Хүүхэд
Хүүхэд гэж хүний төрснөөсөө эхлэн бие даах насанд хүрэх хүртэлх хүүхэд насны тодотгол юм. Зарим орнуудад эхийн хэвлийд бойжиж буй урагийг ч хүүхэд хэмээн үзэхээс гадна хэдэн насанд хүүхэд насны дуусвар болохийг ч ялгаатайгаар ойлгоно. Ерөнхийдөө хүүхэд гэж нэрлэгдэвч эмэгтэй хүүхдийг охин, эрэгтэй хүүхдийг хөвүүн гэж тодотгоно. Монгол улсад 18 нас хүрвэл хүүхэд хэмээн тооцохгүй боловч эцэг эхчүүд хэдэн настай ч бай хамаагүй үр хүүхдээ миний хүү, хүүхэн, үр, хүүхэд хэмээн дууддаг.
Олон орны хүүхэд хүүхдийн цэцэрлэг, сургуульд сурч хүмүүждэг ба насаар бага нялх хүүхэд гэртээ байж эхийн хайр халамжинд байдаг. Тэд тоглоом тоглож, өдөр хоногийг хөгжилтэй өнгөрөөдөг. Гэвч зарим улс оронд хүүхэд хүнд хүчир ажил хийдэг.
Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гэрлэснээр хүүхэд төрдөг ба хүүхэд тэднийг эцэг, эх гэж дууддаг. Мөн дахин хүүхэд төрөхөд эгч, ах, эмэгтэй дүү, эрэгтэй дүү гэж авгайлна.