Хятан улс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Хятан гүрэн» гээд холбогдов —
Харайх: Удирдах, Хайлт
Их Ляо улс
Кидан
хаант улс

907–1125
Нийслэл Not specified
Хэл аялгуу Монгол хэл
Шашин шүтлэг Бөө, хожим Буддын шашин
Төр засаг Хаант засаг
Түүхэн он дараалал эрт үе
 - Established
 - Disestablished
Today part of Flag of Mongolia.svg Монгол
Flag of Kazakhstan.svg Казахстан
Flag of Russia.svg Орос
Flag of the People's Republic of China.svg Хятад
Кидан улс
Кидан
Хидан улс, 1000 оны үед.
1000 он

Кидан үндэстэн нь анх Лууха голын баруун талаар, Шар мөрний умард саваар (Ордосын Шар мөрөн биш) нутаглаж байсан бололтой бөгөөд яваандаа Шар тэнгисийн эрэг хүртэлх нутагт тархан суужээ. Тэд Сяньби нарын адил Дорнод Ху нарын удам байсан ба тэдний ихэнх нь өнөөгийн Монгол нутагт төвлөн сууж байгаагүй ч 923 оноос Алтайгаас зүүн тийш Хэрлэн голын хойт бие хүртэл нутгаа тэлж соёл, түүхийн олон зүйл дурсгал Монгол нутагт үлдээжээ.

Удам гарвал[засварлах]

Хятан нар буюу Кидан үндэстэн уг удмын хувьд Дунху аймгийн Сяньби нараас гаралтай учир удам гарвалын хувьд өвөг Монголчууд гэж үздэг. Хэл судлалын талаар хийсэн судалгаагаар ч монгол хэлтэн байсан нь нотлогдсон. Хятан нарын 100 үг тутмаас 70 нь Монгол үг байдаг. Жишээ нь: Боули-Боол, шава-шувуу, ике-их, найхэ-нохой, толи-туулай гэх мэт. Тан улсын сударт Хятан нарын аж ахуй, үг хэл зан заншил нь Монголын шивэй нартай адил гэсэн байдаг. Антропологийн судалгаагаар Монгол төрхтөн болохыг нь судалжээ. Хятан нар MЭ IV зууны үеэс түүхэнд тэмдэглэгдэх болжээ.

Түүх[засварлах]

Хятан гүрний үеийн Санкай таваг, X-XII зуун.

Хятан нарын дунд овгийн байгуулал задарч цэргийн ардчиллын шатанд шилжих үйл явц явагдаж байжээ. Тухайлбал: III-IV зууны үед овгийн ахлагч болон найман аймаг холбооны тэргүүлэгчийг сонгож Да-Хэ гэж нэрлэдэг, тэр нь бусад долоон аймгийн тэргүүлэгчдийг захирдаг бөгөөд гэрийх нь өмнө туг хэнгэрэг байрлуулдаг байжээ. Энэхүү Да-хэ гэдэг нэр нь цаашдаа эрх барих овог аймгийн нэр болсон байна. Хятан нар

  • Хэв хуулиар нийгмийн амьдралыг зохицуулдаг>
  • Хүрээ нүүдэл хийдэг
  • Овог дотрооо гэрлэхийг цээрлэдэг байсан нь овгийн ёст байдлыг илрэл байв.
Хятан гүрний үеийн Гуань Инь-ий өнгө хослосон модон сийлбэр; Хятад улс, (М.Э 907-1125)

V зууны сүүлчийн хагасаас VII зууны эхэн хүртэл Тобагийн Их Вэй улс ба Түрэгийн хаант улсын харьяанд байжээ. Харин 648 онд Нанхиадын Тан улсад дагаар орж 682 он хүртэл түүний харьяанд найман муж болон захирагдаж байв. 699 онд Түрэгт эзлэгдэн харьяалагдах болсон боловч харьцангуй биеэ даасан байдалтай байв. Энэ үеэс Хятан нарын дунд төр улсын эх үүсгэл тавигдсан байна. Тухайлбал: Торгон цэрэг, Харцгай цэрэг гэсэн 2 төрлийн цэрэг эртэй болсон, сайн, түшмэл, зонхилогчид зэрэг албан тушаал бий болсон, албаны хэрэгт уналга, хөсөг залгуулах үүрэгтнүүд бий болж түүгээр мөнгөн, модон, загасны дүрсэн пайзтан түшмэлүүд "зар" бичигтэй зорчиж байв. Пайзны бичиг нь "угтуул" гэсэн үгтэй бол цэрэг дайчлах хэргээр явдаг, "довтлон морилох" гэсэн үгтэй бол алба татвар хураагч нар байдаг байв.

Газар эдэлбэрийн хуультай болж, газрыг

  1. Язгуурын эдэлбэр газар
  2. Тариа ногооны
  3. Бэлчээрийн
  4. Ан гөрөөний
  5. Хүүр оршуулгын

гэсэн хэлбэрүүдээр эзэмшүүлэх болсон.

Албан татвар нь

  1. Боомтын
  2. Давсны, Архины онцгой албан татвар

гэх мэт нэртэй байв.

Ази тив 1025 оны үед
Газар доороос олдсон Хятаны үеийн гэрийн тавилга
Хятаны оршуулгын баг, X зуун.
Хятан гүрний үеийн шаазан бурхан.

Нанхиад айл өрхийг "олзлогдогсод" гэдэг, Монгол улсын биш нүүдэлчдийг "буруу хэлтэй" гэдэг байлаа. Нанхиадуудаас торго, бөс даавуу, цай, эм тан, цагаан хүдэр, цагаан шаазгайгаар алба авдаг байжээ. Үүнийгээ "алба" гэдэг, гар урчуудаас "түрээс", худалдаачдаас худалдааны "гааль" хэмээн нэрлэдэг байв. Хууль цаазын түшмэлтэй болж ялт хүнийг газар гянданд хорих болсон. VIII зууны дунд үеэс Хятанууд аль нэг улсад харьяалагдахаа больж гадаад байдлаа бэхжүүлэн хүчирхэгжиж 8 аймаг 38 болтлоо өссөн байв. Энэ үед Хятан нар тэргүүнээ хан гэх болжээ. Хятан нар VIII-IX зууны үед олзны хүнийг боол болгож аж ахуйн ажилд ашигладаг байв. 907 онд Елюй овгийн Амбагян ханд өргөмжлөгдсөнөөр улсаа Хятан гүрэн гэж нэрлэснээр язгууртны эрх мэдэл нэмэгдэж, засаг төрийн байгууллагууд байгуулагдсан ба нүүдэлчин иргэдээ захирах умард өмнөд гэсэн хоёр хэсэгт хуваан захирчээ. Энэ үеийн Нанхиад орон "Таван ус, арван ханлиг-ийн үе" хэмээн нэрлэгдсэн төр засаглалтай байсан боловч Хятан нарыг хүчирхэгжихэд саад хийж чадсангүйгээр барахгүй Нанхиадын урвагч түшмэлүүд Хятаны язгууртнуудад зулгуйдан нөлөөлж, Хятаны төр ёсоо бэхжүүлэхэд түлхэж болжээ. Тухайлбал Хань Яньхуй гэгч Амбагян ханы албан ёсны зөвлөгч нь болж хот байгуулах, орд харш цоглох, суурьшмал иргэдэд газар олгож тариа тариулах, цааз хууль, түшмэдийн зэрэг дэв тогтоох хэрэгт тус дэм үзүүлжээ. Амбагян хан 907 оноос хойш нийт есөн жил төр барьж Хятаны ханг гурван жилд нэг удаа сонгох цаг хугацааг зөрчөөд зогсоогүй хан ширээг залгамжлах ёсыг бий болгосон нь Нанхиад зөвлөхтэй холбоотой байв. 922 оны үед улсын цэргийн ерөнхийлөн захирах тушаал бий болгож, 50000 хүнтэй их цэрэг байгуулжээ. 923 оноос Хятаны гадаад байдал үлэмж бэхжин Азийн бусад улсуудтай харилцаа тогтоосон байна. 923 онд Перс улсаас, 924 онд Солонгосын гурван хаант улсын нэг Силла улсаас Хятан улсад элч ирж байжээ. 923-924 онд Зүүн далай (Шар тэнгис)-гаас Алтайн уулс, Цагаан хэрмээс Хэрлэн хүртэл нутгийг эрхэндээ оруулсан байна. 924 онд Дорнод тэнгисийн захын Бохай улсыг эрхшээлдээ оруулж түүнийг Дорнод Дан хэмээ түшмэг улс болгож жил бүр 150000 бөс бараа, 1000 мориор алба бариулж байв. Хятад нар Нанхиад орны төв хэсэгт довтлон 938 онд Бээжин хотыг эзлэн авчээ. Ийнхүү Хятан нар Нанхиад орны төв болон зүүн хойт хэсгийг бүхэлд нь эрхшээлдээ оруулснаас хойш тэдгээр нутгийн соёл иргэншил бүхэлдээ Хятан болж түүхэнд тэмдэглэгджээ.

Киданчууд 10-р зууны үед Киргизийн хаант улсыг эзэлж байсан байж болох юм. [1]

Харин 1005 оны үед өмнөт нутгийн Сүн улстай найрамдсаны дараа хүлгийн жолоо, зэвсгийн үзүүрийг Солонгос, Уйгар, Тангуд зэрэг газар орнуудад хандуулжээ. XI зууны дунд үед Хятан улсын бүрэлдэхүүнд нийслэл хот-5, чжоу-6, бэхлэлт хот-150, сянь хошуу-200, овог аймаг-5000, хараат улс-60 байв гэсэн мэдээ байдаг. Хятан улсын бүрэлдэхүүнд өөр өөрийн хэл заншил, амьдралы ахуйтай эрээвэр, хураавар аймаг угсаатан багтаж агсан нь ирээдүйн хувь тавиланд нь сайнаар нөлөөлөөгүй нь мэдээж. Хятан гүрний төрийн захиргааны тогтолцоо гурван хэлбэртэй байв. Үүнд

  1. 3000 цэрэг гаргах үүрэгтэй Их аймаг, өөрөөр Хятаны гол аймгууд
  2. 1000 гаргах үүрэгтэй Бага аймгууд
  3. Эзлэгдсэн хараат аймгуудын захиргаа зэрэг болно.

Их аймаг бүрийг Илижин (эл эзэн) толгойлж түүний дор зүүн баруун зайсан, тайш, сыту тушаалтан нар захирч байжээ. Эзлэгдсэн олон аймаг, улс ард түмний тэмцэл хөдөлгөөн XI зууны дунд үеэс улам хүчтэй болж XII зууны эхэн үеэс зэвсэгт бослогын хэмжээнд хүрчээ. Хамниган угсааны зүрчид аймаг 1113 онд бослого гаргаж өөрийн нутаг Хятан гүрний зарим нутгийг ч эзлэн авч 1115 онд Алтан улсыг байгуулжээ. 1118-1125 онд Алтан улс Сүн улстай хүч хавсран Хятан гүрнийг хоёр этгээдээс нь хаввсайдан газар нутгийг нь жилээс жилд эзлэн танасаар 200 гаруй жил тогтносон Хятан гүрнийг мөхөөжээ. Хятаны нэг хэсэг нь тэдний хаан угсааны Елюй Дашийн захиргаан доор баруун тийш зайлан одож Иран газар орныг байлдан эзлээд 1124 онд биеэ Гүр ханд өргөмжилжээ. Елюй Дашийг улсыг Баруун Ляо гэдэг ба Араб, Перс сударт Кара Китай, Монголоор Хар Хятан гэдэг.

Аж ахуй[засварлах]

Сүн гүрний үеийн бүтээл "Бүргэд агнаж байгаа Хиданчууд"

Хятан гүрний хүн ам нь нүүдэлчин, суурьшмал, хоёр янзын амьдралтай ард иргэд байжээ. Баруун хойд талын нүүдэлчдийн амь зуулга нь мал аж ахуй , газар тариалан, гар үйлдвэр, худалдаа арилжаа болж байв. X-XI зуунд малын тоо толгой ихэд өссөн байна. Үүнд дээрмийн дайны олз, эзлэгдсэн аймаг угсаатнаас авдаг алба татвар нөлөөлсөн гэж үзэж болно. Ийнхүү Хятаны малын тоо нэмэгдсэнээр улсын мал сүргийн хэргийг эрхлэх "Адууны сүргийн" яам байгуулагджээ. Албан татвартай холбоотойгоор малыг тоолж дансалдаг байв. Харин жирийн ардууд малаа албаны тооноос нууж дарах явдал гардаг байв. Хятаны язгууртнууд ан гөрөөг голдуу зугаа цэнгэлийн хэлбэрээр хийх болсон байна. 1041 онд Цаазтай газарт хийгсдийг ял шийтгэх тухай зарлиг гарчээ. Хятан улсад тарианы хэсргийг эрхэлсэн байгууллага, тариаланг элдэв сүйдлээс хамгаалах хууль байжээ. Хятан нар төмөр хошуутай анжисыг үхрээр зүтгүүлэн газар хагалж, суваг татан тариалнгаа усалдаг,хар будаа, монгол амуу хоёрыг голчлон хийлгэдэг байв. X-XI зууны үед Хятанд нэхэх, ээрэх ажлыг улсаас зориуд удирдах урчуудын яам байгуулжээ. 940 онд хааны зарлигаар тусгай түшмэл гарган хүн ардад нэхэх, ээрэх сургалт явуулсан байна. Хятанд төмөрлөгийн хүдэр хайлуулан төмөрлөгөөр аж ахуйн багаж зэвсэг, цэрэг дайны зэр зэвсэг хийж байснаас гадна зоос, бурхан цутгах цутгуур урлан дэлгэрч байв. Зоос, төмрийн ажил эрхэлсэн байгууллага байв. Мөн чулуугаар урлах талаар ихэд нэрд гарчээ. Хятаны бүрэлдэхүүнд багтаж байсан далайн эргийхэн хөлөг онгоц хийх, барилга, гүүр барих зэрэг ажлыг чадамгай хийж байсан нь Хятаны түүхэнд бичигдэж байлаа. X-XI зууны үед Хятан нүүдэлчин, суурьшмал иргэдийн хооронд худалдаалах үүрэгтэй худалдааны газрууд ажиллаж байснаас гадна муж, тосгон, гацаанд хүртэл худалдааны ажиллаж байснаас гадна муж тосгон, гацаанд хүртэл худалдааны газар бий болжээ. Барааны үнийг зарим үед улсаас зохицуулан таацуулах явдал байв. Гадагш гаргах худалдаалахдаа сувд, булга, хэрэм, хэрмян загасны арьс, мал аж ахуйн түүхий эдийг гаргадаг байсан ба давсыг зөвхөн хаан мэдэж борлуулдаг байсан.

Соёл[засварлах]

1119-1120 оны үед баригдсан Pagoda Tianning хийд.

Хятан нар Хятад, Солонгос, Дундад Азийн улсуудтай зах нийлж, улс төр, эдийн засаг, соёлын харилцаатай байсан нь тэдгээр улсын эдийн засаг, соёлын харилцаатай байсан нь нүүдэлчдийн соёл, суурьшмал иргэдийн хосолсон өвөрмөц соёл нутагшиж байв. 920 онд "Их Бичиг"-ийг Амбагяны ач хүү Лубугу эрдэмтэн Тулюйгу ханз үсгээр үлгэрлэн зохиосон байна. "Бага Бичиг" Амбагяны хүү Елюй Тэла Уйгур бичгийг үндэслэн тус тус зохиожээ. Хятан нар түүхийн тэмдэглэл туурвиж хойч үедээ сурвалж болгожээ. "Морилон саатсаны тэмдэглэл", "Гурван сайдын замын тэмдэглэл", "Хаант төрийн тэмдэглэл" 70 боть гэх мэт түүхийг улсын сударч хэмээх албан тушаалтан эзэмшиж байв. Хятанд Эрдмийн Хятад, Монгол хоёр хүрээлж байсан ба түүнд "Улсыг мөчих" гэдэг нэртэй шалгалт өгч зэрэг горилдог байжээ. Хятан нар төрөлх хэлээрээ бичсэн утга зохиолтой байжээ. Жишээ нь: Елюй Амбагяны ач хүү Луньсянь "Цэцэрлэгт хүрээлэн" хэмээх уран зохиолын цоморлиг эмхэтгэн зохиожээ. Мөн Цэнгэлдэх шүлэг, Засах шүлэг, Гэрэлт хөшөө Пайлуурын шүлэг, Угсаатны шүлэг гэх мэт олон төрөр шүлэг зохиодог, дуу зохиож хоолой нийлүүлэн дуулцгаана. Хааны ордонд дуу хуур, ший янгууны ажил эрхэлсэн "Хэнгэрэг бишгүүрийн эзэн" албан тушаалтан байв. Мөн үндэсний цаг тооны бичиг зохиодог "Тэнгэрийн улирлын үзэх түшмэл" ажиллаж байжээ. Түүхт хүмүүс, бурхны болон байгалийн зураг зурах уран зураачидтай, өөрийн нутгийн газрын зурагтай байсан гэдэг. ӨМӨЗО-ны Барин овогт Хятаны үед баригдсан чулуун гүүр одоо ч ашиглагдсаар байна. XI зуунд Хятан гүрэнд Дарь хийдэг болж улмаар галт зэвсэг туршиж байсан мэдээ бий. "Нөхөр, эхнэрийн ёс" гэдэг гэр бүлийн дүрэм, журам тогтоож мөрдөж байв. Хятан нар 5-н Хятад сургууль байгуулж хүүхдүүдийг бичиг ном сургадаг болсон бөгөөд 995 онд Солонгосоос арван залуу ирүүлж монгол хэлэнд сургаж байсан байна. Хятаны хот суурины үлдэгдэл манай нутагт байдаг. Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг Чин толгойд Хятаны Чжень Чжоу байсан. Тэнд Хятаны 20000 дарангуй цэрэг хуарагнаж байжээ. Мөн энэ хотод Нанхиад бол Зүрчидийн 700 гаруй өрхийг цөллөгийн журмаар авчирч суулгаж байсан гэдэг. Мөн энэ сумын Хар бухын голын хөвөөнд Хадаасан толгойн дэргэд Хятаны хотын үлдэгдэл байдаг. Эдүгээ түүнийг Хар бухын эсвэл Хадаасаны балгас байдаг. 1970 онд хийсэн малтлагаар Монголын бичиг, соёлын үнэт дурсгал "Үйсэн ном" олдсон юм. Энэ номонд шашин судар буддагийн мэрэг төлөг, хорио цээр, сүнс орших байр, шанзагны сан, халхын хошууд (Гэрсэнзийн 18 хууль эрхэмтнүүд) багтсан байдаг. Үүнээс үзэхэд Хятаны үеийн энэ хот XVII зууны үе хүртэл Монголын улс төрийн амьдралд оршин тогтнож байсан нь тодорхой байна.

Хэрлэн барс хотын цамхаг
Хятаны үеийн Хойд Чүй загвараар хийгдсэн гантиган Амитаба Будда

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутаг дахь "Хэрлэн барс" хот гэдэг хааш хаашаагаа 1800 метр талбай эзэлсэн хотын үлдэгдэл нь Хятаны Дун Чен хот байсныг тогтоожээ. Хятаны зан зашлаас зарим нэгийг нь авч үзвэл:

  • Хятан нар бусдын нутагт довтлохдоо өвөг дээдсийн сүнсэнд "Нүгэл наминчлах өргөл" үйлдэж түүндээ хэн нэгэн хэрэгтэн ялтан хүнийг 1000 сумаар хавж алдаг.Дайснаа дараад ирэхдээ нөгөө сүнсэндээ "Талархлын өргөл" үйлдэж олзлон авчирсан хүмүүсийн нэгийг нь алдаг байжээ.
  • Гавьяа байгуулсан гэж үнэлэгдсэн хүмүүсийг хэдэн зуун айл өрхөөр шагнадаг.
  • Хулгайч нарыг хонь, үхэр, тэмээ, будаа, тариагаар торгодог байснаас гадна жил бүрийн 5-р сарын 13-15 ны хооронд хулгайлахыг зөвшөөрдөг байжээ. Тэр үед хулгай хийж чадсан хүнийг шийтгэдэггүй байв.

XII зууны эхнээс Хятаны гадаад орчин таатай биш болж, дотоодод эв түнжингүй болж хямарснаар Хятан гүрэн задран бутаржээ.

Удирдагчид[засварлах]

Хятан гүрэн 907-1125
Хааны нэр ( Miao Hao 廟號 miàohào) Нас барсны дараах нэр ( Shi Hao 諡號 shìhào) Заяасан нэр Хаанчлалын үе Эриний нэр (Nian Hao 年號 niánhào) хаанчлалын үеийн эринд тааруулж нэрлэсэн нэр
Тайзү (太祖 Tàizǔ) Шэн Тянь Хуанди Еэлү Абаожи (耶律阿保機 Yēlǜ Ābǎojī) 907-926 Шэнси (神冊 Shéncè) 916-922
Тяньзан (天贊 Tiānzàn) 922-926
Тяншянь (天顯 Tiānxiǎn) 926
Tайзон (太宗 Tàizōng) Шао Ву Хуанди Еэлү Дэгуан (耶律德光 Yēlǜ Déguāng) 926-947 Тяншянь (天顯 Tiānxiǎn) 927-938
Хуйтон (會同 Huìtóng) 938-947
Датон (大同 Dàtóng) 947
Шизун (世宗 Shìzōng) Тянь Шоу Хуанди Еэлү Руань (耶律阮 Yēlǜ Ruǎn) 947-951 Тяньлү (天祿 Tiānlù) 947-951
Музонг (穆宗 Mùzōng) Еэлү Жин (耶律璟 Yēlǜ Jǐng) 951-969 Еингли (應曆 Yìnglì) 951-969
Жиньзон (景宗 Jǐngzōng) Еэлү Шань (耶律賢 Yēlǜ Xián) 969-982 Баонинь (保寧 Bǎoníng) 969-979
Чяньхэн (乾亨 Qiánhēng) 979-982
Шэньзон (聖宗 Shèngzōng) Вэн Вү Да Шао Хуан Хуанди Еэлү Лонгшү (耶律隆緒 Yēlǜ Lóngxù) 982-1031 Чяньхэн (乾亨 Qiánhēng) 982
Тонхи (統和 Tǒnghé) 983-1012
Каитай (開泰 Kāitài) 1012-1021
Тайпин (太平 Tàipíng) 1021-1031
Шиньзон (興宗 Xīngzōng) Шао Жэнь Хуанди Еэлү Зонжень (耶律宗真 Yēlǜ Zōngzhēn) 1031–1055 Jingfu (景福 Jǐngfú) 1031-1032
Chongxi (重熙 Chóngxī) 1032-1054
Даозон (道宗 Dàozōng) Еэлү Хонжи (耶律洪基 Yēlǜ Hóngjī) 1055–1101 Чиньнинь (清寧 Qīngníng) 1055-1064
Шянонь (咸雍 Xiányōng) 1065-1074
Тайкань (太康 Tàikāng) 1075-1084
Da'an (大安 Dà'ān) 1085-1094
Шоучань (壽昌 Shòuchāng) 1095-1101
Тяньзуоди (天祚帝 Tiānzuòdì) Еэлү Янши (耶律延禧 Yēlǜ Yánxǐ) 1101–1125 Чянтон (乾統 Qiántǒng) 1101-1110
Тянчинь (天慶 Tiānqìng) 1111-1120
Баода (保大 Bǎodà) 1121-1125
  1. Николай Гусейнов "Кыргызский каганат - тюркское государство на Енисее"