Хөдөлгөөн

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Физикт хөдөлгөөн гэдэг нь бие болон түүний хэсгүүд тодорхой орон зайд байрлалаа өөрчлөхийг хэлдэг. Бүх хөдөлгөөн нь хүчний үйлчлэлийн үр дүнд буй болдог. Хөдөлгөөнийг голдуу хурд, хурдатгал, шилжилт гэсэн физик хэмжигдэхүүнээр тодорхойлдог. Эдгээр хэмжигдхүүн хугацаанаас хамаарсан тэгшитгэлийг хөдөлгөөний тэгшитгэл гэнэ. [1] Мөн аливаа биет нэгэнт хөдөлгөөнд оршиж байвал биет нь тухайн биетийн масс болон хурдаас хамаарсан импульс буюу хөдөлгөөний тоо хэмжээ гэдэг физик шинж чанарыг олж авдаг. Хөдөлгөөнийг хурдаар нь жигд ба хувьсах хөдөлгөөн гэж ангилдаг.Идэвхтэй дасгал хөдөлгөөн нь хүний сэтгэлзүйд эергээр нөлөөлнө. Бие даасан байдлыг дээшлүүлнэ. Ганцаардлаас сэргийлнэ. Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Бухимдал, сэтгэл хямралыг арилгана. Өөдрөг дүр төрхийг бүрдүүлнэ. Эрүүл мэндийг бэхжүүлнэ.

Биеийн тамир, чийрэгжүүлэлт, спортоор хичээллэх үед хийх дасгал хөдөлгөөнийг дөрвөн үндсэн бүлэгт хуваадаг.

Амьдралын идэвхтэй хэв маяг гэж өдөр бүр 10 минут буюу түүнээс дээш хугацаанд хэд хэдэн удаа шал угаах, шатаар өгсөж уруудах, гэрээ цэвэрлэх, агаар салхинд зугаалах зэрэг хөнгөнөөс дунд зэргийн идэвх шаардсан хөдөлгөөн хийхийг хэлнэ.

Эрүүл мэндээ бэхжүүлэхэд чиглэсэн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх гэдэг нь өдөрт 30 минут, түүнээс дээш хугацаагаар дунд зэргийн идэвх шаардсан хөдөлгөөн болох алхах, гүйх, аялах, морь унах, ногоо арчлах, хүүхэдтэй тоглох гэх мэт биеийн хөдөлгөөн орно. Энэ хөдөлгөөний үед 20-30 минут орчим амьсгал, зүрхний цохилтын тоог нилээд нэмэгдүүлсэн эрчимтэй алхалтаас аажмаар шогших, гүйх зэрэг хөдөлгөөнийг ажлын байр, ажилдаа ирж очих, амралт чөлөөт цагаараа өөртөө тохируулан хийнэ.

Бие бялдрыг хөгжүүлэхэд чиглэсэн дасгал хөдөлгөөн гэдэг нь тухайн хүн 20 минут, түүнээс дээш хугацаагаар долоо хоногт тогтмол гурван удаа дунд зэргээс илүү идэвх шаардсан аэробик, усанд сэлэх, балет хийх гэх мэт дунд зэргээс илүү идэвх шаардсан бие бялдраа хөгжүүлэхэд чиглэсэн хөдөлгөөн хийхийг хэлнэ. Энэ дасгал хөдөлгөөнийг төлөвлөгөөтэй, олон давталттай, эрэмбэ дараалалтай хийдэг

Спортын дасгал хөдөлгөөн гэдэг нь теннис, сагсан бөмбөг, усан сэлэлт, бөх гэх мэт биеийн хүч их шаардсан хөдөлгөөнийг хувь хүний бие бялдрын хөгжлийн түвшин, бэлтгэлээс хамааран тодорхой зорилготойгоор үргэлжлэх хугацаа, ачааллын хэмжээг тохируулан хийхийг хэлнэ.

Та хөгширч үхдэггүй хөшиж үхдэг гэдгийг мэдэх үү


Эрүүл, чийрэг байдал гэж юу вэ?

Хамгийн энгийн ойлголтоор бол өдөр тутмын аливаа үйл явдлыг ямар ч ядралт цуцалтгүйгээр туулж өнгөрүүлэх чадвар юм. Ихэнх хүмүүсийн хувьд “Бие эрүүл чийрэг -формондоо байх “ гэдэг нь “өөрийгөө эрүүл байгааг мэдрэх”, “сайхан харагдах” гэсэн утгыг агуулна. Бие бялдар эрүүл, чийрэг байх нь архаг өвчнүүдээс урьдчилан сэргийлж, эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлж, улмаар чанартай урт наслалтын гол үндэс суур нь бодог.

Биеийн тамир ба урт наслалт

Ихэнхи судалгаагаар биеийн тамир, спортоор тогтмол хичээллэдэг хүмүүс, хөдөлгөөний дутагдалтай хүмүүсээс урт насалдаг болохыг баталсан байдаг. Дасгал хөдөлгөөн нь зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулдаг. Дасгал хөдөлгөөн хийхийн тулд чөлөөт цагаа заавал спорт зааланд өнгөрөөх шаардлагагүй. Бага зэргээр ч гэсэн биедээ тодорхой хэмжээний ачаалал өгч, дасгал хөдөлгөөн хийх нь огт хийхгүй байснаас дээр нь мэдээж. Яаралгүй алхах, лифтний оронд шатаар өгсөх, дугуйгаар явах, шал угаах г.м. ямар ч хөдөлгөөн таны эрүүл мэндэд тустай гэдгийг санаарай.

Бие бялдрын хөгжлийн таван чанар ба Бие бялдрын хөгжлийн түвшин юунаас хамаардаг вэ?

Бие бялдрын хөгжлийн түвшинг хурд, хүч, тэсвэр, авхаалж самбаа, уян хатан гэсэн 5 чанараар тодорхойлно.

Тэсвэр гэдэг нь булчингийн үйл ажиллагааны явцад гарах биеийн ядралтыг эсэргүүцэх чадвар юм. Тэсвэр нь ерөнхий тэсвэр, тусгай тэсвэр гэж хоёр янз байна.

Ерөнхий тэсвэр – энэ нь олон бүлэг булчин оролцож дасгал хийснээр зүрх судас, амьсгалын ба мэдрэлийн системүүдэд өндөр шаардлага тавигдаж, ажлыг удаан хугацаанд гүйцэтгэх чадвар юм. Тусгай тэсвэр – энэ нь тодорхой хөдөлгөөний үйл ажиллагаатай холбоотой тэсвэр юм. Тэсвэрийг эрүүл зүрхтэй байснаар хангаж чадна. Бие махбодь хүчилтөрөгчтэй нөхцөлд хийдэг дасгалууд зүрхний хамгийн сайн дасгал болдог. Алхалт, гүйлт, дугуй унах, усанд сэлэх болон аэробик дасгал хийх нь бие махбодийн тэсвэрийг нэмэгдүүлдэг.

Хөдөлгөөний эв дүй – энэ нь нарийн төвөгтэй үйлдлийг хөдөлгөөний тэнцвэрээ олж зөв, авхаалжтай гүйцэтгэх чадварыг хэлнэ.

Хүч – гаднын эсэргүүцлийг даван туулах, эсвэл түүнийг булчингуудынхаа хүчээр эсрэг үйлчлэл үзүүлэх чадвар юм. Хүчтэй булчингууд хүнийг сайхан харагдуулдаг.

Уян хатан – хөдөлгөөнийг хамгийн их далайцтай гүйцэтгэх чадварыг уян хатан чанар гэнэ. Уян хатан чанарыг хөгжүүлэхэд сунгалтын дасгалуудыг ашиглана. Сунгалтын дасгалууд нь булчингуудын холбогч зөөлөн эдүүдийг уян зөөлөн сунамтгай болгодог. Хүчтэй, эрүүл, уян харимхай булчингууд нь хөдөлгөөнийг ахмад насанд ч хадгалдаг.

Бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин

Хүн бүр өөрийн амьдралын хэв маягт нийцсэн бие бялдрын түвшинтэй байх шаардлагатай. Ахмад настай хүн өдөр тутам дэлгүүр явж хүнсээ цуглуулах, хоолоо хийх, гэрээ цэвэрлэх зэрэг ажлыг хийж чадаж байвал хангалттай хөдөлгөөнтэй байна гэж үздэг ба тэнхлүүн биетэй ч гэж ярьдаг. Харин тамирчин хүн тэмцээн уралдаандаа амжилт гаргахын тулд өдөр тутмын бэлтгэл сургуулилт, дасгал хөдөлгөөний тусгай хөтөлбөрөөр хичээллэх шаардлагатай байдаг. Энэ нь хүн бүрт өөрийн түвшний хөдөлгөөн, дасгал шаардлагатайг харуулж байна.

Цаг хугацаа өнгөрөх тусам хүний бие бялдрын идэвх өөрчлөгддөг. Энэ нь хүний нас, биеийн жин, биеийн бүтэц, бухимдал, эрүүл мэндийн ерөнхий байдлаас хамаардаг. Гэхдээ яма рч насанд, ямар ч нөхцөлд байсан хүн идэвхтэй амьдралд тэмүүлэх хэрэгтэй. Ингэхийн тулд дасгал хөдөлгөөнөөр хичээллэх хэрэгтэй юм.

Ишлэл[засварлах | edit source]