Хэрэглэгчийн яриа:E.Enkhtuwshin

Page contents not supported in other languages.

Мэдээллийн ёс зүй

Мэдээллийн технологийн этикийн үндсэн асуудлууд.

1.Ажлын байран дахь компьютерүүд.Мэдээллийн технологи нь маш олон шинэ ажлын байр бий болгосон мөн олон хүнийг ажилгүй болгож байгаа.

2.Компьютер гэмт хэрэг.

Үндсэн 5 асуудалын талаар ярьдаг.

Хамгаалалт- хувь хүний эрх ашгийг хөндсөн асуудал Бүрэн бүтэн байдал-өгөгдөл болон программын зарим хэсгүүд нь засварлагдаагүй гэдгийг судалдаг. /Зөвшөөрөлгүйгээр мэдээлэлд хандах, вирус, патент / Зөвшөөрөлгүй үйлчилгээ-хууль бус үйлчилгээ.Тогтвортой байдал Ямар нэг нөөц эх сурвалжид хандах хандлагыг хянана. Нэгэнт бид энэ эмх замбараагүй байдлыг үүсгэж буй компьютерийн технологийг зогсоож чадахгүйгээс хойш компьютерийн технологийн өөрчлөлттэй зохицон ажиллах, мөн үүсэн гарч буй ёсзүйн асуудлыг боловсруулах төлөвлөгөө гаргах нь зүйтэй. Энд онолын хоёр үндсэн чиглэл, сургууль байна :Компьютерийн ёс зүйг судлах нь хамтын ёс зүйн боловсролын нэг хэсэг юм. Компьютерийн ёс зүй нь ёсзүйн боловсролын нэг хэсэг биш, харин бүрэн бие даасан, тусдаа судлагдах салбар юм. Хоёр дахь хандлага оршин байгааг Walter Maner дараах байдлаарт айлбарласан байна: Хүний үйл ажиллагаанд компьюте рнэвтрэн орж ирсэн нь өөр бусад я мар ч салбарт байхгүй ёсзүйн цоо шинэ асуудлууды гүүсгэж байна. Зөв зүйл хийх6 Ёс суртахуунтай байх. Хэрэглэгчдэд чин сэтгэлээсээ хүндэтгэлтэй ханддаг байх. Амлалтаа биелүүлдэг байх. Хариуцсан ажлаа чанартай гүйцэтгэх. Хулгай хийхгүй байх. Ёс зүйн зарчим: Деонтологийн Үүрэг хариуцлагыг чухалчлах Хүн бүр дүрэм журмыг баримтлах Аль нь зөв бэ гэдгийг тодорхойлохын тулд шалтгаан эсвэл логикт үндэслэх Хүмүүсийг зорилготой ажиллаж сургах, тэдэнд нөлөөлөх Бодитой эрхүүд (Natural rights)Хүний нийгмийн бодит нөхцөл байдлаас урган гарах Хүний үйл ажиллагааны процесст төвлөрөх Амьдрал, хүний эрх, өмчийн асуудал гэх зэрэг суурь эрхүүдийг хүндэтгэх¨ Ёс зүйн зарчим: Үр дагаврыг чухалчлах Утилитарианизмын онолд хамаарна. Дийлэнхи олонхийн хэрэгцээг нэмэгдүүлэхэд чиглэж ажилланаХүмүүсийн хэрэглээний хүрээ, үр дагаврыг авч үзэх, тооцохДүрэмд тулгуурласан утилитарианизм:

зан үйл, мөрдөх дүрэм, зааврыг сонгож тодорхойлсноор хэрэглээг ерөнхий түвшинд нь дээшлүүлэхҮйлдэлд тулгуурласан утилитарианизм: 

хийж буй үйлдэл болгон нь хүмүүсийн тодорхой хэрэглээг нэмэгдүүлж байна уу үгүй юу гэдгийг бодож шинжилж байх Нууцлагдмал байдал: мэдээлэл болон түүний бүрдэл, үйлчилгээ, дэд бүтэц хууль бус нэвтрэлтээс хамгаалагдсан байхыг хэлнэ. Бүрэн бүтэн байдал: мэдээлэл болон түүний бүрдэл, үйлчилгээ, дэд бүтэц цаг үедээ нийцсэн, гадны өөрчлөлтгүй байхыг хэлнэ. Хүртээмжтэй: Мэдээллийг шаардлагатай үед тухайн өгөгдөл, мэдээлэлд эрх бүхий этгээд найдвартай хандаж, мэдээлэл олж авах боломжтой. Татгалзахгүй байх: өгөгдлийг илгээгч нь илгээсэн гэдгээ хүлээн зөвшөөрөх, хүлээн авагч нь хүлээн авсан гэдгийг хүлээн зөвшөөрөх. Зөв ба буруугийн аль нь болох, түүнийг ёс суртахуунтай авч үздэг ухаан юм. Хувь хүн,мэргэжлийн хүмүүсийн үйл ажилагааг хөтөлдөг зарчмууд, зан төлвийн стандартууд юм. Ёс зүй – ёс суртахуун – хууль Ёс суртахуун нь зөв ба буруу гэсэн мэдрэмж эсвэл үйлдлийн үр дүнгээс эхтэй. Биет зүйл гэхээсээ илүү сэтгэл зүйн асуудалтай холбоотой байдаг. Мэдээллийн технологи ба ёс зүй Компьютерийн ёс зүй гэж ву вэ? James H. Moore-ийн хэлснээр, “Компьютерийн этик гэдэг нь МТ-ийг ёс зүйтэй ашиглахын тулд компьютерийн технологи болон хамааралтай бусад зүйлсийн мөн чанар, нийгмийн нөлөөллийг шинжлэх ухаан юм.” 1. Компьютерийн ёс зүй Мэдээллийн технологийн ёс зүй нь мэргэжлийн харилцаа холбооны болон өгөгдөл хадгалах төхөөрөмжийг зөв хэрэглэхтэй холбоотой асуудлуудыг зохицуулна.

2. Компьютерийн ухааны мэргэжлийн ёс зүй Зөв зүйл хийх Деонтологийн ёс зүйн зарчим Бодитой эрхүүд (Natural rights) Үр дагаврыг чухалчлах

3. Мэдээллийн технологийн мэргэжилтний ёс зүй Мэдээллийн технологийн үр ашгийг олон нийтэд таниулах Бүтээл нь өөр хэн нэгэнд хор хөнөөл учруулдаггүй байх МТ-ийг зориулалтынх нь дагуу зөв ашиглах Зөв, буруу мэдээллийг ялгадаг байх Гаднын ямар нэгэн халдлагаас хамгаалж чаддаг байх Бусдыг хүлээн зөвшөөрч чаддаг байх Мэргэжлийн стандартуудыг зөвшөөрдөг байх Оюуны өмчид хүндэтгэлтэй хандаж, зохиогчийн эрхийг зөрчихгүй байх МТ-ийн өөрчлөлтөд дасан зохицож, хөгжлөөс хоцрохгүй байх Мэдээллийн технологи ба ёс зүй 4. Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн мэдвэл зохих хууль дүрэм, стандартууд Олон улсын стандартууд Мэдээллийн аюулгүй байдал (Information security) Олон улсын ISO 17799 стандарт Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын систем (Information security Management System) Олон улсын BS 7799 стандарт Монгол Улсын хууль дүрмүүд Монгол улсын Эрүүгийн хууль: Компьютерийн мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн заалтууд

5. Компьютерийн гэмт хэрэг гэж юу вэ? Өнөөдөр бидний амьдарч буй нийгэм маань компьютераас улам бүр их хамаарсаар байна. Өөрөөр хэлбэл та хаана байхаасаа үл хамааран шууд болон шууд бус замаар компьютертай холбогдсоор байгаа. Тухайлбал та утсаар ярихаар залгахад, орон сууцны төлбөрөө төлөхөд, гэрлэлтээ болон төрсөн хүү охиноо бүртгүүлэхэд гээд олон олон үйлдэлүүд дээр компьютертай холбогдож Вирус, Worm, Trojan horse Вирус гэдэг нь компьютерийн програм бөгөөд өөрөө өөрийгөө бусад програмд хувьлан халдаах чадвартай байдаг. Иймээс халдварласан программыг хэрвээ нэг компьютераас нөгөө компьютер руу хуулбал вирус компьютераас компьютер руу дамждаг. Вируснь өөрийгөө хувьлан халдаан тараахаас гадна хор уршигтай үйлдэл хийдэг. Тухайлбал тодорхой өдөр компьютерийн бүх мэдээллийг устгах, ажиллагаагүй болгох зэрэг. 6. Тодорхойлолт Кибер аюулгүй байдал болон Мэдээллийн баталгаат байдал нь компьютерийн систем, сүлжээ, мэдээллийн системийг тасалдах, устгах, хууль бусаар хандах, ашиглах, ил болгох зэргээс хамгаалахыг хэлнэ.

7. 2. Логик буюу технологийн түвшин Аливаа техник, програм хангамжийн тусламжтайгаар өгөгдлийг хамгаалах Нууц үг Сүлжээний хамгаалалтын төхөөрөмжүүд Хандалтын бүртгэлүүд Өгөгдлийн шифрлэлт, нөөцлөлт /backup/ Вирусын эсрэг програмууд

8. Халдлагад өртвөл Компьютерийн зөрчлүүдийн талаар хуулийнзохих байгууллагад мэдэгдэж байх. Учралын талаар хуулийн байгуулагадзаавал мэдэгд. Та ганцаараа довтолгоондөртөөд зогсоогүй бусад байгууллагуудөртсөн байж болно. Тиймээс тэд техникийнтуслалцаа үзүүлж, хариу үйлдэл хийнэ. Таны өгсөн мэдээллүүд чухал нотлох баримт болж болно. 9. Монгол улсын эрүүгийн хууль 1 Монгол улсын 1996 оны Эрүүгийн хуулинд“Мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмтхэрэг”гэсэн 11 дүгээр бүлгийг анх удаа оруулсан. Компьютерийн мэдээллийг хууль бусаар өөрчлөх гэсэн 153 дугаар зүйл, Компьютерийн мэдээлэл программыг эвдэх, сүйтгэх гэсэн 154 дүгээр зүйл, Компьютерийн мэдээллийг хууль бусаар олж авах гэсэн 155 дугаар зүйл, Компьютерийн мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай хэрэгсэл бэлтгэх, борлуулах гэсэн 156 дугаар зүйл, Нянтай программ зохион бүтээх, ашиглах гэсэн 157 дугаар зүйлүүдийг хуульчилжээ.

10. Монгол улсын эрүүгийн хууль 2 2002 оны Эрүүгийн хуульд “Компьютерийн мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг”гэсэн 25 дугаар бүлгийг оруулсан. Компьютерийн мэдээлэл программыг өөрчлөх, эвдэх, сүйтгэх гэсэн 226 дугаар зүйл, Компьютерийн мэдээллийг хууль бусаар олж авах гэсэн 227 дугаар зүйл, Компьютерийн мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай хэрэгсэл бэлтгэх, борлуулах гэсэн 228 дугаар зүйл, Нянтай программ зохион бүтээх ашиглах гэсэн 229 дүгээр зүйлийг тус тус хуульчилжээ.

КОМПЬЮТЕРИЙН МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ 1. Компьютерийн мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн ойлголт, тогтолцоо, төрөл, нийтлэг бүрэлдэхүүн 2. Компьютерийн мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргүүд 1. Компьютерийн мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн ойлголт, тогтолцоо,төрөл, нийтлэг бүрэлдэхүүн Компьютер ашиглан үйлдсэн гэмт хэрэг хэдийд анх гарсныг тогтооход хэцүү. “Компьютерийн гэмт хэрэг” гэдэг нэр томъёо1960-аад оны эхэн үед электрон тооцоолон бодох машин ашиглан үйлдсэн гэмт хэргийн анхны тохиолдлыг илрүүлсний дараа анх Америкийн дараа нь Европын улсуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хэрэглэгдэх болжээ. Тухайн үед криминологийн болон эрх зүйн үндэслэл байхгүй байсан хэдий ч уг нэр томъёог хууль хамгаалах байгууллагын ажилтнууд болон эрдэмтэн судлаачид өргөн ашиглах болсон байна. 1.Компьютерийн луйвар 3. Компьютерийн мэдээлэл, программд хохирол учруулах Компьютерийн мэдээлэл, программыг хууль бусаар арилгах, хохирол учруулах, чанарыг нь муутгах үйлдэл. 4. Компьютерийн хорлон саатуулалт 5.Зөвшөөрөлгүйгээр нэвтрэх Компьютерийн систем буюу сүлжээнд хамгаалалтыг эвдэн нэвтрэх үйлдэл. 6.Зөвшөөрөлгүйгээр замаас нь барьж авах Компьютерийн систем, сүлжээний хэмжээнд дамжуулагдаж буй мэдээллийг техник хэрэгслийн тусламжтайгаар хууль бусаар барьж авах үйлдэл. 7.Зохиогчийн эрхээр хамгаалагдсан компьютерийн программыг зөвшөөрөлгүй хуулбарлах. Хуулиар хамгаалагдсан компьютерийн программыг хууль бусаар хуулбарлах, тараах, дамжуулах үйлдэл. 8.Микро схемийг зөвшөөрөлгүй хуулбарла . Компьютерийн систем гэдэг нь нэг буюу нэлээд хэсэг нь программын дагуу ажиллаж, өгөгдлүүдийг автоматаар боловсруулж байгаа ямар нэг төхөөрөмж буюу хоорондоо холбоотой хэсэг төхөөрөмж юм. Компьютерийн өгөгдөхүүн гэж баримт, мэдээлэл, ойлголтыг компьютерийн системд боловсруулахад тохиромжтой хэлбэрээр оруулсан илэрхийллийг хэлнэ. Компьютерийн сүлжээ гэдэгт хоёр буюу түүнээс дээш тооны компьютерийн хооронд мэдээлэл солилцох ажиллагааг хангаж буй технологийн системийг ойлгоно. Мэдээллийн автоматжуулсан систем болон түүний технологийг хангах хэрэгсэл гэдэг нь мэдээллийн системийг зохион бүтээх, ашиглагдах үед бий болсон түүний ашиглалтыг хангаж буй программ, техник, хэл, эрх зүйн болон зохион байгуулалтын хэрэгслүүд /компьютерийн программ, техник хэрэгсэл, толь бичиг, ангилал, аргачлал, дүрэм, заавар, бүдүүвч, тайлбар г.м/ юм. Компьютерийн вирус /нян/ буюу ”хортой программ” гэж компьютер, түүний систем, сүлжээний хэвийн ажиллагааг хангахад зориулагдсан компьютерийн программын ажиллагааг алдагдуулахын тулд тусгайлан хийгдсэн программыг хэлдэг. Ойлголт: Компьютерийн мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэж компьютерийн мэдээлэл, программ, түүний төхөөрөмжийг санаатай өөрчлөх, эвдэх, гэмтээх, ашиглах боломжгүй болгох, мэдээлэл сүлжээг сүйтгэх, компьютерийн мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах, бусад хууль бус аргаар олж авах, компьютер, мэдээллийн хамгаалалттай сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ, техник хэрэгсэл бэлтгэх, нянтай программ зохион бүтээх, ашиглах, тараах зэрэг Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн цогц бүрдлийг хэлнэ Компьютерийн мэдээлэл, программыг өөрчлөх, эвдэх, сүйтгэх /ЭХ-ийн 226-р зүйл/ Эрүүгийн хуулийн 226 дугаар зүйлийн 1-д компьютер, компьютерийн программ, түүний төхөөрөмжийг санаатайгаар өөрчлөх, эвдэх, гэмтээх, ашиглах боломжгүй болгох, мэдээллийн сүлжээг сүйтгэх үйлдлүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ. Компьютерийн төхөөрөмж гэдэгт компьютерийн техник хангамж hardware-д хамаарах бүх техник хэрэгсэл, тэдгээрийн эд ангиудыг хамааруулан ойлгоно. Тухайлбал, компьютерийн дэлгэц, системийн блок, гар, хэвлэх хэрэгслүүд. Түүнчлэн, тогтмол болон шуурхай санах байгууламж, дискийн /хатуу, уян/ төхөөрөмж, микропроцессор, микросхем, модем, сүлжээний суурь, эх хавтан гэх мэт эд анги хэрэгсэл хамаарна[11]. Объект: Энэ гэмт хэргийн шууд объект нь компьютерийн мэдээллийн аюулгүй байдлыг болон компьютер,компьютерийн систем,сүлжээний хэвийн ажиллагааг хангах нийгмийн харилцаанууд болон төр, байгууллага, аж ахуйн нэгж,иргэдийн мэдээлэл өмчлөх эрх,ашиг сонирхол байна[12]. Халдлагын зүйл: нь эрүүгийн эрх зүйн үүднээс дараахи үндсэн шинжээрээ тодорхойлогдох компьютерийн мэдээлэл байна. Компьютерийн мэдээллийг хууль бусаар олж авах /ЭХ-ийн 227-р зүйл/ Монгол улсын Эрүүгийн хуулийн 227 дугаар зүйлд компьютер, компьютерийн систем, сүлжээ буюу машин тээгчид хадгалагдаж буй мэдээллийг хууль бусаар олж авах, аль эсвэл өөр аргаар мэдээллийг олж авах буюу авах оролдлого хийх тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тусгажээ. Компьютер, мэдээллийн сүлжээнд хадгалагдаж байгаа мэдээлэл гэж тэдгээрийн санд агуулагдаж байгаа, сүлжээгээр дамжуулагдах, цацагдах үйлдэлд ороогүй мэдээллийг хэлнэ[15]. Дээрхи үйлдлүүдийг компьютерийн мэдээллийн системд нэвтрэхгүйгээр үйлдэх боломжгүй. Энэхүү зүйлээр мэдээллийн халдашгүй байдлын эрх хамгаалагдсан болно. 2 заалт бүхий уг зүйлд гэмт хэргийн бүрэлдэхүүний объект, объектив болон субъектив талын заавал байх шинжүүд тодорхой тусгагдсан. Энэ гэмт хэргийн сэдэлт, зорилго ямар ч байж болно. Тухайлбал, шунахай, өс хонзон, атаа жөтөө, мэдээлэл олж авах, хохирол учруулах гэсэн зорилго, өөрийн мэргэжлийн ур чадварыг шалгах гэх мэт. Объект: энэ гэмт хэргийн объект нь компьютерийн мэдээллийн аюулгүй байдалтай холбогдсон нийгмийн харилцаа бөгөөд халдлагын зүйл нь компьютерийн мэдээлэл байна[16]. Объектив тал: Уг гэмт хэргийн объектив тал дараахи байдлаар компьютерийн системд нэвтэрсэн үйлдлээр тодорхойлогдоно: • хамгаалалтын системийг эвдэхийн тулд техникийн болон программын тусгай хэрэгсэл ашиглах, • компьютерт нэвтрэхийн тулд пароль, код хууль бусаар ашиглах, хууль ёсны хэрэглэгчийн нэрээр систем, сүлжээнд нэвтрэх зорилгоор бусад үйлдэл хийж, улмаар мэдээллийг олж авах буюу хуулбарлах, эсвэл бусад аргаар мэдээллийг барьж авах, эсвэл тийнхүү оролцох. Хууль бус бусад аргаар компьютер дэх мэдээллийг олж авах гэдэг нь компьютерийн систем, сүлжээний дотроос нь буюу гаднаас нь биечлэн болон техник хэрэгслийн тусламжтайгаар мэдээллийг санаатай олж авахыг ойлгоно. Субъект шууд буюу идэвхитэй аргаар /микрофон, радио хүлээн авагч, модем, хэвлэх төхөөрөмж ашиглан, компьютерийн болон кабель утас цахилгаан соронзон долгионы цацралтаас дуу авиагаар, дүрсээр, ноорог цаас, хальснаас олж авч болдог/ хуулбарласан гэж мэдээллийг эзэмшигчид мэдэгдэхгүйгээр нууц далд аргаар, дур мэдэн мэдээллийн агуулгыг хальс /диск/-нд буулгах, оруулах, гараар болон хэвлэх төхөөрөмж ашиглан хуулж авах, зургийг авах хэлбэртэй байж болно[17]. Энэ гэмт хэрэг хэрхэн үйлдэгдэж болох саяхны жишээг энд сийрүүлье. Ц.Баасандорж гэгч “Поверсофт системс” ХХК-д ажиллаж байгаад гарахдаа уг компаний 4 жилийн турш боловсруулсан “Поверсофт санхүү” программыг хуулбарлан авч, улмаар өөрийн “Динамик системс” компаний нэрээр хувилж борлуулан нийт 45 сая 400 мянган төгрөгийн ашиг олсон болох нь тогтоогджээ[18]. 227 дугаар зүйлийн 2 дахь заалтад их хэмжээний хохирлыг хүндрүүлэх бүрэлдэхүүний нэг шинжээр оруулсан болно. Субъектив тал: Уг гэмт хэргийн субъектив тал нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр тодорхойлогдоно[19]. Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээд компьютерийн мэдээллийг хууль бусаар олж авах үйлдэл хийж байгаагаа ухамсарлан ойлгож, тийм үйлдэл хийхийг хүссэн байдаг. 227 дугаар зүйлийн 2 дахь заалтад шунахай сэдэлтийг хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжээр заасан болно. Субъект: Уг гэмт хэргийн субъект нь 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, бие хүн байна. Гэхдээ ийм гэмт хэргийг компьютерийн техниктэй харьцах туршлагатай, тиймээс ч компьютерийн мэдээллийг хууль бусаар олж авсаны улмаас үүсч болох үр дагаврын талаар тодорхой мэдлэг бүхий хүмүүс үйлддэгийг анхаарвал зохино. Эрдэмтэн судлаачдын бүтээлд[20] энэ гэмт хэргийн субъектын ангиллын талаар тусгасан байдаг. Тухайлбал: - Компьютерийн мэдээлэлд хууль бусаар нэвтэрсэн этгээд; - Урьдчилан үгсэн тохиролцож компьютерийн мэдээлэлд хууль бусаар нэвтэрсэн хүмүүс; - Албан тушаалын байдлаа ашиглан компьютерийн мэдээлэлд хууль бусаар нэвтэрсэн этгээд; - Электрон тооцоолон бодох машин түүний систем, сүлжээтэй харьцдаг хүмүүс. Дээрхээс гадна сэтгэцийн шинэ өвчин болох мэдээллийн өвчтэй хүмүүс уг гэмт хэргийн субъект байж болох магадлалтай[21]. Урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг этгээд энэ гэмт хэргийг үйлдсэн бол хүндрүүлж үзнэ. Гэмт хэрэг үйлдэх талаар урьдаас тохиролцсон этгээдүүдийн оролцоотойгоор үйлдсэн гэмт хэргийг урьдаас үгссэн бүлэг этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэнэ[22]. Тийнхүү үгсэн тохиролцох үйлдэл нь гагцхүү гэмт хэрэг үйлдэгдэж эхлэхээс өмнө л байж болно. Тухайн тохиолдолд компьютерийн мэдээллийг хууль бусаар олж авах талаар хамтран гүйцэтгэгчид тохиролцсон байх ёстой. Харин зохион байгуулагч, захиалагч, хамжигч, хатгагч зэргээр “ажил үүрэг” хуваарилагдсан бол урьдчилан тохиролцсон бүлэг гэж үзэхгүй, Эрүүгийн хуулийн 33 дугаар зүйлийг журамлан зүйлчилнэ. 227 дугаар зүйлийн 1 дүгээр заалт сонгох санкцитай: торгох, баривчлах болон хорих. Торгох ялын хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх үндэсний валют байна. Баривчлах ялын хугацаа 3-6 сар. Хорих ял – 2 жил хүртэл хугацаагаар байна. Харин 2 дахь заалтын санкци нь чангарч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох, 3-5 жил хорих ял болсон байна. Тухайн гэмт хэргийг зохиогчийн эрхийг зөрчих /Эрүүгийн хуулийн 140 дүгээр зүйл/, иргэний захидал харилцааны нууцын халдашгүй байдлыг зөрчих /Эрүүгийн хуулийн 135 дугаар зүйл/, хувь хүний нууцыг задруулах /Эрүүгийн хуулийн 136 дугаар зүйл/, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах гэмтээх /Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйл/, эх орноосоо урвах /Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйл/, тагнуул хийх /Эрүүгийн хуулийн 80 дугаар зүйл/, төрийн нууц задруулах /Эрүүгийн хуулийн 87 дугаар зүйл/ - зэрэг ижил төсөөтэй хэргээс ялгаж зүйлчлэхэд тухайн гэмт хэргийн төрлийн объектыг харгалзана. Компьютерийн мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай хэрэгсэл бэлтгэх, борлуулах /ЭХ-ийн 228-р зүйл/ Уг гэмт хэргийн нийгмийн хор аюул нь компьютерийн мэдээллийн эсрэг бусад гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бүрэлдүүлдэгт оршино. Монгол улсын Эрүүгийн хуулийн 228 дугаар зүйлд компьютерийн хамгаалагдсан систем буюу сүлжээнд хууль бусаар нэвтрэн ороход зориулагдсан программын болон техникийн тусгай хэрэгслийг борлуулах зорилгоор бэлтгэх юмуу борлуулах үйлдэл хийгдсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тусгасан билээ. Уг хэм хэмжээгээр хүмүүсийн мэдээллийн халдашгүй байдлын эрх хамгаалагдсан болно. Компьютер, мэдээллийн хамгаалалттай сүлжээ гэж мэдээлэл хамгаалах тусгай техник, хэрэгсэл, программ хангамжаар хангагдсан /хамгаалагдсан/ компьютер, мэдээллийн сүлжээг хэлнэ[23] Энэ гэмт хэргийн нэг жишээг энд дурдъя. Д.Баярсайхан гэгч этгээд “Хөдөлмөр хамгаалал, хөдөлгөөн” Төрийн бус байгууллагын компьютерийн нууц үг /код/-ийг ашиглан сүлжээнд нь зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орж, 546 580 төгрөгийн хохирол учруулжээ[24].. Мэдээллийн системийн эзэмшигч нь тооцоолон бодох системийг өмчлөгч буюу уг системийг хууль ёсны эрхийн дагуу ашиглаж буй аливаа этгээд байна. Уг зүйлд гэмт хэргийн бүрэлдэхүүний объект, объектив болон субъектив талын олон шинжүүд тусгагджээ. Энэ гэмт хэргийн сэдэлт, зорилго янз бүр байж болно. Жишээлбэл, шунахай, өс хонзон, атаархал, мэдээлэл олж авах буюу хохирол учруулах зорилго, мэргэжлийн ур чадвараа шалгах гэх мэт. Хууль тогтоогч сэдэлт, зорилгыг уг гэмт хэргийн заавал байх шинжээр заагаагүй нь Эрүүгийн хуулийн 228 дугаар зүйлийг компьютерийн элдэв халдлагын үед хэрэглэх боломжийг бүрдүүлсэн гэж үзэж болох талтай. Объект: Энэхүү гэмт хэргийн объект бол компьютерийн систем, мэдээллийн аюулгүй байдалтай холбогдсон нийгмийн харилцаа бөгөөд халдлагын зүйл нь компьютерийн мэдээлэл юм. Уг зүйлд заагдсан үйлдэл хийгдсэнээр гэмт хэрэг төгсөнө. Өөрөөр хэлбэл, компьютерийн хамгаалагдсан систем буюу сүлжээнд хууль бусаар нэвтрэн ороход зориулагдсан программын буюу аппаратын тусгай хэрэгслийг борлуулах зорилгоор бэлтгэсэн, аль эсвэл борлуулсан үйлдэл хийгдсэнээр гэмт хэрэг төгсөнө. Объектив тал: нь компьютер, мэдээллийн хамгаалалттай сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ болон техник хэрэгслийг бэлтгэх буюу борлуулах үйлдлээр тодорхойлогдоно[25]. Энэ нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. Субъектив тал: нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр илэрнэ. Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээд компьютерийн мэдээллийн системд хууль бусаар нэвтрэхэд зориулагдсан тусгай хэрэгсэл бэлтгэж буюу борлуулж байгаагаа ухамсарлан ойлгож, ингэхийг хүсч байдаг болно. Субъект: нь 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, бие хүн байна. Уг гэмт хэргийг гол төлөв компьютерийн техниктэй ажиллах зохих туршлагатай, тиймээс ч компьютерийн мэдээллийн сүлжээнд нэвтрэхэд зориулагдсан тусгай хэрэгсэл бэлтгэсэн буюу борлуулсаны улмаас үүсэх хор уршгийг мэдэх чадвартай хүмүүс үйлддэг онцлогтой. Энэхүү зүйл нь торгох, баривчлах, хорих – гэсэн сонгох санкцитай. Торгох ялын хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөг, баривчлах ялын хугацаа 3-6 сар, хорих ял – 5 жил хүртэл. Нянтай программ зохион бүтээх, ашиглах, тараах /ЭХ-ийн 229-р зүйл/ Нянтай программ зохион бүтээх, ашиглах, тараах гэмт хэргийн улмаас компьютерийн систем гэнэт жагсаалаас гарч таагүй үр дагавар бий болгодогт уг гэмт хэргийн нийгмийн хор аюул оршино. Программ гэдэг нь тооцоолон бодох машин болон компьютерийн бусад төхөөрөмжийг ашиглан тодорхой үр дүнд хүрэхэд зориулагдсан янз бүрийн мэдээлэл болон командын нийлбэр цогц юм. Харин компьютерийн нян гэдэг бол хэд хэдэн хувь үржин, холбогдсон программыг өөрчлөн, хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулах чадвартай программ юм. Үүнээс гадна, эдгээр программ нь өөрсдөө бусад программд нэвтрэн орж, тааламжгүй үр дагавар бий болгодог /файл, катологийг гэмтээх, мэдээллийг өөрчлөх, устгах гэх мэт/. Энэ нь компьютерийн гэмт хэрэг үйлдэх нэлээд дэлгэрсэн арга юм. Одоогоор дэлхийд 10 000 гаруй компьютерийн нян байна. Хэдий тийм боловч тэдгээрийг дараахи бүлэгт хуваан үзэж болно: - Ачааллын нян: нян тээгчээс мэдээлэл авах үед халдварлалт явагддаг. - Файлын нян EXE, COM, SYS, BAT зэрэг файлыг халдварлуулна. Нян бүхий программыг ашигласнаар эдгээр нян идэвхижинэ. Тэдгээр нян программаас программ дамжин тархах нь халдварт өвчинтэй төсөөтэй. Эхний үед нянг илрүүлэх боломж туйлын хомс. Учир нь тэрээр энэ үед бүх программыг халдваржуулдаггүй. Цаашлаад ирэхээр компьютерийн үйл ажиллагаа ямар нэгэн хэмжээгээр алдагдана. Сонирхогч программчдын хийсэн нян устгах чадвар багатай байхад мэргэжлийн жинхэнэ программчдын зохион бүтээсэн нь нэн аюултай. Компьютерийн нян судлал /вирусологи/ гэдэг шинжлэх ухааны бие даасан салбар үүсч хөгжиж байна. Компьютерийн нянгийн зарим төрлийг[26] энд авч үзье. - “өт”. Эдгээр нян программын файлыг өөрчилдөггүй бөгөөд компьютерийн санамжид нэвтрэн орж, бусад компьютерүүдийн хаягийг тогтоон, тэдэнд нянгийн хувиудыг илгээнэ. - “паразит”. Программын файлыг зайлшгүй өөрчилдөг нян. - “аюултай нян”. Ийм нянг гол төлөв сонирхогчид бий болгодог. Алдаа мадаг ихтэй байдаг тул ийм нянг тусгай программаар илрүүлэхэд хялбар. - “үл үзэгдэгч”. Тэдгээр нь нэлээд боловсронгуй бөгөөд нянгийн эсрэг программаар илэрдэггүй. Учир нь халдварлагдсан файлыг нээхэд уг нянгууд нэн даруй холдон, хаахад дахин халдваржуулж эхэлдэг байна. - “хий үзэгдэл”. Уг нянгуудыг илрүүлэх туйлын төвөгтэй. Ийм нянгууд нь программыг халдваржуулах явцдаа кодоо байнга сольж байдаг онцлогтой. Тиймээс дараа дараагийн халдварлагдсан программуудад аливаа шинж байдлыг тогтоож болдоггүй учраас нянгийн эсрэг программ үр дүнгээ өгдөггүй байна. - “логик бөмбөг” гэж программын кодыг санаатай өөрчлөх замаар урьдаас тооцоолсон ямар нэгэн нөхцөл бүрэлдэхэд, жишээлбэл, тодорхой хугацаа болоход тооцоолон бодох машины программ буюу системийн заримыг юмуу бүхлээр нь жагсаалаас гаргахыг хэлнэ. “Логик бөмбөг” бол анхнаасаа программын нэгэн хэсэг бөгөөд өөр программд шилждэггүй онцлогтой. Харин нян бол хөдөлгөөнт программ бөгөөд компьютерийн сүлжээгээр ч дамжих чадвартай. Объект: Монгол улсын Эрүүгийн хуулийн 229 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шууд объект нь тооцоолон бодох машин /компьютер/, түүний программ хангалт болон мэдээллийн агуулгыг аюулгүй ашиглахад чиглэгдсэн нийгмийн харилцаа мөн. Объектив тал: 229.1-д тусгагдсан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд дараахи үйлдлээр илэрнэ: • мэдээллийг зөвшөөрөлгүйгээр устгах, түгжих, өөрчлөх буюу хуулбарлах, түүнчлэн, аппаратын хэсгийн ажиллагааг алдагдуулахад илтэд зориулагдсан тооцоолон бодох машины программ зохион бүтээх; • ийм шинж чанар бүхий өөрчлөлтийг холбогдох программд оруулах, тийм программыг ашиглах; • тэдгээрийг тараах; • тийм программ бүхий тээгчийг ашиглах; • тийм тээгчийг тараах. Программыг зохион бүтээх, өөрчлөх гэж тооцоолон бодох машины хэл болох машинт алгоритмыг бэлтгэх, хувиргахыг хэлнэ. Программыг ашиглах, тараах гэдэгт түүнийг хэрэглэх, зохион бүтээгчийн ажлын байрнаас хальж хэрэглэхийг ойлгоно. Нянг зохион бүтээсэн, ашигласан, тарааснаар гэмт хэрэг төгсөнө[27]. Эрүүгийн хуулийн 229 дүгээр зүйлийн 1 дэх заалтад тусгагдсан гэмт хэргийн объектив талын заавал байх шинж нь гэмт хэрэг үйлдэх арга, хэрэгсэл болно. Энэ нь нэгдүгээрт, үр дагавар нь зөвшөөрөгдөөгүй байвал зохино, хоёрдугаарт, нянтай программ өөрөө байх явдал юм. Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 229.2/ Эрүүгийн хуулийн 229 дүгээр зүйлийн 2 дугаар заалтад уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг тусгажээ. Энэ нь материаллаг бүрэлдэхүүнтэй, гэм буруугийн давхардсан хэлбэртэй гэмт хэрэг юм. Үйлдлийн хувьд санаатай, нийгэмд аюултай үр дагаврын хувьд болгоомжгүй. Нийгмийн аюултай үр дагаврыг санаатай учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 229 дүгээр зүйлийн 1 болон холбогдох бусад зүйлээр давхар зүйлчлэн, гэм буруутай этгээдэд нийлмэл гэмт хэрэг үйлдсэнд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хуулийн 229 дүгээр зүйлийн 2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдэхдээ гэм буруутай этгээд нянтай программ зохион бүтээж, ашиглаж, тарааж байгаагаа ухамсарлан ойлгож байдаг бөгөөд хүнд хор уршиг учрахыг урьдаас мэдэж байгаа хэрнээ түүнийг зайлуулж чадна хэмээн хангалттай үндэслэлгүйгээр тооцоолдог /хөнгөмсөгөөр найдах/, эсвэл хүнд хор уршиг учирч болохыг урьдаас мэдээгүй боловч зохих анхаарал, болгоомжтой байсан бол мэдэх ёстой байдаг /хайхрамжгүй хандах/. “Хүнд хор уршиг”-ийг тухайн тохиолдол бүрт үнэлж тогтооно. Хүний амь нас хохирох, хүний бие махбодид хүнд гэмтэл учрах, сүйрэл үүсэх, их хэмжээний материаллаг хохирол зэргийг хүнд хор уршигт тооцно[28]. Гэмт хэргийг субъектив тал нь шууд санаагаар хэрэгжинэ. Гэм буруутай этгээд нянтай программ бүтээж байгаагаа ухамсарлан ойлгож байдаг бөгөөд түүнийг бусад хэрэглэгчид ашиглахад үүсэх үр дагаврыг урьдаас мэдэж, хүсч байдаг болно. Сэдэлт, зорилго зүйлчлэлд нөлөөлөхгүй. Гэмт хэргийн субъект нь 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, бие хүн байна. Монгол улсын хууль тогтоомжийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй хүнд захиргааны журмаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч болно. Эрүүгийн хуулийн 229 дүгээр зүйлийн 1 дэх заалтын санкци нь: - хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, - 100-200 цаг албадан ажил хийлгэх, - 1-3 сар баривчлах. Эрүүгийн хуулийн 229 дүгээр зүйлийн 2 дахь заалтын санкци нь: - хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох, - 3-6 сар баривчлах, - 5 жил хүртэл Одоо гадаадын зарим орны хууль тогтоомжийг товч авч үзье. Америкийн нэгдсэн улс: АНУ-ын хуулиудын эмхтгэлийн 18 дугаар гарчигийн 1030 дугаар зүйлд[29] компьютерийн гэмт хэргийн 7 бүрэлдэхүүнийг тусгасан: • тагнуул хийх, компьютерийн мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтрэх түүнч компьютерийн лэн, төрийн аюулгүй байдал, олон улсын харилцаа, атомын эрчим хүчтэй холбоотой мэдээлэл олж авах, • АНУ-ын засгийн газрын байгууллагын хамгаалалттай компьютерээс зөвшөөрөлгүйгээр муж улсуудын болон олон улсын худалдаатай холбоотой мэдээлэл олж авах, • АНУ-ын засгийн газрын байгууллагын тусгай хэрэглээнд байгаа компьютерт нөлөөлөх, • Компьютер ашиглаж залилан мэхлэх – залилан мэхлэх зорилгоор компьютерийн мэдээлэлд нэвтрэх, ямар нэгэн үнэт зүйл олж авахын тулд компьютер ашиглах, тэр дотроо жилдээ 5000 доллараас илүү өртөг бүхий машины цагийг хууль бусаар хэрэглэх, • Хамгаалагдсан компьютерийг санаатай буюу болгоомжгүйгээр гэмтээх, • Компьютерийн мэдээлэлд нэвтрэх боломжийг олгодог түлхүүр үг /пароль/ болон түүнтэй төсөөтэй мэдээлэл ашиглан луйврын аргаар худалдаа хийсний улмаас муж улсуудын болон олон улсын худалдааны харилцаанд хор уршиг учрах, • Компьютерийн технологи ашиглан айлгах, далайлган сүрдүүлэх болон хууль бус бусад үйлдэл хийх. • Кибер гэмт хэрэгт дараахи үйлдлийг хамааруулсан: • 1.Компьютерийн мэдээллийн эсрэг чиглэгдсэн үйлдэл /халдлагын зүйл нь компьютерийн мэдээлэл/ Тэрчлэн компьютерийн мэдээллийг гэмт хэрэг үйлдэх өвөрмөц зэвсэг болгон ашигласан үйлдэл. • 2.Хуулиар хамгаалагдсан өөр бусад үнэт зүйлд халдсан үйлдэл. Харин компьютер, мэдээлэл зэрэг нь тэдгээр гэмт хэргийн объектив талын зөвхөн нэг элемент болно /Жишээлбэл, гэмт хэрэг үйлдсэн зэвсэг, гэмт хэрэг үйлдсэн, нуун далдалсан арга гэх мэт/. Мэдээллийн хадгалалт, хамгаалалт, нууцлалт Мэдээллийн хадгалалт, хамгаалалт, нууцлалт 3.1.Мэдээллийн санг нийслэлийн нутгийн захиргааны мэргэжлийн байгууллагууд, мэдээллийг бүрдүүлэгч байгууллага, иргэдийн санал, холбогдох хууль тогтоомжийг үндэслэн нууц мэдээлэл, олон нийтийн мэдээлэл гэж ангилан хадгалалт, хамгаалалтыг зохицуулна.

3.2.Эрхлэгч байгууллага нь мэдээний бүрэн бүтэн байдал, хадгалалт, нууцлалыг хариуцаж хяналт тавина. Үүнд:

3.2.1.Мэдээллийн сангийн ангилал бүрээр мэдээлэлд хандах эрх, үүргийг тогтооно. 3.2.2.Нууц мэдээ, материалын хадгалалт хамгаалалт, ашиглалтыг хариуцсан нууцын мэргэжилтэн байна. 3.2.3.Эх мэдээний ашиглалтын бүртгэл хөтөлнө. 3.2.4.Тоон хэлбэрийн мэдээний нарийвчилсан бүртгэлтэй байна. 3.2.5.Мэдээллийн сангийн мэдээллийг компьютерийн файл хэлбэрээр шилжүүлэх, дамжуулахыг хориглоно. 3.2.6.Тоон мэдээллийг эх хувь, ажлын хэрэгцээний, архив гэсэн 3 хэсэгт хадгална. Эх хувийг эх материалын хамт сейфэнд хадгалж, хэрэгцээний хувь нь албан хэрэгцээнд хэрэглэгдэнэ. 3.2.7.Архивын хувь нь гэнэтийн ослоос сэргийлэх зорилгоор долоо хоног бүрийн эцэст хийгдэх ба хугацааны найдвартай ажиллагааг хангах зорилгоор 4 хувь байна. 3.2.8.Мэдээллийн санд бүртгэгдсэн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний талаар лавлагаа авахдаа мэдээ бүрдүүлэгч үндсэн байгууллагаас зөвшөөрөл авна.

3.3.Мэдээллийн сангийн хадгалалт, хамгаалалт, нууцлалтыг алдсан тохиолдолд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

3.4.Мэдээллийн сангийн мэдээ, өгөгдөлд засвар өөрчлөлт оруулах тохиолдолд мэдээллийн санг эрхлэгч байгууллагын даргад мэдэгдэж, зөвшөөрөл авна. Мэдээллийн технологи ба ёс зүй Компьютерийн ёс зүй гэж ву вэ? • James H. Moore-ийн хэлснээр, “Компьютерийн этик гэдэг нь МТ-ийг ёс зүйтэй ашиглахын тулд компьютерийн технологи болон хамааралтай бусад зүйлсийн мөн чанар, нийгмийн нөлөөллийг шинжлэх ухаан юм. • Энэ нь компьютерийн технологийн нөлөөлөлд орсон хүний зан үйлийн мөн чанар, үнэт зүйлсийг судлах шинжлэх ухаан. • Ямар нэг үйлдэл хийхийнхээ өмнө хүн шийдвэр гаргах үед компьютерийн нөлөөлөл хүчтэй болсон. Компьютер болон мэдээллийг ёс зүйг яагаад судалдаг вэ? • Бодит ертөнцтэй зэрэгцэн оршиж буй тооцоолох, кибер ертөнцөд ёс зүйн үзэл санаа, үнэт зүйлсийг хэвшүүлэх • Компьютер, тооцоолох онцлог талбарт ёс зүйн асуудлуудыг тодруулах, тэдгээрийг шийдэх Нөхцөл байдал • Хууль тогтоомж -Digital Millennium Copyright Act. 1998. 10.28. АНУ -Directive of EU on Protection Computer Soft wares. 2001 оны 05 сарын 14, Европын холбоо -WIPO Copyright Treaty. 1996 -WIPO Performances and Phonograms Treaty. 1996 Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын гэрээнүүд -Оюуны өмчийн талаарх Бернийн конвенци -Дэлхийн 36 улсад батлагдан мөрдөгдөж байгаа компьютерийн программ хангамж болон өгөгдлийг хамгаалах тухай хуулиуд -Гэхдээ эдгээр хуулиуд өөр хоорондоо нилээд ялгаатай байгаа, ихэнх улс хуульгүй. Нэр томъёо, хамгаалах зүйл • Эрх зүйн хамгаалалтын объект -Бодит хэлбэрээр бэхжүүлэгдсэн бүх программ хангамж, өгөгдлийн санг Нийтэд дэлгэсэн болон дэлгээгүй, зөөгч, зориулалт, шинж чанараас нь үл хамааран зохиогчийн эрхээр хамгаална. -Эдгээр нь зохиогчийн бүтээлч үйл ажиллагааны үр дүн байна. -П/Х нь эх бичвэр, эх кодыг хамруулан ямар ч хэлбэр, ямарч хэлээр илэрхийлэгдсэн байж болно.