Хятад-Төвөд хэлний язгуур
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Хятад-Төвөд хэлний язгуур - Дорнод Ази, Зүүн Өмнөд Ази, Өмнөд Азид тархсан Хятад хэл болон Төвөд-Бирм хэлний бүлэг гэх үндсэн 2 хэсэгт цаашид хуваах хэлний язгуур. Хэл шинжлэгч нар дотор нь 250-300 хэл болгон задлаж шинжилдэг. Энэ язгуур нь Энэтхэг-Европ хэлний язгуурын дараах хамгийн олон ярилцагчтай том язгуур юм.
Сини хэлний бүлэг (Хятад хэл)
- Эх газрын хятадаар үндсэн тархацтай хятад хэлүүд болон нутгийн маш олон үндсэн аялгуутай. Мандарин буюу төв хятад хэлнээс гадна Бүе, Юүе, Гань, Ү, Жин г.м хэл аялгуутай юм. Түгээмэл хэрэглэдэг 6 том аялгуутай. Төв хятад буюу албан ёсны Мандарин аялгуу (хэл) нь нийт авианы 4 хөгтэй.
Төвөд-Бурман хэлний бүлэг
- Төвөд болон Бурман хэлүүд багтдаг. Нутгийн аялгуунд хуваагдан тэдгээр нь хэлний дэд бүлгийг бүрдүүлнэ.