Хёньжун ван (Курё)

Хёньжун ван
Курё улсын ван
Хаанчлал1009-1031
Хаан суусан1009
Бүтэн нэрВан Сунь
Төрсөн огноо992 оны 8 сарын 1
Төрсөн газарКэсон
Өнгөрсөн огноо1031 оны 6 сарын 17
Өнгөрсөн газарКэсон
ӨмнөхМукжун ван
УдаахТокжун ван
Их хатанВонжун хатан(원정왕후)
Вонхуа хатан (원화왕후)
Вонсон хатан(원성왕후)
Вонхё хатан(문화왕후,
ХүүхэдТокжун ван
II Чонжун ван
Мүньжун ван
ЭцэгАн Жун(Хангыл:안종 , Ханжа:安宗 )
ЭхХонжон хатан (Хангыл: 헌정왕후, Ханжа: 獻貞王后)
УлсКурё улс
Ургийн овогВан овог
Сүмийн цолХёньжун

Хёньжун ван нь (992-1031) нь 1009-1031 оны хооронд Курё улсыг захирч байсан 8 дахь ван юм. Түүний хаанчлалын жилүүдэд Курё-Киданы 2,3-р дайнууд өрнөж,1019 онд Гужугийн тулалдаанаар тус дайнд ялсан. 1031 онд Кэсон хотод таалал төгссөн.

Товч тойм[засварлах | кодоор засварлах]

Хёньжун ван Ван Сүнь (왕순, 王詢) нь 992 онд Ван Үк (왕욱, 王郁) (хожим Аньжун ван гэж нэхэн өргөмжилсөн), Хванбо овгийн Хоньжон хатан нарын хөвгүүн болж мэндэлсэн. 1009 онд Курёгийн жанжин Кан Жугийн дэмжлэгтэйгээр улсын ван болсон. 1010 онд Курёгийн дотоодод улс төрийн халаа сэлгээ хийгдэж, өмнөх вангийн үеийн ноёдыг зайлуулах акц явагдаж байсан мөчийг далимдуулан Кидан улсын арми тус улс руу 200,000 цэргийн хүчээр довтлов. Уг довтолгоонд Кэгён хот эзлэгдэх үеэр Хёньжун ван сайд түшмэдээ дагуулан Нажу боомт руу зугтав. Гэхдээ Киданы довтолгоог Курёгийн цэргийн хүч бут цохиж ухрааснаар энэ удаагийн дайн зогсож хоёр тал түр найрамдав. 1018-1019 онд Кидан улсын арми Сяо Байяа жанжнаар удирдуулан дахин довтолжээ. Квижугийн тулаанд Кан Камжан жанжнаар удирдуулсан солонгос цэргүүд ялалт байгуулснаар Кидан-Курё улсууд найрамдалт харилцаа тогтоосон нь Кидан улс мөхтөл үргэлжилсэн.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

  • Эцэг: Аньжун ван Ван Үк (고려 안종)
    • Өвөө: Тэжу ван (고려 태조)
    • Эмээ: Синьсон хатан (신성왕후)
  • Эх: Хёсук хатан (효숙왕태후)
    • Нагац өвөө: Дэжун ван Ван Ук (고려 대종): Тэжу вангийн хүү
    • Нагац эмээ: Соньи хатан (선의왕후)
  • Хатад болон хүүхдүүд:
  1. Соньсан Ким овгийн Воньжон хатан (원정왕후 김씨): Сонжун вангийн охин. Хёньжун вангийн бөл
  2. Кёнжу Чой овгийн Воньхва хатан (원화왕후 최씨): Сонжун вангийн охин. Хёньжун вангийн бөл
    1. Хёжон гүнж (효정공주)
    2. Чоньсү гүнж (천수전주)
    3. Ван Сү (왕수)
  3. Аньсан Ким овгийн Воньсон хатан (원성왕후 김씨)
    1. Ван Хым тайзи (태자 왕흠)
    2. Пёнян гүн Ван Хён (왕형 평량군)
    3. Иньпён хатан (인평왕후)
    4. Гёнсүк гүнж (경숙공주)
  4. Аньсан Ким овгийн Воньхэ хатан (원혜왕후 김씨)
    1. Накран гүн Ван Хви (왕휘 낙랑군)
    2. Пённян гүн Ван Ги (왕기 평량공)
    3. Хёса хатан (효사왕후)
  5. Чонжу Ю овгийн Воньён хатан (원용왕후 유씨): Дэжон ван Ван Укийн 3-р хүү Гёнжан гүнгийн охин. Хёньжун вангийн хаяал
  6. Ичон Со овгийн Воньмок хатан (원목왕후 서씨): Кидан-Курё улсын нэгдүгээр дайны гэрээ хийсэн Со Хуй сайдын охин.
  7. Аньсан Ким овгийн Воньпён хатан (원평왕후 김씨):
    1. Хёгён гүнж (효경공주)
  8. Кёнжу Ким овгийн Воньсунь сүкби (원순숙비 김씨)
    1. Гёнсон хатан (경성왕후)
  9. Воньжил гүби (원질귀비 이씨)
  10. Ю овогт гүби (귀비 유씨)
  11. Янжу Хань овгийн Хвоньён ахайтан (궁인 한훤영)
    1. Ван Чүн (왕충)
  12. И овогт ахайтан (궁인 이씨)
  13. Бак овогт ахайтан (궁인 박씨)
    1. Ажи авхай (아지)
Өмнөх
Мукжун ван
Курё улсын ван
1009-1031
Дараах
Токжун ван