийн салбарын vндэсний одонгоор шагнасан юм. Microsoft компани нь цаашид улам хєгжин тэлж, хvмvvс компютерийг хялбар бєгєєд дур сонирхолтойгоор хэрэглэх болох нь Microsoft -ын хvсэл байлаа. Microsoft компанид дэлхийн 48 орноос 20,000 гаруй хvнийг сонгон ажиллуулдаг бєгєєд Билл Гейтс ажилчидаа харамгvй шагнаж урамшуулдаг тул тэдний ажилчид нь бvгд маш идэвхи чармайлттай ажилладаг юм. 1995 онд Билл нийгэм ба технологийн ирээдvйн тухай номыг єєрийн компанийн технологи хариуцсан дарга Nathan Myhrvold -той хамтран бичсэн юм. The Road Ahead ном нь дэлхийн 20 оронд хэвлэгдэн дэлхийд No1 Best seller болсон юм. 1996 онд номоо улам єргєн цар хvрээтэй болгон сайжруулж нийгэм ба хvмvvст компютерийн сvлжээ, интернэт нь ямар чухал ач холбогдолтой болох тухай бичсэн нь мєн л маш ихээр борлогдон тvvний хоёр дахь Best seller нь болжээ. Билл Гейтс vvрэн телефон холбоог vндэслэгчийн нэг Craig McCaw -тай хамтран ажиллаж тойрог замын хиймэл дагуулын тусламжтайгаар дэлхий дахинд TV, мэдээлэл дамжуулах тєсєлд хєрєнгє оруулж байжээ. Тэр цаашид ч маш олон хvмvvст туслан, дэмжиж байлаа. Билл нэгэн удаа сурвалжлагчид ярилцлага єгєхдєє << …Миний амьдралын 90 хувь нь зурсан зурлага, хувь тєєргєєрєє байдаг…>> гэж єгvvлжээ. Тэрээр 1994 оны 1 сарын 1 нд Melinda French -тэй гэрлэн 1996 онд Jennifer Katherine Gates гэдэг охинтой болжээ. Билл Гейтс чєлєєт цагаараа ном зохиол унших, гольф тоглох дуртай нэгэн юм. Microsoft компани нь маш алгуурхнаар дэлхий дахины програм хангамжийн гол чиглvvлэгч болж чадсан юм.