Хэрэйд

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Ази тив 1200 оны үед.

Хэрэйд маш эртний аймаг бөгөөд Хүннү улсын үе нэгэн хүчирхэг аймаг байсан байна. Хүннү болон Сянби хоёрын дундаас үүссэн гэдэг бөгөөд тэдний шүтлэг нь Хэрээ байсан бөгөөд хожим нь омог отгын нэр болон өөрчилөгдсөн байна.Нтө III зууны үед Хэлүнь гэдэг аймаг байсан хожмын хэрэйдын өвөг болсон гэж үздэг.Хожим нь XII зууны үед нэлээд хуваагдмал байдалтай байсан байна. Нэг хэсэг нь Хэрэйдийн ханлиг улсад, үлдсэн нь Язгуурын Монгол аймгийн бүрдэхүүнд, нөгөө хэсэг нь Зүрчин болон Кидан улсын харьянд орж байсан байна. Хэрэйд-ийн ханлиг нь Орхон, Хэрлэн голуудын хооронд, Найманы зүүн талд нутаглаж байсан бөгөөд ханы орд өргөө нь Туул голын эрэг дээр голон нутгалаж байсан гэдэг.

Агуулга

[засварлах] Несторын шүтлэг

Хэрэйд аймгийхан 11-р зууны эхнээс Христийн шашны нэг урсгал болох Несторын шашин шүтэх болжээ.

Аврагч Престер Жоны тухай домог нь Энэтхэг, Этиоп, эсвэл Хэрэйдтэй холбоотой гэж үздэг. Зарим эх сурвалжид Престер Жоныг Хэрэйдийн удирдагч Тоорил ханаар төлөөлүүлдэг байна.

[засварлах] Ван хан Тоорил

Гол өгүүлэл: Тоорил хан
Ван ханыг Христосын шашныг аврагч Престер Жон болгон дүрсэлсэн XV зууны үеийн зураг.

Хэрэйдийн Тоорил хан нь татаруудыг дарахад байгуулсан гавъяагаараа Алтан улсын хаанаас ван цолоор шагнуулж байсан бөгөөд Ван хан гэсэн нэрээрээ алдаршжээ. Тэр Есүхэй баатарын найз байсан тул эхэндээ Тэмүжиний (хожмын Чингис хаан) хамгаалагч, хамтрагч болж байв.

1203 онд Тэмүжин Хэрэйдүүдийг ялах үед Тоорил хан Найман руу зугтахыг оролдсон ч түүнийг таниагүй Найманы хилийн харуулд алагдсан хэмээн цуу тарааж байсан түүхтэй. Тоорил хааны удам угсаа хожмын үе хүртэл Ойрдын тэргүүлэгч цагаан ястан хэмээн явж байгаад 1911 оны үед цаг төрийн үмээнээр үрэгдэж үгүй болжээ.

[засварлах] Сорхагтани Бэки

Чингис хааны бэр, Тулуйн эхнэр нь Хэрэйд аймгийн харъяат, Несторын шүтлэгтэн Сорхагтани Бэки байсан бөгөөд Мөнх, Хубилай зэрэг түүний хөвгүүд хожим их хаад болсон билээ.

[засварлах] Орчин үед

Хэрэйд хэмээг нэртэй овог аймаг өдгөө Монгол улсын Халх ястан дунд, мөн Өвөр Монголын Өөртөө Засах Орон дахь Ордос, Баарин ястнууд дунд [Манж Зүрчид],[Татаар] болон [Хамниган]-чуудын дотор бас байдаг. Мөн одоогийн казак үндэстний дунд жүзд хэрэйд овогтой хүмүүс байдаг бөгөөд Одоо цаг Монголын 21 аймаг 20 ястан дунд аж төрж амьдарч байна.

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр