Хэнтийн нуруу
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Хэнтийн нуруу нь Монгол Улсын Хэнтий болон Төв аймгийн нутагт орших нуруу юм. Чингис хааны төрсөн нутаг бөгөөд түүнийг нутаглуулсан гэгддэг Бурхан Халдун уул нь Хэнтийн нуруунд харьяалагдана.
Номхон далай ба Хойд мөсөн далайн ай савд багтах Онон гол, Хэрлэн гол, Туул гол зэрэг олон гол мөрөн тус нуруунаас эх авдаг.