Хээрийн хавтгаалж
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Хээрийн хавтгаалж | ||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Германы нэвтэрхий толин дахь зураг.
|
||||||||||||||
| Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
|
200px
Нэн ховор (IUCN3.1) |
||||||||||||||
| Биологийн ангилал | ||||||||||||||
|
||||||||||||||
| Латин нэршил | ||||||||||||||
| Vanellus gregarius (Pallas, 1771) |
||||||||||||||
| Ижил утгатай нэршил | ||||||||||||||
|
Chaetusia gregaria Charadrius gregarius Cheltusia gregaria Chettusia gregaria Chetusia gregaria Choetusia gregaria |
||||||||||||||
Хээрийн хавтгаалж (Vanellus gregarius) нь Хиазынхан овгийн ус гатлагч шувуу юм.
Тэд Орос , Монгол, Казахстаны өвсөрхөг задгай газар нутаглана. Газар үүрээ засаж 3-5 өндөг гаргадаг. Нүүдлийн шувуу тул Тажикистан, Узбекистан, Туркменистан, Афганистан, Армен, Иран, Ирак, Саудын Араб, Сири, Турк, Энэтхэг зэрэгт өвөлжинө.
Хээрийн хавтгаалж дунд зэргийн хэмжээтэй, уртавтар хар хөл, богино хар хошуутай. Зуны улиралд нас бие гүйцсэн нь саарал нуруу, цээж, бараан хэвлийтэй байна. Толгойдоо судалтай, орой хэсэг болон нүдний орчимд хар зураастай.