Хэлэлцүүлэг:Нийгэм

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Гэр бүл дэхь хүйсийн тэгш эрх Монголын Эзэнт гүрний үед ямар байсан бэ?


Хүн төрөлхтөн үүсэн бий болоод мянга магад зарим хүний үзэж буйгаар олон сая жилийг туулан өнгөрүүлж байна. Харин энэ хугацаанд тэгш эрхийн асуудал хэдийнээс яригадаж байсаныг хэлж мэдэхгүй юм. Дэлхий дахинд тэгш эрх тэр дундаа эр эм хүйсийн тэгш эрхийн асуудал өнөөдөр хүмүүсийн анхаарлыг татсаар байна. Монголд ч гэсэн энэ асуудлаар олон байгууллага ажиллаж хүйсийн тэгш эрхийг хангахын тулд олон ч ажил явуулж байна.

Харин тэр тэгш эрх нь гэр бүлд хэрхэн тогтож байсан бэ? гэж асууж болох юм. Харин энэ талаар нарийн судалгаа одоогоор миний бие олж уншиж амжаагүй бөгөөд энэ талаар нарийн судалгаа хийсэн бодитой судалгаа одоог хүртэл гараагүй байна.

Одоо хүйсийн тэгш эрхийг сахихаар хүмүүс ажиллаж байна. Тэгвэл Монголын Эзэнт гүрний үед хүйсийн тэгш эрх ямар байдалтай байсан юм бол? Энэ талаар судалж үзэх юм бол маш сонирхолтой зүйлс маш олон гарч ирнэ. Тухайн үед эрчүүд өнөөдөр давуу эрх эдэлж байсанаас бүр давуу эрхтэй байсан гэж хүмүүс дуу нэгтэй хэлэх байх. Мөн эмэгтэйчүүдийг эд бараа мэт үздэг байсан гэх хүн ч гэсэн мундахгүй боловуу. Гэвч үнэндээ тэс өөр байсан ба энэ тухай хэдэн зүйлсийг та бүхэнд өгүүлье.

Хүн хэдийд хүчтай байдаг юм бол. Миний санахад мэргэн ухаан, алдар хүнд, эд баялагтай байхада хүн хүчтэй нэр нөлөөтэй байдаг. Энэ бүхэн маань эрчүүдэд давуу эрх олгодог. Тухайн үед буюу Монголын их бага хаадын үед нийгэмд мэдээж эрчүүд байсан. Учир нь тэд дайн тулаанд оролцож гэр орон үр хүүхдээ хамгаалаад зогсохгүй эд баялаг хөрөнгө олж ирдэг байсан.

Харин энэ эд баялагийг хэн зарцуулдаг байсан бэ? Тухайн үед өнөөдрийнхтэй адил өндөр хэрэглээ байгаагүй гэж хэлж болох боловч чамгүй тансаг болон ердийн хэрэглээнд чамгүй мөнгө зардаг байсан нь мэдээж юм. Эр нөхрийнхөө олж ирсэн баялагийг эхнэр зарцуулдаг байсан ба тэд өөрсдийн үзэмжээр захиран зарцуулж байжээ. Энэ тухай Монголчуудын нүүдэл суудал хэмээх бүтээлд “Монголчуудын, ер нь нүүдэлчидийн түүхэнл эмэгтэй хүн ихээхэн үүрэгтэй байжээ. Гол төлөв дайн байлдаантай байсан тэдний хувьд эрэгтэй хүн аж ахуй руу хутгалдах бололцоо муу байдаг тул энэ бүхнийг эмэгтэй нь үүрнэ. Аж ахуйг хөтөлөг болохоор дагаад тэдэнд эдийн засгийн маш том эрх мэдэл ноогддог байжээ. Монгол эмэгтэйд байсан шиг эрх мэдлийг лалын болон күнзийн сурталт эмэгтэй хэзээ ч эзэлж явсангүй” гэсэн байдаг ба МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ИХ ЗАСГИЙН ЦААЗ ЧИНГИС ХААНЫ ЗАРЛИГИЙН ХӨХ ДЭВТЭР хэмээх бүтээлд “Татаар эмэгтэйчүүд, эрчүүдийнхээ хөрөнгийг зохицуулж, хүссэн зүйлсээ борлуулж, сонирхсон зүйлээ арилжиж авдаг байв” гэсэн нь эмэгтэйчүүд эдийн засгийн хувьд илүү давуу эрхтэйгээр барахгүй эрчүүд аж ахуйд төдий л оролцох боломжгүй байсан байна. Тиймээс эмэгтэйчүүд мөнгө хөрөнгөө зарцуулдаг байсан ба энэ амаргүй ажлыг гарамгай хийсээр иржээ. Өнөөдөр ч гэсэн монголын жирийн нэгэн айлд эмэгтэй хүн л өрхийн дансийг барьсаар байгаа нь олон тохиолдоно.

Энэ нь тогтсон уламжлал гэж хэлж болох юм. Үүгээр ч зогсохгүй хүйсийн тэгш эрхийн талаар тухайн үед хуульчлан зааж өгсөн нь тухайн үедээ төдийгүй XIX зуун хүртэл гарсан хууль тогтоомжуудаас хэдэн алхмын өмнө гишгэж чадсан нь харагдаж байна. Энэ үед хүний тэгш эрхийг монголчууд хууль зүйн үүднээс баталгаажуулж бас энэ талаар авч үзэж байсан магад анхны ард түмэн байсан боловуу. Энэ талаар Чан Чунь бумбын өрнө зүгт зорчсон тэмдэглэл хэмээх номонд “Эмэгтэйчүүд нөхөрт гарсны дараа нөхөр үгүйрэн хоосрох ахуул дахин нөхөрт гарна. Нөхөр нь холын аянд яваад гурван сарын дотор эргэж ирэхгүй бол хүнтэй дахин гэрлэж болох ажаамуу” гэсэн нь эмэгтэй хүнийг эрчүүдээс дутахааргүй тэгш авч үздэг байсан нь харагдаж байна. Тухайн үед монголчууд аян дайнд хаа сайгүй явж байсан болохоор дээрх хуулийн заалт бий болох үндэс нь нэг талаар болсон байж болно.

Түүгээрч барахгүй эмэгтэй хүнийг эрхэмлэн тэдний эрхзүйн байдлыг товойлгон зарим тодорхой давуу эрхийг эдлүүлдэг байж. Энэ тадаар МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ИХ ЗАСГИЙН ЦААЗ ЧИНГИС ХААНЫ ЗАРЛИГИЙН ХӨХ ДЭВТЭР зохиолд “монголын цаазын практикт эмэгтэй хүнийг эрхэмлэн эрхзүйн байдалыг нь онцлон товойлгосон байдаг. Жишээ нь эмэгтэй хүн хэрвээ хэн хүний ялыг хүнд байна гэж ноёнл айлтгавал эмэгтэй хүнийг хүндэтгэж хүнд ялыг хөнгөлнө. Хөнгөн ялиг болино” гэжээ. Энэ нь эмэгтэй хүнийг хүндэтгэн тэдний хүсэлтийг харгалзан үздэг байсан байна. Ингээд бодохоор эмэгтэйчүүдийн дуу хоолойг шүүх засаглал ч сонсдог байжээ. Мөн наргиж цэнгэхэд ч тэгш эрхтэй байсан тухай мэдээ бас байдаг.

Дээрхээс харахад эмэгтэй хүнийг ихэд хүндлэн дээдэлдэг байжээ. Тэд ч үүрэг хариуцлагаа ухамсартай биелүүлж эрхээ бүрэн эдэлж байсан бололтой. Тэгэхээр монгол эмэгтэйчүүд маш өндөр соёл боловсролтой ихэд хүчирхэг хүмүүс байсан байж таараа. Түүхээс харахад мэргэн цэцэн хатад олон байсан ба тэднээс төрсөн хүүхдүүд нь алдартай удирдагчид мөн хаад болсон нь олон. Монголчуудын нүүдэл суудал зохиол “Дэлхийд нэрээ дуурсгасан Монголын дөрвөн том жанжин Мөнх, Хубилай, Хүлэгү, Аригбөх нарыг төрүүлсэн эх Соргагтани Бэкийн тухай хүүхдүүд нь хаан болохоос өмнө Монголд ирсэн мөнөөх Карпини “энэ хатан татаарын дунд их нэр хүндтэй гэсэн бол Персийн их түүхч Рашид ад Дин “тэрээр маш ухаантай, дэлхийн бүх эмэгтэйчүүдээс онцгой ялгарах хүн” гэжээ. Харин тэр үед Бага Азид амьдарч байсан Еврей эмч Бар Хэбрэүс гэгч түүнийг “бүх хүүхдээ төрийг гайхамшигтайгаар барихад сургаж хүмүүжүүлсэн аугаа их хатан” гэжээ. Энэ нь ухаант хатадын маань нэг бизээ. Үүнээс гадна олон хатадын нэр дурдаж болох боловч тэ дундаа онцгойгоор Мандухай Сэцэн хатанийг нэрлэх байна. Мөн МНТ – д гайхамшигтай хатадын тухай өгүүлсэн байдаг. Тэдний нэг нь Өэлүн хатан юм. Ингээд харахад монгол хэдийгээр эцгийн эрхэт ёс ноёлсон улс боловч тэд эмэгтэй хүнийг хүндлэх болон тэдний эрхийг хамгаалахыг мартаагүй. Энэ нь монголчуудын хүчирхэг болоход их л нөлөө үзүүлсэн боловуу.

Эмэгтэй хүн их л мэдлэг боловсролтой байсан байна. Нөхрүүд хүүхдүүдтэйгээ их цагийг өнгөрөөх боломжгүй байсан ба ээж нь түүнтэй хамт байж түүнд эрдэм мэдлэг ёс суртахуун олгодог байжээ. Ингээд бодоход эмэгтэйчүүд их л мэдлэг боловсролтой их нөлөө бүхий хүмүүс байжээ.

Түүхээс харахад ч гэсэн эрэгтэй хүн шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг байсан боловч эмэгтэй хүн тэднийг хөдөлгөж чаддаг байсан нь харагддаг. Тиймээс эмэгтэй хүн монголын түүхийн туршид ихэд нөлөөтэй байсаар ирсэн. Тэрхүү эцгийн эрхэт ёс гэгдэх ёс нь монголд байсан нь бусад орныхоос ихэд ялгаатай байсан. Тиймээс бусад эцгийн эрхэт орнос өөр төдийгүй илүү давуу уян хатан байсан. Тиймдээ ч хүйсийн тэгш байдлыг хадгалахыг хичээж байсан.

Тухайн үеийн эмэгтэйчүүд дээр дурьдсанаас илүү их боловсрол мэдлэгтэй алсын хараатай байжээ. Эзэнт гүрний үед эмэгтэйчүүд өндөр боловсрол мэдлэгтэй байсан учраас л тэрхүү эрхийг эдэлж байжээ. Эндээс харахад өнөөдөр охид бүсгүйчүүд маань эрчүүдээс илүү их боловсрол мэдлэгтэй тэднээс илүү ухаантай байж байж хүйсийн тэгш эрхийн талаар ярих хэрэг юм.

Маш өндөр чадвар мэдлэгтэй эмэгтэй хүнийг монгол бишрэн хүндэлж түүнээс суралцах тохиолдол олон байсаныг түүх өгүүлсэн байдаг. Монголчуудын энэ гэр бүл дэхь хүйсийн тэгш эрхийн харилцаа зөв харилцаатай байж чадаж байсан нь эмэгтэйчүүдээс ихэд хамаатай байжээ.