Хэлэлцүүлэг:Counter-Strike

Page contents not supported in other languages.

Контр-Страйк (англ. Counter-Strike, Сөрөг цохилт) нь тактикийн, буудалцаант видео тоглоом юм. Half-Life тоглоомыг "Gooseman", Жесс Клифф нар сайжруулснаар Valve Corporation хөгжүүлж худалдаанд гаргасан. Контр-Страйк нь анх худалдаанд гаргахдаа Microsoft WIndows , 2003 оны эхээр Xbox .Мөн Linux , OS X хоёрт 2013 оны 1 дүгээр сараар гарах төлөвтэй байгаа.Сүүлийн засварлагдсан хувилбар 1.6 нь 2003 онд гарсан. Түүнээс хойш албан ёсны хувилбараа өргөжүүлж, Counter-Strike: Condition Zero, Counter-Strike: Source, Counter-Strike: Global Offensive зэрэг цувралууд гараад байгаа. Уг тоглоомд алан хядагчид болон алан хядагчидтай тэмцэгчид гэсэн багт хуваагдан өрсөлддөг. Өгөгдсөн даалгаварыг биелүүлэх буюу эсрэг талаа ялсан тал нь хождог.Мөн багын ажилгаа их шаардах болно. Судалгаагаар авч үзхэд 2011 оны 8 дугаар сарын байдлаар Контр-Страйк нь 25 сая борлуулагдсан байдаг байна.