Jump to content

Хөндлөн бишгүүр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монгол үндэсний хөгмийн зэмсэг. Монголчууд лимбэ хэмээн нэрлэж заншсан. Үлээх 1 нүх болон эгшиг хөг гаргах 6-н нүхтэй. Үүний дээр хөглөгөөний нэмэлт нүхнүүд доод талд байна. Хөндлөн барьж хөгжимдөнө. Нарийн шингэн дуутай. Авч явахад авсаархан. Монгол ардын урт болон богино дууг хөгжимдөхөд нэн тохиромжтой. Мөн бусад улс үндэстний болон өрнийн сонгодог аялгууг ч хөгжимдөж болно. Гарал үүслийн хувьд бишгүүрдэх хөгжмийн төрөлд багтана. Хуучин цагт хулс, модоор, өнөө цагт хулс, гуйл, пласмаст материалуудаар хийн хэрэглэж байгаа. Хулсаар үйлдсэн зэрэгээс нь урд зүгийн хятадаас монголд нэвтэрсэн гэж ташаа ойлгож болохгүй. Харин ч хятадын хөгжмийн түүхэнд гаднаас орж ирсэн хөгжмийн зэмсэг хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Эртний түүхэнд "Ху нар (Монголчууд) цуур-ыг хулсны навчаар ороон үйлдчихүй" гэснээс үзвэл бишгүүрийн төрлийн хөгжмийн зэмсэгийг монголчууд өөрсдөө хийж хэрэглэж байсныг мэдэж болно. Хулс нь залаат ургамлын төрөлд багтдаг. Залаат ургамал нь 6000 гаруй зүйл байна. Түүний дотор хулсны төрлийн 200 гаруй зүйл бий. Энэ нь хөндий модорхог ургамал юм. Энэ хөгжмийн зэмсэг нь тархацын хувьд маш өргөн хүрээг хамардагаараа онцлог. Тиймээс ч дэлхийн олон орны үндэсний хөгжмийн зэмсэг болж байдаг. Ер нь бишгүүрдэх төрлийн хөгжмийн зэмсэгүүд нь хамгийн эртний хөгжмийн зэмсэгт тооцогддог.

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.