Цахим хөтөч

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Анхны вэб хөтөч: WorldWideWeb for NeXT

Цахим хөтөч буюу Вэб хөтөч (Англи: Web browser, Вэб браузер) нь интернет болон дотоод сүлжээний орчинд цахим хуудсан дахь бичиг, зураг, дуу, дүрс болон бусад мэдээлэлийг үзүүлэхэд хэрэглэгддэг програм хангамж юм. Вэб хуудсан дахь текст болон зураг нь өөртөө бусад вэб хуудас уруу дамжих зориулалт бүхий гипер холбоосыг (hyperlink) агуулах боломжтой. Ингэснээр богино хугацаанд олон олон вэб хуудас руу хандах боломжийг олгодог.

Түүх[засварлах]

1991 онд Ти Бернэрс-Лий WorldWideWeb нэртэй анхны вэб хөтөчийг хөгжүүлсэнээр түүний түүх бичигдэж эхэлжээ.

Протокол болон стандарт[засварлах]

Вэб хөтөч нь вэб хуудасуудыг хүлээн авах зориулалт бүхий HTTP (Hypertext Transfer Protocol) протокол ашиглан Вэб сервертэй холбогддог.

Мөн HTTP-г ашигласанаар вэб хөтөчөөс Вэб сервер лүү мэдээллийг илгээх боломжоор хангагдсан байдаг. Одоогоор хамгийн өргөн хэрэглэгдсэж буй HTTP протокол бол HTTP/1.1 юм. Энэ протокол RFC 2616-аар бүрэн тодорхойлогдсон байдаг байна. HTTP/1.1-д өөрийн стандарт шаардлагууд байдаг боловч Internet Explorer бүхэлд нь дэмжээгүй байдаг. Гэвч одоогоор гарч ирж байгаа бусад ихэнх Вэб хөтөчүүд дэмждэг болж байна.

Монгол хэл рүү буулгах шаардлага[засварлах]

Цахим хөтөчтэй холбоотой ихэнх хэллэгүүдийг Монгол хэл рүү буулгалгүй ашиглах нь нийтлэг бөгөөд энэ тал дээр өөрсдийн гэсэн үг хэллэг, нэршлийг бий болгох зайлшгүй шаардлага тулгараад байгаа.