Хөдөө Аж Ахуйн Их Сургууль

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Үүсэл хөгжил, түүхэн замнал[засварлах]

ХААИС нь одооноос 45 жилийн тэртээ анх мал эмнэлэг, зоотехник, агроном гэсэн 3 факультеттайгаар анхны хичээлээ эхэлж байсан бол өнөөдөр бүрэлдэхүүндээ 7 сургууль, Дархан-Уул, Ховд, Орхон зэрэг аймгуудад салбар сургуулиуд, Улаанбаатар хот, хөдөө орон нутагт нийт 5 эрдэм шинжилгээний хүрээлэн бүхий сургалт-эрдэм шинжилгээний цогцолбор болжээ. Тус сургууль нь өнгөрсөн хугацаанд хөдөө аж ахуйд шинжлэх ухааныг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж, өмнөө тавьсан зорилго, зорилтоо биелүүлж хэрэгжүүлсээр ирсэн.


ХААИС-ийн түүхийн товцоо


- 1942 он МУИС-ийн бүрэлдэхүүнд Мал эмнэлгийн ангийг нээсэн


- 1943 он МУИС-ийн Хими биологийн ангийг өөрчлөн Мал зүйн ангийг нээсэн


-1946 он МУИС-ийг анхны 16 малын их эмч төгссөн


- 1949 он МУИС-ийн дэргэд ХАА-н факультет байгуулагдав


-1958 оны 4-р сарын 15 МУИС-аас мал эмнэлэг, мал зүй, агро гэсэн үндсэн 3 салбартай бие даасан нэг сургууль байгуулагдсан нь одоогийн ХААИС юм


- 1959 он ХААДС-ийн дэргэд мал эмнэлгийн факультетийн харъяа мал эмнэлгийн клиникийн байр ашиглалтанд орсон


- 1960 он ХААИС-ийн инженер механикийн факультет байгуулагдсан -1961 он ХААИС-д Мал аж ахуйн эрдэм шинжилгэний хүрээлэн байгуулагдсан


- 1967 онд ХААИС-д хөдөө аж ахуйн эдийн засгийн анги нээгдсэн


- 1972 он ХААИС-д эчнээ сургалт эхэлсэн


ХААИС нь өнөөдөр бүрэлдэхүүний 7, салбар 3 сургууль, харъяа эрдэм шинжилгээний 5 хүрээлэнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эдгээрт 750 гаруй багш эрдэм шинжилгээний ажилчин, ажиллагсад ажиллаж, 9500 гаруй оюутан залуус суралцаж байгаа нь сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн гурвалсан холбоо бүхий үндэсний хэмжээний их сургууль болсныг бэлхнээ харуулж байна.


- Мөн 25 орны 60 гаруй их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж оюуны болоод материаллаг баазын нөхцөл, хангамжаа нэмэгдүүлж, сайжруулсаар байна.

Онцлог[засварлах]

- Хүн төрөлхтний өнөөгийн эрин үе экологи, байгаль шинжлэл, биотехнологи, генийн инженерчлэлийн хөгжлөөс ихээхэн хамаарах болсон энэ цаг үед Монгол орны нийгмийн үйлдвэрлэлийн үндсэн салбар болсон ХАА-н мэргэжилтэн боловсон хүчнийг бэлтгэдэг ХААИС-ийн гүйцэтгэх үүрэг хариуцлага улам бүр нэмэгдэж байна.

Бүрэлдэхүүний сургуулиуд[засварлах]