Цаг хугацаа
Цаг хугацаа өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван хэмжээст байх ба тэдгээрийн хооронд өрнөж буй үйл явдлын үргэлжлэх хугацааны хэмжүүр болдог. Эртнээс нааш цаг хугацааны тухай ойлголт нь шашин болоод шинжлэх ухааны гол чухал сэдэв асуудлын нэг байсаар ирсэн бөгөөд бүхий л салбарт хэрэглэхэд тохиромжтой байдлаар тодорхойлж ирсэн боловч эрдэмтэд үнэндээ тодорхойлж чадаагүй л байна. Тийм боловч бизнес, үйлдвэрлэл, спорт, шинжлэх ухаан мөн урлагийн салбаруудад өөр өөрийн гэсэн цаг хугацаа хэмжих системийг хэрэглэдэг. Гэхдээ зарим энгийн эргэлзээгүй тодорхойлолтууд байдаг “цаг хугацааны нэг aгшинд бүх зүйл ганц л удаа тохиолддог” “цаг хугацааг цагаар хэмждэг” гэх мэт..
Олон алдартай философич, гүн ухаантнуудын дунд цаг хугацааны тухай хоёр ялгаатай үзэл баримтлал байдаг. Нэг нь “Цаг хугацаа бол орчлон ертөнцийн бүтцийн үндсэн хэсэг бөгөөд бие даасан зүйл юм”. Исаак Ньютон энэ үзэлтэй санал нийлдэг байсан бөгөөд заримдаа “Ньютоны цаг хугацаа” гэж нэрлэдэг байжээ. Үүний эсрэг үзэл санаа нь “цаг хугацаа бол ямар нэгэн үйл явдал, объектоос хамааралтай зүйл биш, ямар нэгэн зүйлийн урсгал бас биш бөгөөд харин үйл явдалыг жишиж харьцуулж дэс дараалалд оруулж байдаг хүний оюун ухаан сэтгэхүйн бүтэц(оронзай ба тоо дугаартай хамт) юм” гэсэн байдаг. Gottfried Leibniz[15] ба Immanuel Kant – ийн энэ хоёр дох үзэл санааны дагуу цаг хугацаа бол ямар нэгэн үйл явдал биш мөн ямар нэгэн зүйл биш, тиймээс энэ нь хэмжиж болохгүй, аялаж болохгүй зүйл юм.
Цаг хугацаа бол Олон улсын нэгжийн системийн үндсэн долоон физик хэмжүүрийн нэг юм. Цаг хугацаагаар бусад хэмжигдэхүүнийг тодорхойлдог. Жишээлбэл: өнцөг хурд, тодорхой хугацаанд хийж буй эргэлтийн тоогоор тодорхойлогддог. Цаг хугацааны үйлдлийн тодорхойлолт, судалж хэмжиж буй цаг хугацааг тодорхой стандартаар тогтоосон өөр нэг давтамжит цаг хугацаагаар хэмжих шаардлага гарсан ба эндээс “секунд”-ийг хэрэглэх болжээ. Энэ нэгж нь шинжлэх ухааны судалгаа шинжилгээ болон өдөр тутмын амьдралд маш өргөн хэрэглэгддэг. Цаг хугацааны үйлдлийн тодорхойлолт нь тоолж хэмжиж болдоггүй цаг хугацаа гэж нэрлэгддэг зүйл гэсэн ойлголтыг халж энэ бол урсан өнгөрдөг, тоолж хэмжиж болдог зүйл гэсэн ойлголтыг бий болгосон. Орчлон ертөнцийн үргэлжилсэн цаг хугацааны судалгаа шинжилгээ нь цаг хугацаан доторх оронзайн талаарх асуудлыг гаргаж ирсэн ба энэ асуулт нь байгалийн шинжлэх ухааны чиглэлийг судалж буй оюутнуудын суурь ажил болдог байна.
Цаг хугацааны хэмжилтийг эрдэмтэд болон технологийн тусламжтай тодорхойлж навигаци болон астрономиийн ухааны суурь болсон. Мөчлөгт үйл явдалууд болон хөдөлгөөн нь цаг хугацааны стандарт нэгж байдлаар хэрэглэгдэж ирсэн. Жишээлбэл: тэнгэр дэх нарны хөдөлгөөн, сарны байрлал хэлбэр, дүүжин савлуурын савлалт мөн зүрхний цохилт зэрэг. Орчин үед олон улсын цагын нэгж нь “секунд” юм. Секунд нь цезийн атомын цацруулах цацрагийн үргэлжлэх хугацаагаар тодорхойлогддог. Цаг хугацаа мөн нийгэмд ихээхэн ач холбогдолтой, “цаг бол алт” гэсэн зүйр үг нь өдөр хоногийн үргэлжлэх хугацаа хязгаартай, хүмүүний амьдрах хугацаа ч мөн хязгаартай гэдгийг анхааруулж байдаг. гол нь зөвөөр ашиглах ёстой байдаг.
Цаг хугацааны хэмжилт
[засварлах | кодоор засварлах]Хуанли бүтсэн түүх
[засварлах | кодоор засварлах]Цаг хугацааг хэмжих хэрэгслийн түүх
[засварлах | кодоор засварлах]Тодорхойлолт болон стандарт
[засварлах | кодоор засварлах]Дэлхийн цаг
[засварлах | кодоор засварлах]Цагийг шилжүүлэх
[засварлах | кодоор засварлах]Одон орны цаг тоолол
[засварлах | кодоор засварлах]Цаг тоолол
[засварлах | кодоор засварлах]Шүтлэг бишрэл
[засварлах | кодоор засварлах]Шугаман болон дугуй цаг тоолол
[засварлах | кодоор засварлах]Эртний Грекийн домог дох цаг тоолол
[засварлах | кодоор засварлах]Философи
[засварлах | кодоор засварлах]Цаг хугацаа бол “бодит биш”
[засварлах | кодоор засварлах]Физик тодорхойлолт
[засварлах | кодоор засварлах]Сонгодог механик
[засварлах | кодоор засварлах]Оронзай
[засварлах | кодоор засварлах]Цагийг сунгах
[засварлах | кодоор засварлах]Бодит бус цаг болон Ньютоны цаг
[засварлах | кодоор засварлах]Суман цаг
[засварлах | кодоор засварлах]Цагийг тоон хэлбэрт шилжүүлэх
[засварлах | кодоор засварлах]Цаг хугацаа ба их тэсрэлт
[засварлах | кодоор засварлах]Их тэсрэлтээс цааших онолын физик онолын таамаглал
[засварлах | кодоор засварлах]Цаг хугацааны аялал
[засварлах | кодоор засварлах]Цаг хугацааг ойлгох нь
[засварлах | кодоор засварлах]Био фсихлоги
[засварлах | кодоор засварлах]Өөрчлөлтүүд
[засварлах | кодоор засварлах]Цаг хугацаа хувьсан өөрчлөгдөх үед дэлхий ертөнц дээрхи зүйлсүүд бага багаар хувиран өөрчлагдөж байдаг.