Хяргас сум

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Хяргас нь Увс аймгийн сум юм. Хяргас сум Улаанбаатараас 1300 км, аймгийн төвөөсөө 160 км зайд оршдог. Засаг даргаар Л.Сүхбаатар ажилладаг.

Хяргас сумд Монголд гүнээрээ гуравт ордог Хяргас нуур байдаг. Хэцүү хар хад, Хар Тэрэмсийн амралт зэрэг үзэсгэлэнт газруудтай. Сумын ахлах сургууль нь алдарт туульч М.Парчингийн нэрэмжит болно.

[засварлах] Түүх

Энэ газар эртнээс олон овог аймаг их бага хугацаагаар нутаглаж ирсэн. Хяргас гэсэн үг Киргиз гэдгийн Монгол хувилбар гэж ойлгож болно. Гэхдээ Хяргас гэсэн үг нь Хиргүй ус гэсэн үгнээс үүдэлтэй гэж үзэх хүмүүс ч байдаг. Баруун Монголын Ойрад угсааны Баядууд аж төрдөг. Тэдгээр нь Манж Чин улс Ойрадын Зүүнгарын хаант улсыг мөхөөх үед одоогийн Шинжааны Тэнгэр уулсын орчмоос Алтайгаар дамжин орж ирсэн. Манжийн хаан Увс-Хяргас нуурын хооронд нутаг зааж, Арван Баядын хошуу болгон суулгахдаа Дөрвөд Далай ханы харьяанд оруулжээ.

Тус сум нь 1922 онд албан ёсоор байгуулагдсан.

[засварлах] Хүмүүс

Тус сумаас төрөн гарсан алдартнууд:

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр