Хүүхдийн эсрэг хүчирхийлэл
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Ямар үйлдлийг хүчирхийлэл гэж тооцох нь ард түмний соёлоос хамааран янз бүр байдаг ч олон улсын хэмжээнд ямар үйлдлийг хүчирхийлэл гэж тооцох вэ гэдгийг тодорхойлох гэсэн оролдлогууд олонтаа хийгдэж байна. Үүний нэг нь Хүүхдийн эрхийн конвенци бөгөөд түүний 19-р зүйлд зааснаар “гэмтэл бэртэл учруулах, зүй бусаар харьцах, анхаарч халамжлахгүй байх, үл хайхрах, бэлгийн хүчирхийлэл үйлдэх, мөлжих зэрэг бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэлийн бүх хэлбэр” хэмээн тодорхойлсон аж. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл нийгэм, сэтгэл хөдлөл, сэтгэл зүйн хохирол амсах, хүчирхийллийг хүлээн зөвшөөрөх, эрт бэлгийн харилцаанд орох, сэтгэл зүйн дарамтад орох, ой тогтоолт нь буурах, эмх цэгцээ алдах, хий юм үзэх, түрэмгий зан авиртай болох, уушиг, зүрх, элэгний өвчлөл, бэлгийн замаар дамждаг өвчнүүд, үр зулбах гэх мэт сөрөг үр дагавруудтай. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл нь ямагт санаатай үйлдэгддэг бөгөөд дараах хэлбэртэй байна.
Хүүхдийн эсрэг бие махбодын хүчирхийлэл
[засварлах | кодоор засварлах]Хүүхдийн алгадах, цохих, мушгих, түлэх, хайрах, нүцгэн хөөж гаргах, шахах, гараар болон эд юмсаар цохих, гуядах, хоолойг нь боох, хүлэх, ороолгох, савах, эрхтэнийг нь гэмтээх, хугалах, машинаар дайрах, дэвсэх, үсдэх чирэх, мөргүүлэх, татаж унагах, уургалах, зэвсэг хэрэглэх. Жишээ: Найман настай Лхагвамаа охины хүчирхийлэл[1].
Хүүхдийн эсрэг сэтгэл санааны дарамт, хүчирхийлэл
[засварлах | кодоор засварлах]Хүүхдийн сэтгэл санааны хувьд амар амгалан, тайван байдлыг эвдэж буй аливаа төрлийн үйлдэл. Сэтгэл санааны дарамтанд өртсөн хүүхдийн шинж тэмдэг: Хэт дуулгавартай, идэвхигүй, хувиа хичээсэн байдал ажиглагдах, түрэмгий догшин, уур хилэнтэй болох, зөрүүдлэх , бие махбод, сэтгэц, оюун ухааны хөгжлөөр үеийнхнээсээ хоцрох, амиа хорлох оролдлого хийх, өөрийнхөө талаар таагүй сэтгэгдэлтэй байх, хүлцэнгүй ноомой байдалтай байх, хэт идэвхигүй, эсхүл түрэмгий байх, этгээд зан авир гаргадаг болох /үг яриа, үсний засалт, биеэ авч яваа байдал, өөрийгөө эрэмдэглэх/. Жишээ: 10 жилийн багш сурагчаа зодсон нь[2].
Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл
[засварлах | кодоор засварлах]Хэн нэгэн хүүхдийг дургуй байхад нь бэлгийн сонирхлоор илж таалах, үнсэх зэргээр хүчиндэх хүртэлх үйлдлийг бэлгийн хүчирхийлэл гэнэ. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд илрэх шинж тэмдэг: Шөнө хар дарж зүүдлэх, нойргүйдэх, харанхуйгаас айх, үргэлж уурлах, зожигрох, ганцаараа байхыг илүүд үзэх, байнга зовлон бэрхшээл тоочих, өртөө итгэлгүй, сул дорой, сэтгэлээр унах, ямар нэгэн юм нууцлах, хэн нэгний эсхүл өөрийнхөө тухай учир нь үл мэдэгдэх зүйл яриад эхлэх, амиа хорлох оролдого хийх, мансууруулах бодис хэрэглэх, олон хувцас давхарлан өмсдөг болох, маш их идэх дуршилтай эсхүл огт хоол идэх дур хүсэлгүй болох, бэлгийн харилцааны талаар их мэдлэгтэй болох
Хүүхдийг үл хайхрах
[засварлах | кодоор засварлах]Бие махбодын хувьд үл хайхрах: Хүүхдийн наад захын хэрэгцээ болох хоол хүнс, хувцас хунар, орон байраар дутаах, хүүхдэд согтууруулах ундаа, хор, мансууруулах бодис, муудсан хоол, зохисгүй зүйл санаатайгаар, хүчээр идүүлэх.
Эрүүл мэндийн хувьд үл хайхрах: Хүүхдийг зайлшгүй хамрагдах эмнэлгийн үйлчилгээнд хамруулахгүй , өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй, нас сэтгэхүйн хөгжлийн хоцрогдолд санаа тавихгүй байх, биеийн зовуурь шаналгааг тоохгүй, эмчлүүлэхгүй, урьдчилан сэргийлэхгүй байх.
Сэтгэл санааны хувьд үл хайхрах: Хүүхэдтэй хол хөндий харилцах, эсхүл харилцахгүй байх, хайр халамжаар дутаах, хүн гэж тоохгүй байх, хүсэл сонирхолыг нь няцаах
Боловсролын хувьд үл хайхрах: Хүүхдийн сурч хөгжих боломжийг хаах, хязгаарлах, хичээлийн хэрэгслээр хангахгүй байх, хичээл таслуулах, сургууль завсардуулах, хөдөлмөр эрхлүүлэх
Хүүхдийг эрсдэлд оруулах нөхцөл бүрдүүлэх: Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, аюултай нөхцөл байдлыг мэдсээр байж, хүүхдийг хамгаалахаас зайлсхийх.
Хайр халамжаар дутагдаж байгаа хүүхдийг таньж мэдэх шинж тэмдэг:
- Байнга өлсгөлөн байх, хог түүх
- Хувийн ариун цэвэр тааруу, бохир хувцаслах нь байнгын шинжтэй байх
- Ядруу бусдыг царайчилсан, хайр хүссэн байдалтай байх
- Цаг агаарт тохиромжгүй хувцаслах
- Бусдыг үзэн ядах.