Цагадай

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Tsagaadai (1).jpg
Chagatai Khan.JPG

Цагадай хан (1183 оны орчим–1241 эсвэл1242) нь Чингис хааны хоёр дахь хүү бөгөөд Цагадайн улс, Цагадайн хэл, Цагадайн Туркийг байгуулагч хэмээн үздэг. Тэрээр эцгийнхээ өөд болсноос хойш Төв Азийг насан эцэс болтлоо захирсан. Тэрээр Чингис хааны зарлигаар Их засагт хяналт тавьж, гаргасан зарлигийн бичээч байсан ч эцэстээ тэрээр зөвхөн Монголын эзэнт гүрний хан цолтон төдий л болсон. Харин Монголын эзэнт гүрний хойч үед түүний эзэнт гүрэн нилээд алдартай болж ирсэн.