Хянган аймаг

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хянган аймаг
Kingɣan ayimaɣ.PNG
—  аймаг  —
хят. 兴安盟 — xīng'ān méng
Өвөр Монгол орон дахь Хянган аймаг
Улс орон Flag of the People's Republic of China.svg Хятад
Муж, орон Өвөр Монголын ӨЗО
Аймаг, тойрог Хянган аймаг
Хошуу, шянь (6) Хошууны энтэй 2 хот,
1 шянь, 3 хошуу
Аймгийн төв Улаан хот
Газар нутаг 59,806 км²
Хүн ам (тоол.) 2010 онд 1,613,250 хүн
Нягт сийрэг 27 хүн/км²
Ард түмэн 53.7% - хятад, 41.1% - монгол
Цугаараа Хянган аймгийнхан
Цагийн бүс Шанхайн цаг (НЗНЦ+8)
Утасны дуг. +86 482
Шуудан дуг. 137400
Автомашиных 蒙F
Цахим газар xinganmeng.gov.cn (хят.)

Хянган (монг.Kingɣan.PNGkingɣan, хя. 兴安 Xīng'ān) — Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын ӨЗО-ы үлдсэн гурван аймгийн нэг. Засаг захиргааны төв нь Улаан хот.

59,806 км² талбайт нутагтай. 2000 оны тооллогоор 1,588,787 оршин суугчтай байсан. Үүний 53.67% нь Хятад үндэстэн, 41.06% болох 652,385 нь Монгол үндэстэн, 5.25% нь бусад угсаатан байжээ. Монголчуудын эзлэх хувиар хоёрдугаар түвшинд дэдлэдэг.

Аймгийн голоор сунайн тогтсон Их Хянганы нурууны нэрээр аймаг нэрлэгджээ. Монгол Улстай БНХАУ-ыг төлөөлж хил залгадаг. Улсын дотор Гирин, Хармөрөн хоёр муж болон ӨЗО-ны Хөлөнбуйр хот, Шилийн Гол аймаг, Түнляо хот зэрэгтэй хаяа залгадаг.

Засаг захиргааны хуваарь [засварлах]

Нутгийн хуваарь (хүснэгтийн дугаараар)

Хянган аймаг өөрөө БНХАУ-ын хоёрдугаар түвшний засаг захиргааны нэгж. Одоо цагт доороо гуравдугаар (хошуутай тэнцэх) түвшний 2 сианы энтэй хот, 1 сиан, 3 хошуу, бүгд 6 нэгжид хуваагдаж байна.

# Нэр,
зэргэмж
Дүрс бичиг, зэргэмж
пиньинь галиг
Хүн ам
(2004 тооц.)
Газар нутаг
(км²)
Нягтшил
(/км²)
1 Улаан хот
(сианы энтэй хот)
乌兰浩特市
Wūlánhàotè Shì
290,000 772
2 Рашаан хот
(сианы энтэй хот)
阿尔山市
Ā'ěrshān Shì
50,000 7,409
3 Тучуань сиан 突泉县
Tūquán Xiàn
310,000 4,800 Тучуань балгас
4 Хорчин баруун гарын
өмнөд хошуу
科尔沁右翼前旗
Kē'ěrqìn Yòuyì Qián Qí
360,000 19,375 Хорчин балгас
5 Хорчин баруун гарын
дундад хошуу
科尔沁右翼中旗
Kē'ěrqìn Yòuyì Zhōng Qí
250,000 15,613 Баянхошуу балгас
6 Жалайд хошуу 扎赉特旗
Zālàitè Qí
390,000 11,837 Индэр балгас

Хүн ам [засварлах]

2000 онд 1,588,787 оршин суугчтай гэж тоологджээ. Нэг км²-т 26 хүн ногдож байна.

Хянган аймгийн угсаатны бүтэц
(2000 оны тооллогын дүн)
Угсаатны нийтлэг Хүн амын тоо Эзлэх хувь (%)
Хятад (БНХАУ-ын үндсэн үндэстэн) 852,684 53.67 %
Монгол (ӨМӨЗО-ын өргөмжит үндэстэн) 652,385 41.06 %
Манж 71,653 4.51 %
Солонгос 6,240 0.39 %
Хуэй 3,017 0.19 %
Дагуур 1,168 0.07 %
Шивэ 568 0.04 %
бусад 1072 0.07 %

Ном зүй [засварлах]

  • Jinri Nei Menggu: Xing'an 今日内蒙古: 兴安 (Inner Mongolia today: Hinggan). 内蒙古人民出版社 Nei Menggu renmin chubanshe. 呼和浩特 Хөх хот 1997. ISBN 7-204-03542-9. х.9+121.