Хөгжим Бүжгийн Коллеж

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллеж нь Монгол Улсын хэмжээнд мэргэжлийн хөгжимчин, бүжигчин, дуучин, циркчин бэлтгэн гаргадаг цорын ганц уурхай сургууль юм. Энэхүү сургууль нь 1937 онд БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайдын 1937.04.10-ны өдрийн 45-р тоот тушаалаар “Уран сайхны сургууль” нэртэй байгуулагдаж байсан ба 1945 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөл ба МАХН-ын төв хорооны 1945.06.01-ний өдрийн №34/30 тоот тогтоолоор “Хөгжимт драматик сургууль”, 1957 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1957.09.12-ны өдрийн №385 тоот тогтоолоор “Хөгжим Бүжгийн Дунд Сургууль”, 1991 онд БНМАУ-ын Боловсролын сайд, Соёл урлагийн хөгжлийн хорооны даргын хамтарсан 1991.11.29-ний өдрийн №326/473 тоот тушаалаар “Хөгжмийн Коллеж”, 1996 онд МУ-ын Гэгээрлийн яамны сайдын 1996.11.12-ны өдрийн №126 тоот тушаалаар “Хөгжим Бүжгийн Коллеж” хэмээн нэрлэгдэж байсан ажээ.

Хөгжим Бүжгийн Коллеж нь үүсэн байгуулагдсанаасаа хойш 7000 гаруй мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэн гаргасан байна.

Тус сургууль нь 1-5-р ангид бага боловсрол, 6-9-р ангид дунд боловсрол, 10-11-р ангид тусгай мэргэжил олгодог бөгөөд бакалаврын сургалтыг 4 жилийн хугацаанд явуулдаг юм. Хөгжим Бүжгийн Коллеж нь төгөлдөр хуур, хийл, морин хийл, үндэсний болон үлээвэр хөгжмийн бүх төрөл, сонгодог бүжиг, ардын бүжиг, ардын болон дуурийн дуучин зэрэг хөгжмийн урлагийн бүхий л төрлөөр мэргэжилтэн бэлтгэдэг ажээ. Мөн үнэ төлбөргүй гэдгээрээ онцлог юм.