Цагаан толгой

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Өнөөгийн дэлхийд хэрэглэгдэж буй тэмдэглэхүйц цагаан толгойнуудыг зурагласан нь

Цагаан толгой (англ. Alphabet; орос. Азбука) нь аман хэлний авиаг төлөөлөн дүрслэхийн тулд тэмдэг, зурлага маягаар бичигдэх үсэгнүүдийг хамтатгасан иж бүрдэл нь юм.

Дэлхий дээр олон төрлийн цагаан толгой хөгжсөн байдаг бөгөөд өөрийн өвөрмөц онцлогуудтай байх нь элбэг. Тухайлбал, зарим цагаан толгойн нэг тэмдэглэгээ нь (ихэнхдээ үсэг) нэг үгийг, заримд нь үгийн нэг үеийг, заримд нь нэг авиаг гэх мэтээр ялгаатайгаар хэвшсэн байдаг.

Өөрийн цагаан толгой, түүнд үндэслэсэн бичгийн дүрэм бүхий бол тэр нь бичгийн хэл болдог. Цагаан толгой нь бичгийн хэлнээс гадна дохионы хэлэнд мөн бий.

Хэв янз[засварлах]

Орчин үеийн ихэнх хэлэнд Латин цагаан толгойн төрлүүд хэрэглэгддэг. Янз бүрийн цагаан толгойг орчин цагт хэрэглэж буйгаар жагсаавал: