Хүний хөгжлийн илтгэлцүүр

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Улс орнуудын Хүний хөгжлийн илтгэлцүүрээрх зэрэглэлийг харуулсан дэлхийн газрын зураг(2010[1]):

██ Дээд (Very High)

██ Дээгүүр (High)

██ Дундаж (Medium)

██ Доогуур (Low)

██ Өгөгдөлгүй

Хүний хөгжлийн илтгэлцүүр (ХХИ) буюу Хүний хөгжлийн индекс гэдэг нь Хүний хөгжлийн түвшингээр нь улс орнуудыг дээд (Англи хэлээр very high), дээгүүр (high), дундаж (medium), доогуур (low) хэмээн зэрэглэхэд ашиглагддаг холимог статистик хэмжигдэхүүн юм.

ХХИ-ээр дэлхийн улс орнууд дахь хүний амьдралын дундаж наслалт, бичиг үсэг тайлагдалт, боловсролын түвшин, амьдралын хэм хэмжээ зэргээр харьцуулж үнэлдэг болохоор энэ нь хүний сайн сайхан байдал, хөгжлийн тоон хэмжигдэхүүн болдог. Мөн түүнчлэн ХХИ-г хот, тосгон, муж гэх зэрэг орон нутгийн түвшнүүдэд хэмждэг.

Хэмжүүр ба тооцоолол[засварлах]

2010 оны 11-р сарын 4-нд хэвлэгдсэн Хүний Хөгжлийн Тайланд 2010 оноос эхлэн цаашид доорх гурван хэмжүүрийг хослуулан нийлүүлж тооцоолохыг мэдэгдсэн юм.

  • Урт удаан үргэлжлэх, эрүүл саруул амьдрал: Амьдралын наслалтын магадлал
  • Мэдлэгийн хүртээмж: Суралцах дундаж жил, суралцах магадлалт жил
  • Амжиргааны хэм хэмжээний төлөв: Нэг хүнд оногдох ҮНО (ХАЧ-аар тэгшитгэсэн).

Иш үндэс[засварлах]