Хүнүй гол
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Архангай аймгийн Эрдэнэмандал суманд орших Хүнүй гол нь Хангайн нурууны Тээлийн Цагаан нуруу, Бугатын нурууны зүүн хажуугаас эх авч зүүн хойшоо 120км урсаад Хануй голд цутгана. Энэ голын савд нуур намаг ихтэй. Нэрний хувьд Хүннү гэдэг үгээс гаралтай гэж Б.Ринчен гуай бичсэн байдаг. Хүнүй голын сав нутагаас Хүннү гүрний түүх, дурсгалын зүйлс ихээр олддог