Хэлэлцүүлэг:Бүлгэм:Компьютер/Нэршүүлэлт

Page contents not supported in other languages.

"у" юу, "ү" юү? Жишээ нь: Линукс уу, Линүкс үү?[кодоор засварлах]

Монголчууд бид нар Коминтерний Орос ах нарын заавраар хамаг стандартаа хийж байсаны үлдэц толбо нь одоог хүртэл Монгол хэлэн дэх зарим гадаад үгийг нэршүүлсэн жишээн дээр харагдаж байна. Жишээлбэл, хэдийгээр Монгол хэлэнд яах аргагүй "түрк" гэх ёстой атал, "у" үсгэгүй орос хэлэнд "турк" гэж нэрийдсэнийг авч хэрэглэсээр одоог хүрчээ. Сүүлийн үед зарим нийтлэгчид "түрк" эсвэл "түрэг" гэж хэрэглэж байгаа нь сайн хэрэг. "щ" (шж) үсэг одоог хүртэл цагаан толгойд байсаар байна.

Харин шинээр нэршүүлж буй үгүүдэд иймэрхүү алдаа гаргамааргүй байна. Жишээ нь "Линукс" гэлгүй, "Линүкс" гэж нэрлэх хэрэгтэй байна. Энэ талаар санаа оноогоо хуваалцья! Dagvadorj 11:47, 17 Нэгдүгээр сар 2010 (UTC)[хариулах]

Энэ урд нь яригдаж байсан зүйл байна. Ер нь бол Линус Торвалдсын өөрийнх нь дуудлагаар линукс гэх нь зөв гэсэн. Бүх у-г ү болгож болохгүй байх. Түрк, Вирүс, веб саит гэх мэт үгэнд иймэрхүү байдлаар бичих нь зөв мэт санагддаг ч яг хэл шинжлэлийн хувьд тогтсон стандарт үгс байхгүй тул хэсэг хүмүүс өөрчилж бичлээ гээд үл ойлголцол үүсвэл хэцүү юм шиг санагдсан. Би хувьдаа өөрийн хийж байгаа зүйлст нэг янзаар бичээд явтал өөр нэг нь өөр нэг янзаар хүн бүр хүссэнээрээ бичээд байвал хэцүү. Ер нь бол одоо орчуулгууд зогсчихоод байгаа гол шалтгаан бас энэ болоод байгаа... Тэгэхээр нэгэнт тогтсоноор нь бичээд явах нь дээр. Хэзээ хэнийг дагасан нь чухал биш. Шинэ үг оруулж ирж байгаа бол харин анхаарах нь зөв байх. Тэгэхгүй бол нэг үгийг хэд хэдэн янзаар бичээд толгой эргэсэн, замбараагүй зүйл болж хувирна. Тооцоолуурын үг хэллэгийн хувьд лав нэг толь гаргаад, хүмүүсийн санал, сэтгэгдэл тайлбар аваад тодорхой хугацаанд 1 үгийг сонгоод хэрэглээд явдаг автомат толь бичгийн онлайн програм хийхээр яригдаад явж байгаа байх. Тэр маань бэлэн болчихвол маш чухал зүйл болно доо...

Алмас 202.179.16.185 12:19, 17 Нэгдүгээр сар 2010 (UTC)[хариулах]

Одоо яг энэ асуудал дээр толгой нь эргээд байгаа болохоор шинэ бичлэг оруулахаас халшираад байгаа хүмүүс их байгаа юм шигээ. Энэ түгжээнээс ямар нэгэн аргаар гарах нь зөв мэт. Энэ талаар ШУА-ийн Хэл, Зохиолын хүрээлэн эсвэл КтМС юмуу, МКС-ийн зүгээс гаргасан уриалал эсвэл тунхаг байдаг юм болов уу? Үгүйтээ ч олон гишүүнийг хамаарсан нэг төрийн бус байгууллага байх хэрэгтэй мэт санагдах юм. Dagvadorj 12:27, 17 Нэгдүгээр сар 2010 (UTC)[хариулах]
Орос, Англи цагаан толгойгоос орчуулан ойлгохдоо одоо у-г ү-гээр солих цаг нь болсон. Бидний уламжлалт Түрүг,Түрэг гэдэг нэр байсаар байтал Турк гэж бичих нь ичмээр алдаа. Турк биш Түрк, Туркменистан биш Түркменистан, Узбекистан биш Өзбекистан болно.--MongolWiki 01:09, 13 Аравдугаар сар 2011 (UTC)[хариулах]