Хүрэл зэвсгийн үе

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Хүрэл зэвсгийн үе[засварлах]

Монгол нутагт хүрлийн үйлдвэрлэл III мянганаас эхэлсэн байна.I үед өргөн дэлгэрч НТӨ I мянганы эх хүртэл үргэлжилжээ.Хүрэл эдлэлд зэс 90%,цагаан тугалга 10% ордог байна.Хүрлийг хайлж цутгаж эдлэл хийдэг байжээ.Дөрвөлжин булшнаас болон түүврээр хүрэл сүх,хүрлээр хийсэн ооль,хутга,зэвүүд,дуулга.тогой,амгай,зуузай,шөвөг,хуруувч,амьтны дүрстэй тээг товруу,даруулга зэрэг зүйлс олджээ.Ер нь хүрэл зэвсэг аж ахуй чимэглэлийн зүйлс Монгол оронд ихээхэн тархмал байдаг.Тиймээс ч Монгол орныг дэлхийн хүрлийн үйлдвэрлэлийн нэг томоохон төв гэж үздэг. Хүрлийн үеийн гол дурсгал болох дөрвөлжин булш,буган чулуу нь аймгийн ахлагч,аймгийн холбооны тэргүүн зэрэг хүндтэй удирдагчдад зориулагджээ.Тийм нүсэр байгууламжийг аймаг хотлоороо бүтээхээс биш ганц нэгэн хүн бүтээх боломжгүй.Буган хөшөө нь ноёлогч аймгийн сүлд байсан бололтой.Тэгэхээр хүрлийн эхэн үеэс аймаг өрнөлийн үеэс аймгийн холбооны зохион байгуулалттай болжээ. Дөрвөлжин булш нь Хүннү нарын эртний хэлбэр тэдний өвөгтэй холбогдох дурсгал болохыг эрдэмтэд тогтоожээ.Хятад сурвалжид тэмдэглэсэн Хүннүгийн өвөг аймгйин анхных нь Хүнью болон Гүй нар юм.НТӨ II мянганы үед Гүй нар монгол нутаг дээр мал маллаж тэрэг хэрэглэн нүүдэллэн амьдарч байсан ажээ. Ху нар VII зууны үеэс намгийн хүрэн хүдрээс "Бух дарах" аргаар бага хэмжээний төмөр ялган авч багаж зэвсэг хийж эхэлжээ.эхэн үедээ төмөр ховор байснаас хүрэл зэвсгийн зарим хэсгийг төмрөөр хийж мөн хүрэл зэвёэгтэй хослуулан хэрэглэж байжээ.Чандманий булш болон бусад газраас түүврээр сумны зэв чинжаал хутга төмөр сүх шөвөг зэрэг төмөр багаж зэвсгүүд олджээ.Төмөр зэвсэг хэрэглэсний үр дүнд НТӨ IV зууны үеэс Хүннү нар хүчирхэгжин Хүннүгийн морин цэргийн довтолгоонд Хятдын умард хэсгийн улсууд өртөж байжээ.Тэд Хүннүгийн довтолгооноос өрсдийгөө хамгаалах зорилгоор бэхлэлт хэрэм барьж тэр нь алдарт ЦАГААН ХЭРЭМ болсон байна. Эртний монгол нутагт хүрэл зэвсгийн үед амвдарч байсан овог аймгуудын оюуны соёлын нэг чухал дурсгал бол хадны сүг зураг буюу хадны бичиг болно.Археологийн судлаачид хад чулуунаа улаан зосоор зурсан зураг бол хүрэл зэвсгийн үеийн дурсгал гэж тогтоожээ.Монгол нутагт хадны улаан зосон зураг өргөн тархсан байдаг. Зосон зураг дундаас Улаанбаатар хотын ойролцоох Богд хан уулын их багa Тэнгэрийн амны хадны сүг зураг эрдэмтдийн анхаарлыг ихээр татаж байна. Их багa Тэнгэрийн ам болон Гачууртын адагт байдаг Бичигтийн амны хадан дахь үхэрт хөллөсөн анжисны зураг нь төмөр зэвсгийн түрүү үе буюу НТӨ VII-III зуунд хамаарахыг эрдэмтэд тодорхойлжээ. Нэлээд олон аймгуудын газар нутгаас нум сумаар ан авлаж байгааг харуулсан хадны сүг зургууд элбэг олддог. Үүнд: хүн,морь,тэмээ,янгир,аргаль,буга,бодон гахай,чоно,үнэг,зээр,шонхор,бүргэдзэргийг харуулсан байдаг. Хүрлийн үед уран дархчуул чулуугаар хэв хийж гоёл чимэглэл байлдййны жад сэлэм цутгаж үйлвэрлэн гаргаж байжээ.Хүрлийг үеийн хадны сүг зургийг улаан зосоор зурсан зургууд,хад хонхойлон сийлж хийсэн зургууд гэж хуваан үзэж болно.Хүрлийн үйлдвэрлэлийн үеийн нэн чухал олдвор бол хүрэл тогоо юм.Үүнийг еранхийд нь 3 хөлт,цөгцөн ёроолт гэж 2 хувааж үздэг.Ийм тогоо Тав ази,Монгол орноос Дунай мөрөн хүртэлх нутгаас олддог. Дунай мөрнөөс олдсон хүрэл тогоо нв Хүн улсын хүрэл тогоо байж болох юм. Цөгцөн ёроолт тогооны жишээ гэвэл: 1988 онд Монголын археологчид Ховд аймгийн Манхан сумын Тахилтын хотгорт малтсан Хүн нарын язгууртны том булшнаас олдсон олдвор. Эртний монгол нутаг дахь бугын дүрст хөшөө нь хүрлийн үеийн гайхамшигт дурсгалын нэг юм. Эртний хүмүүс нь урт гонзгой чулуунд бугын дүрсийг уран дүрслэлээр цохиж сийлэхдээ буганыхаа эвэр хошуу хоншоор хөл сүүл их биеийг бодот байдлаар нь дүрсэлсэн байдаг.г гол төлөв дөрвөлжин булшны баруун урд буланд босглслн байдаг.Монгол орны Буган чулуун хөшөөний олонхи нь Архангай Булган Хөвсгөл Баянхонгор Завхан аймгуудын нутагт элбэг тохиолддог.Монгол улсын нутгаас бугын дүрст сийлсэн чулуун хөшөө 550 гаруй олджээ.Энэ хөшөө нь баатбр дайчин эрэгтэйчүүдэд зориулсан дурсгал бөгөөд түүнийг өвч бүрэн зэвсэгтэй нь дүрсэлсэн байдаг.Зарим хөшөөний дээд хэсэгт нар сар байдаг.Ер нь нар сар гал 3н дүрс нь нүүдэлчдээс суурвшимал Нанхиад зэрэгт дэлгэрсэн гэж түүх сударт байдаг бөгөөд Төв азийн унаган гаралтай дүрслэл зүйл юм.Хорвоо ертөнцийн гэрэл гэгээ сайн сайхан амьдрал дэлхийн ертөнцийн нар сар од гараг марал бугыг угалзалсан олон салаат эврээ урт сайхан зоо нуруундаа сунган тавьсан тэнгэр өөд дүүлэн нисэж байгаа бугын дүрст хөшөө бол хүрлийн үеийн хүмүүсийн амьдрал оюуны үнэт соёлын нандин дурсгал гарцаагүй Мөн болох нь батлагда байна.энэ нь монгол нутгийн төв баруун хойт зүүн өмнөд хэсэгт өргөн тархсан байдаг.