Цахилгаан эсэргүүцэл

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
VFPt Solenoid correct2.svg
Цахилгаан соронзон
Цахилгаан · Соронзон
Энэ загварыг: үзэх  хэлэлцэх  засварлах
750-kΩ резистор нь электроникийн өнгөт кодоороо танигдаж байна. Түүний хэмжээг омметрийн ашиглан тогтоож болно.

Цахилгаан эсэргүүцэл нь биеийн цахилгаан гүйдэл дамжуулах чадварийг илтгэсэн хэмжигдэхүүн юм. Эсэргүүцлийн эсрэг хэмжигдэхүүн нь сименсээр хэмжигддэг цахилгаан дамжуулал юм. Нэгэн жигд гүйдлийн нягтын хувьд биеийн цахилгаан эсэргүүцэлийг тухайн биеийн геометр хэлбэр болон материалын цахилгаан эсэргүүцэх чадвараас хамаарсан фүнкээр илэрхийлж болно:

R = {l \cdot \rho \over A} \,

энд

"l" нь биеийн урт
"A" нь биеийн хөндлөн огтлолын талбай
"ρ" нь материалын цахилгаан эсэргүүцэх чадвар юм

Цахилгаан эсэргүүцэл нь зарим талаараа механикийн үрэлтийн ойлголттой төстэй байдаг. Цахилгаан эсэргүүцэлийн СИ ситемийн нэгж нь ом бөгөөд түүнийг Ω грек үсгээр товъёолдог. Биеийн эсэргүүцэл нь тухайн биеийн өгөгдсөн хэсгийн потенциалын ялгаварын хувьд түүгээр нэвтрэн өнгөрөх цахилгаан гүйдлийн хэмжээг тодорхойлдог.

R = \frac{V}{I}

энд

R нь биеийн эсэргүүцэл, омоор хэмжигдсэн бөгөөд омыг J·s/C2-ээр илэрхийлж болно
V биеийн тухайн хэсгийн потенциалын ялгавар, вольтоор илэрхийлэгдэнэ
I биеээр гүйх цахилгаан гүйдэл, ампер

Олон янзын материал, мөн нөхцөлөөсөө хамаараад цахилгаан эсэргүүцэлийг потенциалын ялгаварын хэмжээ болон гүйдлийн хэмжээнээс хамаардаг гэж үзэж болохгүй. Энэ тохиолдолд эсэргүүцэл R нь тогтмол байдаг.