Хэрэглэгчийн яриа:Bumush

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Эрчим хүч, Эрчим хүчний хэмнэлт

М-Си-Эс Интернэйшнл ХХК / MCS International Co.,Ltd[засварлах]

М-Си-Эс Группын ууган компани болох М-Си-Эс Интернэйшнл ХХК нь 1993 онд эрчим хүчний зөвлөгөө өгөх чиглэлээр байгуулагдсанаас хойш эрчим хүч, барилга, дэд бүтцийн салбарын шинэчлэлт, өөрчлөлт хийхэд орчин үеийн шинэ техник технологи бүхий цогц шийдэл боловсруулах, түүнийг нэвтрүүлэхэд түлхүү анхаарч, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа олон жилийн түүхтэй компани юм.

Үйл ажиллагааны чиглэл: • Цахилгаан дамжуулах агаарын шугам, Цахилгаан дэд станц

     -2х6МВт Цахилгаан станц
     -220кВ хүртэлх ЦДАШ, Дэд станцын зураг төсөл, барилга угсралт
     -Ил болон хаалттай хуваарилах байгууламж
     -Хуваарилах сүлжээ 

• Үйлдвэрийн автоматжуулалт

     -Цахилгаан станцын уурын зуух болон турбины автоматжуулалт
     -СКАДА/SCADA систем
     -Турбины өдөөлтийн систем
     -Моторын удирдлага, хувиргах техник

• Дулааны шугам сүлжээ болон халаалт, агааржуулалт, хөргөлт

     -Ялтсан бойлерын тооцоо, зураг төсөл, угсралт, суурилуулалт
     -ДШС-ий гидравлик тооцоо, зураг төсөл, инженеринг

• Цахилгаан түгээлт борлуулалт

     -Цахилгаан түгээх сүлжээ 
     -Цахилгаан эрчим хүчний борлуулалт

• Сэргээгдэх эрчим хүч

     -Усны эрчим хүч
     -Нар болон салхины эрчим хүч
     -Эрчим хэмнэлтийн төслүүд

• Худалдаа борлуулалт

     -Эрчим хүчний бараа бүтээгдэхүүний борлуулалт

• Туршилт тохируулгын үйлдвэр

     -Цахилгаан тоолуурын лаборатори
     -Усны тоолуурын лаборатори
     -Угсралтын цех

• Ажил үйлчилгээ

     -Зураг төсөл
     -Инженеринг
     -Бараа материал ханган нийлүүлэлт
     -Барилга угсралт
     -Төслийн удирдлага
     -Зөвлөх үйлчилгээ
     -Төслийн санхүүжилт, урьдчилсан санхүүжилт

Онцлох төслүүд:

     -Эрчим хүчний хэмнэлт төсөл, Багц-3
     -Урьдчилсан төлбөрийн систем УБЦШС
     -Эрчим хүчний төлөвлөлтийн хүчин чадавхийг бэхжүүлэх 
     -Эрдэнэбулганы усан цахилгаан станц
     -Тайширын усан цахилгаан станц
     -Булган-Мөрөнгийн 110кВ-ын ЦДАШ, Дэд станц
     -Арвайхээр-Баянтээг-Баянхонгорын 110кВ-ын ЦДАШ, Дэд станц
     -Эрчим хүчний хөтөлбөр-1, СКАДА
     -Эрчим хүчний хөтөлбөр-1, Багц-2, Ил хуваарилах байгууламжийн шинэчлэл
     -ДЦС-4 ТӨХК-ийн шинэчлэлийн төсөл
     -ДЦС-3 ТӨХК-ийн зуухны шинэчлэлийн төсөл
     -Дарханы 110кВ-ын хаалттай хуваарилах байгууламжийн шинэчлэлийн төсөл


Манай компани шинэ техник технологи, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх замаар эрчим хүчийг хэмнэх, ингэснээр байгаль орчны бохирдлыг бууруулах зорилттой ажилладаг бөгөөд 2007 онд хэрэгжүүлсэн төсөл, хийж гүйцэтгэсэн ажилдаа Монголд анх удаа дараах техник, технологи, бүтээгдэхүүнийг нэвтрүүллээ. Үүнд:

1. Зураг төслийн ажилд АНУ-ын / PLS-CADD, PLS-POLE, TOWER, ETAP/ программ хангамж худалдан авч хэрэглэдэг болсноор дэлхийн жишигт нийцсэн тооцоо хийж, зураг төсөл боловсрууллаа.

2. Хэрэгжүүлсэн төслүүдэд

МУ-ын Засгийн Газраас зарласан “Их бүтээн байгуулалт-шинэ ажлын байр нэмэгдүүлэх жил” хөтөлбөрийн хүрээнд 20 гаруй гадаад, дотоодын санхүүжилт бүхий төслийг амжилттай хэрэгжүүлж, хүлээлгэн өглөө. Үүнд Монголд анх удаа нэвтрүүлсэн техник технологи бүхий онцлох төслийг дурдвал:

SCADA төслийн хүрээнд • Шилэн кабельтай аянгын троссыг (Optical Ground Wire -OPGW) Улаанбаатар хотыг тойрсон 110кВ-н өндөр хүчдэлийн агаарын шугам болон Дарханы Цахилгаан Станц, Дархан 220кВ Дэд Станцуудын хооронд нийт 64 км кабель татсан. Ингэснээр шилэн кабель бүхий аянгын тросс ба цахилгаан дамжуулах болон түгээх өндөр хүчдэлийн шугамд аянга зайлуулагч, газардуулагчийн зориулалтаар ашиглагдахаас гадна 155Mb хүрэлх хурдтай мэдээлэл дамжуулах өндөр хурдны суваг хэлбэрээр ашиглах боломж бүрдсэн. • алсаас удирдах програмчлах боломжтой RTU (Remote Terminal Unit) төхөөрөмжийг суурилуулж програмчлав. УБ Дулааны цахилгаан станц- 4 төслийн хүрээнд

• Зуухны тоосон системийг шууд үлээлэгт шилжүүлснээр шаталт бүрэн явагдаж, яндангаар хаягдах утаанд агуулагдах хорт хий багассан • Турбогенераторын өдөөлтийн системийг шинэчилснээр цахилгаан эрчим хүчний зарцуулалт багасаж, найдвартай ажиллагаа дээшилсэн