Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль (англи. University of the Humanities) нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод байрладаг Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн дээд боловсорлын байгууллага юм.

Түүх[засварлах | кодоор засварлах]

1979 оны 11-р сарын 16-нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Монгол Улсын Их Сургуулийн бүрэлдэхүүний Орос Хэлний Институт үүсгэн байгуулагдав.

1982 онд Орос Хэлний Багшийн Дээд Сургууль болж бие даасан үйл ажиллагаа явуулж эхлэв.

1990 оны 4-р сарын 4-нд Гадаад хэлний дээд сургууль, 1999 оны 6-р сарын 10-нд Хүмүүнлэг Ухааны Их Сургууль болон зохион байгуулагдсан ба бүрэлдэхүүндээ 4 сургуультай.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]