Цахир сум
Цахир сум нь Архангай аймгийн сум юм. Аймгийнхаа баруун захад орших тус сум нь хойд талаараа Хөвсгөл, урд талаараа Баянхонгор, баруун талаараа Завхан аймгуудтай хиллэх бөгөөд аймаг дотроо зүүн хойд талаараа Тариат сум, зүүн өмнө талаараа Хангай сумтай хаяа залгана.
Сумын засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, хүн, мал эмнэлэг, цэцэрлэг, соёлын төв, 9 жилийн дунд сургууль зэрэг албан байгууллагууд, худалдаа үйлчилгээний олон салбартай, дэд бүтэц эрчимтэй хөгжиж байгаа, хавтгай тэнхлэгийн зам дайран өнгөрдөг, эрчим хүч, интернет, үүрэн телефоны Мобиком, Жи-Мобайл, Юнителийн харилцаа холбоотой, 661 өрх, 2266 хүн амтай, 73165 толгой малтай (2010 оны байдлаар) сум болон хөгжиж, Улаанбаатар хотоос 714 км, Цэцэрлэг хотоос 246 км алсад оршиж байна.
Агуулга |
[засварлах] Түүх
1931 онд байгуулагдаж, 1967 онд татан буугдсан боловч 1993 оны УИХ-ын 48-р тогтоолоор сэргээн байгуулагджээ.
[засварлах] Засаг захиргааны хуваарь
Цахир сум нь Хан-Уул, Баянгол, Цахир гэсэн 3 багтай.
[засварлах] Баянгол баг
Тус баг нь 2010 оны байдлаар 175 өрх, 615 хүн амтай, 24117 толгой малтай, сумын төвөөс 70 км, Цэцэрлэг хотоос 310 км зайтай оршдог. Орон нутгийн шүтээн нь Очирхайрхан уул.
[засварлах] Цахир баг
Цахир баг нь 2010 оны байдлаар 248 өрх, 822 хүн амтай, 20430 толгой малтай. Багийн төв нь сумын төвдөө байрладаг.
[засварлах] Хан-Уул баг
Тус баг нь 2010 оны байдлаар 238 өрх, 829 хүн амтай, 28618 толгой малтай, Багийн төв нь сумаас 30 км, Цэцэрлэг хотоос 270 км алсад оршдог. Багийн нутагт “Өвгөн Гэсэр ламын шарил”, “Гүн жалгын рашаан” зэрэг сум орон нутгийн хамгаалалттай газрууд бий.
[засварлах] Хүмүүс
[засварлах] Төрийн зүтгэлтнүүд
- Раднаасүмбэрэлийн Гончигдорж - Монгол улсын Их хурлын гишүүн
- Даваажавын Ганхуяг - Монгол улсын Их хурлын гишүүн.
- Нямжавын Батбаяр - Монгол улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн
- Ономын Ламжав - Дотоод яамны дэд сайд \1911 он\, Улиастайн сайд/ Анхдугаар үндсэн хууль боловсруулж, батлуулах комиссын бүрэлдэхүүнд орж ажилласан.
- Чойсүрэнгийн Баатар - Дипломатч, Монгол улсын гадаад харилцааны яамны дэд сайд.
- Ванчингийн Чойжоохүү - БНМАУ-ын Ардын их хурлын депутат
- Цэвээндондовын Отгон - БНМАУ-ын Ардын их хурлын депутат
- Ванчигсүрэнгийн Бямбаа - БНМАУ-ын Ардын их хурлын депутат
- Пэрэнлэйн Дашдувдан - БНМАУ-ын Ардын их хурлын депутат
- Данзангийн Хумбаадай - БНМАУ-ын Ардын их хурлын депутат/3 удаа сонгогдсон.
- Бүдрагчаагийн Цэрэндорж - БНМАУ-ын Сангийн аж ахуйн яамны орлогч сайд
- Мишиг-Очирын Гүррагчаа - Архангай аймгийн Засаг дарга
- Жийлээгийн Нэргүй - Архангай аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн дарга.
- Равсалын Ринчинбазар - Засгийн газрын хэрэг эрхлэх газрын орлогч дарга
- Банзайн Батаанов - Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн дарга.
[засварлах] Эрдэмтэд
- Лүнрэг Дандар - Дорно дахины анагаах ухаанд томоохон шинэчлэл хийсэн их оточ
- Раднаасүмбэрэлийн Гончигдорж - академич
- Бадрахын Жадамбаа - Шинжлэх ухааны доктор
- Очирбатын Чогний - Шинжлэх ухааны доктор
- Гүррагчаагийн Лхагваа - Шинжлэх ухааны доктор
- Дэлэгийн Сангаа - Шинжлэх ухааны доктор
- Мишиг-Очирын Цогбадрах - Шинжлэх ухааны доктор
- Равсалын Ринчинбазар - Шинжлэх ухааны доктор
- Лхамсүрэнгийн Гүрбазар - Доктор/Ph.D/
- Раднаасүмбэрэлийн Вандангомбо - Доктор/ Ph.D/
- Пүрэвбазарын Адъяасүрэн - Доктор/Ph.D/
- Ванчинсүрэнгийн Бямбаа - Доктор/Ph.D/
- Балданхүүгийн Шижээ - Доктор/Ph.D/
- Батаагийн Хээрийнбаатар - Доктор/Ph.D/.
[засварлах] Хутагт хувилгаад
- Цэвээн-Арашийн Чүлтэмжамц - Ард олноо “Өвгөн Гэсэр лам” хэмээн өргөмжлөгдсөн хувилгаан
- Санжжавын Чимэдцэрэн - Халхын ялгуусан хувилгаадын зургаа дахь үеийн хутагт
- Ядамжавын Жамбалдорж - Хамба гэгээн
- Дарамбазарын Сэнгэ - Ринбүчи, хувилгаан, Төвдийн тэргүүлэх хийдийн нэг Сэра хийдийн хамба, 14-р далай ламын номын багш
[засварлах] Бусад алдартнууд
- Гончигын Халтархүү - Хөдөлмөрийн баатар
- Аюурын Дангаасүрэн - Эх оронч
- Нацагийн Жамъян - Даян аварга, гавъяат тамирчин
- Данзангийн Бат-Очир - Гавьяат жүжигчин
- Ванчинсүрэнгийн Оросоо - Гавьяат жүжигчин
- Дамбын Гончиг - Гавьяат багш
- Бадамсүмбэрэлийн Банзрагч - Ардын багш
- Шагдарын Нацагдорж - Хошууч генерал
- Пунцагийн Пүрэвбазар - Бригадын генерал
- Данзангийн Хумбаадай - Улсын аварга саальчин
- Гэндэнгийн Намжил - Улсын аварга малчин
- Даваагийн Жигжидсүрэн - Улсын аварга малчин
- Банзарын Хуягбаатар - Улсын аварга тууварчин
- Даваажавын Энхбаяр - Улсын залуу аварга малчин
- Раднаасүмбэрэлийн Гончигдорж - Шинжлэх ухааны гавьяат ажилтан
- Бадрахын Жадамбаа - Гавьяат багш
| Архангай аймгийн 19 сум | |
|---|---|
| Батцэнгэл · Булган · Жаргалант · Ихтамир · Өгийнуур · Өлзийт · Өндөр-Улаан · Тариат · Цахир · Түвшрүүлэх · Хайрхан · Хангай · Хашаат · Хотонт · Цэнхэр · Цэцэрлэг · Чулуут · Эрдэнэмандал · Эрдэнэбулган (аймгийн төв Цэцэрлэг) | |