Хятадын түүх

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Чулуун зэвсгийн үе[засварлах]

Хуучин чулуун зэвсгийн үе[засварлах]

Чулуун зэвсгийн үе Хятадын бүс нутагт 1 сая гаруй жилийн тэртээгээс Хомо Еректус амьдрач байжээ. Хэбэй мужын нутагт байх Сяочаньлян агуйгаас 1.35 сая жилийн тэртээх чулуун зэвсгийг олсон нь анх энэ нутагт хүн байсныг гэрчилдэг. Мөн Сихоуду, Ланьтянь, Юаньмоу зэрэг агуйгаас чулуун зэвсэг болон Хомо Еректусын араг ясыг олжээ.

Шинэ чулуун зэвсгийн үе[засварлах]

Шинэ чулуун зэвсгийн үе нь 10,000 жилийн тэртээгээс эхэлсэн. Радио-карбоны аргаар Эртний Хятадад 7000 жилийн өмнөөс соёл иргэншил үүсч эхэлсэн. Жяхугийн соёл (7000 - 5800), Пелиганы соёл (МЭӨ 5500 - МЭӨ 4900), Яншаогын соёл (5000-3000), Луншангийн соёл (3000 - 2000) зэргийг дурдаж болно. Эдгээр соёлууд үүсснээр Хятадын нутагт анхны төрт улсууд үүсэх нөхцөл бүрдсэн.

Хятад МЭ 7-9-р зуун.
Хятад МЭ 7-9-р зуун.
Хятад МЭ 7-9-р зуун.
Шинэ чулуун зэвсгийн үеийн хятадуудын Яньшаогийн соёлын тархалт. Эрт үед хятадын нутаг Шар мөрнөөс Хөх мөрний хооронд байсан ч Хятад хөрш олон үндэстнүүдийг эзлэн уусгажээ

Хүрэл зэвсгийн үе[засварлах]

Нэн эртний үе[засварлах]

Ся улс[засварлах]

Гол өгүүлэл: Ся улс

Уг улс нь МЭӨ 2100 – МЭӨ 1600 оны хооронд оршиж байсан бөгөөд Сыма Цяны бичсэн Түүхийн тэмдэглэл хэмээх сурвалжид анх нэр дурдагдсан домгийн шинжтэй Хятадын анхны улс гэж үздэг. Хэнань мужийн нутгаар төвлөрч байбсан. Нийслэл хот нь Эрлитоу. МЭӨ 1600 оны үед Минтяогийн тулалдаанд ялагдан мөхсөн.

Шань улс[засварлах]

Гол өгүүлэл: Шань улс

Нийслэл хот: Инь, хожим Аньян руу нүүсэн

МЭӨ 1700 - МЭӨ 1046 оны хооронд Хатан гол болон Хөх мөрний хооронд оршиж байсан эртний төрт улс. Шань улсыг Тан ван байгуулснаас хойш Жоу ван хүртэл нийт 31 ван төр барьсан. Баруун Жоу улсад мөхөөгдсөн.

Жоу улс[засварлах]

Гол өгүүлэл: Жоу улс

Нийслэл: Шиань, Луоян

МЭӨ 1046 - МЭӨ 256 он хүртэл оршин тогтносон улс. Хамгийн урт удаан оршин тогтносон улс. Баруун Жоу улс мөхөж, Зүүн Жоу улс МЭӨ 770 онд байгуулагдснаас хойш газрын эрхтнүүд хүчирхэгжин өөрсдийн эзэмшилээ улс болгон зарлаж биеэ ван болгож байв. Энэ үеийг түүхэнд Хавар-Намарын улсуудын үе (722-476) хэмээдэг. Хавар-Намарын улсуудын үеийн муж улсууд 7 том улсад хуваагдснаар МЭӨ 476-221 он хүртэл үргэлжилэх Байлдаант улсуудын үе эхэлдэг. Энэ үед Зүүн Жоу улс нэр төдий оршиж байсан.

Эртний үе[засварлах]

Цинь улс[засварлах]

Гол өгүүлэл: Цинь улс

Нийслэл:Сяньян

Байлдаант улсуудын үед оршиж байсан Цинь ванлигийн ван Ин Жэн буюу Цинь Ши хуанди бусад 6 ванлигууд болох Янь, Жао, Ци, Чу, Вэй, Хань гэсэн ванлигуудыг мөхөөснөөр бүх Хятад орныг анх удаа нэгтэгжээ. Tүүний байгуулсан улс МЭӨ 207 онд тариачдын бослогоор мөхсөн.

Хань улс (МЭӨ 202 – МЭ 220)[засварлах]

Гол өгүүлэл: Хань улс

Нийслэл:Шиань, Луоян, Лиян, Сучан

Баруун Хань улс[засварлах]

МЭӨ 202 онд Лю Бан байгуулсан. МЭӨ 200 онд Хүннүтэй дайтаж ялагдаад, МЭӨ 198 онд гэрээ байгуулж Цагаан хэрмээр хилээ тогтоон жил бүр алба барих хараат улс болсон. Баруун Хань улсын У Ди хааны үед Хүннүгийн цэргийг ялж, газар нутгаа тэлэн зүүн зүгт Кужусонь улсыг эзлэж, баруун зүгт Тэнгэр уул хүртэл давшиж их хүчирхэгжсэн. Гэтэл Уди хааны үед хийсэн олон дайнаар төрийн сан хөмрөг хоосорч, эхлэн аажимаар сульдан доройтож эхэлсэн. МЭӨ 9 онд Хань улсын түшмэл Ван Ман төрийг булааж, Синь улсыг байгуулснаар Баруун Хань улс мөхсөн.

Синь улс (МЭӨ 9 - МЭ 23)[засварлах]

Ван Маны байгуулсан улс бөгөөд нэрний утга нь цоо шинэ гэсэн утгыг агуулдаг. МЭ 23 онд Хань улсын хааны удмынханд алуулснаар тус улс мөхөж Зүүн Хань улс байгуулагдсан.

Зүүн Хань улс (23-220)[засварлах]

Гуан у хааны байгуулсан улс. МЭ 220 онд дотоодын хяралаас үүдэн 3 жижижг улс болж салснаар Гурван улсын үе эхэлдэг.

Гурван улсын үе(220-280)[засварлах]

Гол өгүүлэл: Гурван улсын үe
Гол өгүүлэл: Шу улс
Гол өгүүлэл: Цао Вэй
Гол өгүүлэл: Зүүн У улс

Хань улс мөхснөөр Хятадын нутагт Зүүн У, Цао Вэй, Шу улс зэрэг 3 улс байгуулагдсан. У улс нь зүүн өмнөд, зүүн талын мужуудад оршиж байсан бол Шу улс нь Сычуань мужид, Цао Вэй улс нь умард зүгт оршиж байлаа.

Жинь улсын үе (265-420)[засварлах]

Гол өгүүлэл: Жинь улс

Нийслэл:Жянькан (Зүүн жинь улс), Шиань (Баруун Жинь улс)

280 онд Жинь улс Гурван улсыг нэгтэсэн улс болсон бөгөөд У-Хугийн үе хүртэл бүх Хятад тэдний мэдэлд байв.

У-Хугийн үе (304–439)[засварлах]

Энэ үед Өмнөд Хүннү, Сяньбигийн Тоба, Муюн, Ди зэрэг аймгууд хойд Хятадын ихэнх газрыг эзлэн 16 улс байгуулж өөр хооронд тэмцэлдэж байсан үе. МЭ 439 онд Тоба Вэй улс бусад жижиг улсуудыгаа нэгтгэж дуусснаар умард Хятад Тоба улсын мэдэл орсноор Өмнөд-Умард улсын үе эхэлдэг.

Дундад зууны үе[засварлах]

Сүй улс 589-618[засварлах]

Гол өгүүлэл: Сүй улс

Нийслэл:Дасин, Дунду

Зүүн, баруун Түрэгийн хаант улс, Төвд, Сүй улс)

589-618 он хүртэл оршиж байсан бүх Хятадыг нэгтэгсэн хүчирхэг улс. 30 жил оршин тогтноод мөхсөн.

Тан улс 618-907[засварлах]

Гол өгүүлэл: Тан улс

Нийслэл:Шиань, Луоян

618 онд Ли Юань буюу Тан Гаозу хааны байгуулсан улс. Хятадын түүхэнд байсан хамгийн хүчирхэг улсуудын нэг юм. Энэ улсын үеийг Хятадын соёл иргэншлийн Алтан үе эрин хэмээдэг.

Таван улс, 10 ванлигийн үе 907-960[засварлах]

Их Тан улс мөхсөний дараа Хятадын газар нутаг дахь мужийн эзэд биеэ хаан, ван болгож байсан үе. Нутгийн хойд хэсэгт 5 өөр 53 жилийн дотор үүсч, байсан бол өмнөд хэсэгт нь 10 жижиг ванлигууд бий болж байсан. Хожим 960 онд Сүн улс нэгтэгсэн.

Сүн, Хятан, Алтан, Баруун Ся улсуудын үе (960-1234)[засварлах]

Гол өгүүлэл: Сүн улс
Гол өгүүлэл: Хятан
Гол өгүүлэл: Алтан улс
Гол өгүүлэл: Баруун Ся

Хятадын нутагт 960 оноос 1234 он хүртэл буюу Алтан улс мөхөх хүртлэх хугацаанд оршиж байсан улсуудын үе.

Юань улс 1271-1368[засварлах]

Гол өгүүлэл: Юань улс

Нийслэл:Дайду, Шанду

1206 онд Чингис хааны үндэслэн байгуулсан Их Монгол улсын үргэлжилэл бөгөөд 1271 онд Хубилай хаан улсын нэрийг өөрчилж Их Юань болгов. 1279 онд бүх Хятадыг нэгтгэв. Түүний байгуулсан улс 1368 онд Улаан алчууртны бослогоор байгуулагдсан Мин улсад мөхөөгдсөн.

Орчин үе[засварлах]

Мин улс (1368-1644)[засварлах]

Гол өгүүлэл: Мин улс

Нийслэл:Наньжин, Бээжин

1368 онд Жу Юань Жаны байгуулсан улс. 1644 онд Ли Зи Чэний удирдсан босогчдод эзлэгдэн мөхсөн. Энэ үед хятадууд урагш газар нутгаа тэлсэнээр олон үндэстэн уусч Хятадын төв нутаг дахь хятад үндэстний байршил үндсэндээ тэр үеийнхээр тогтжээ. Хятадад олон үндэстэн уусч холилдсоноос нутгийн олон аялганы ялгаа үүсгэхэд хүргэжээ.

Манж Чин улс (1644-1911)[засварлах]

Гол өгүүлэл: Манж Чин улс

Нийслэл: Мүгдэн, Бээжин

Манж үндэстний байгуулсан феодалын хүчирхэг түрэмгий улс. 1616 онд Нурхачи баатар байгуулсан. 1636 онд Өвөр Монгол, 1644-1662 оны хооронд бүх Хятадыг, 1683 онд Тайвань арлыг, 1697 онд Халх Монголыг, 1758 онд Зүүнгар болон Дорнод Туркестаныг тус тус эзлэн авсан. 1800-аад оноос сулран доройтсоор 1911 онд мөхсөн. Улс нь мөхөхөд нэг ч Манж үндэстэн үлдээгүй.

Нэн орчин үе 1911- одоо хүртэл[засварлах]

БНХУ (1911-1949)[засварлах]

Нийслэл:Наньжин, Бээжин, Чунцин, Тайбэй

1911 оны Учаны бослогоор Манж Чин улсыг түлхэн гарч ирсэн Хятадын анхны БН засгалалтай улс. 1949 онд эх газрын Хятад дахь ноёрхолоо алдан Тайвань арал руу дүрвсэн.

БНХАУ (1949 - одоо хүртэл)[засварлах]

Гол өгүүлэл: БНХАУ

Нийслэл:Бээжин

1949 онд Мао Зэдуны удирдлагаар байгууоагдсан коммунист улс.

Зураг[засварлах]