Цахилгаан гүйдэл

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт
Solenoid.svg
Цахилгаан соронзон
Цахилгаан · Соронзон
This box: view  talk  edit

Цахилгаан гүйдэл нь цахилгаан цэнэгийн урсгал (хөдөлгөөн) юм. Гүйдлийн СИ систем дэхь нэгж нь Ампер бөгөөд нэг ампер нь нэг секундэд урсан өнгөрөх нэг кулон цэнэгийн хэмжээгээр илэрхийлэгдэнэ.

[Засварлах] Тодорхойлолт

Тухайлбал зэс дамжуулагчийн хөндлөн огтлолоор урсан өнгөрөх цахилгаан гүйдлийн хэмжээг (ампераар хэмжигдсэн) тухайн хөндлөн огтлолоор тодорхой хугацаанд урссан цахилгаан цэнэгийн хэмжээгээр (кулоноор хэмжигдсэн) тодорхойлно. Хэрэв цэнэгийн хэмжээ Q, түүний тухайн хөндлөн огтлолоор урсан өнгөрсөн хугацааг t гэвэл дундаж гүйдлийн хэмжээ I нь

I = \frac{Q}{t}

болно. T хугацааг тэгрүү дөхүүлбэл тухайн агшин зуурын гүйдлийг i(t) дараах байдлаар гаргаж авч болно:

i(t) = \frac{dQ}{dt}

Цахилгаан гүйдлийн нэгж болох ампер нь СИ системийн суурь нэгж бөгөөд эндээс цахилгаан цэнэгийн хэмжээг тодорхойлогч кулоныг гаргаж авдаг.



Хувийн хэрэгсэлүүд