Цагаан хүннү

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Цагаан Хүннү улс
Төр засаг Хаант засаглал
 -  Хаан Михиракул

thumb Хүннү нар бутран салж нэг хэсэг нь Гот, Вандал аймгуудыг шахан нvvж Аттилагийн Хүннү (Гунн) улсыг vндэслэн, харин нөгөө хэсэг нь Энэтхэгийн зүг нүүн Эфталит буюу Цагаан Хүннү улсыг байгуулж, зарим аймгууд нь Тангуд, Төвдийн өвөг аймгуудтай тэмцэлдэн, Хятадын Хан улсад дагаар оржээ.

Түүх[засварлах]

Цагаан хүн нар нь МЭ 420-д оноос эхлэн амударъя мөрний хэсэгт дорно зүгээс нүүдлэн ирж суурьшсан бөгөөд аажимдаа Согд, бактри болон өнөөдрийн афганистан, умарт энэтхэгийг байлдан дагуулж Цагаан Хүннү улсыг байгуулсан байна. Энэ улс нь эртний торгоны замд ноёрхолоо тогтоосон тул тухайн үедээ харьцангуй хүчирхэг гүрэн байжээ. Цагаан Хүннүгийн хүчирхэг улс нь 300 жилийн дараа зүүн талаасаа Түрэгийн улсыг үндэслэгч Бумангийн дүү Истемийн цэргийн довтолгоонд, баруун талаасаа Персийн довтолгоонд өртөж мөхжээ.

Нэршил[засварлах]

Европ ялангуяа Византийн түүх нар болох Прокопий нарын судлаачид Цагаан хүн буюу Цагаан Хүннү нарыг эфталит гэж нэрлэдэг байсан.

Нэмж унших[засварлах]

Мөн үзэх[засварлах]