Хээрийн хулд
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Хээрийн хулд | ||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
|
200px
Ховордох дөхсөн (IUCN3.1) |
||||||||||||||
| Биологийн ангилал | ||||||||||||||
|
||||||||||||||
| Латин нэршил | ||||||||||||||
| Circus macrourus S. G. Gmelin, 1770 |
Хээрийн хулд (Circus macrourus), урьд Хээрийн цагаан элэгт гэж байсан, нь Харцагынхан овгийн махчин шувуу юм. Тэд зүүн Европын өмнөд хэсэг, төв Азид нутаглах ба Энэтхэг болон зүүн өмнөд Азид өвөлждөг.
Энэхүү дунд хэмжээний шувуу нь задгай тал хээр болон намгархаг газар амьдарна.
[засварлах] Гадаад төрх
Эрэгчин хээрийн хулд цагаан саарал нуруу, цагаан цээж, гэдэс, хэвлийтэй ба далавчны үзүүрт хар байна. Саарал хулдаас биеэр жижиг, илүү үзүүр тийш нарийссан далавчтай.
Эмэгчин нь бор нуруун хэсэг, бор судалтай бор шаргал өвөртэй. Сүүлний дээд хэсгийн гадаад өд нь цагаан байна.
Хээрийн хулд жижиг хөхтөн, гүрвэл, шувуу зэргээр хооллоно. Газар үүрээ засаж, 4-6 цагаандуу өндөг гаргадаг.