Цэгмидийн Төмөрбаатар

Цэгмидийн Төмөрбаатар
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
Мэргэжилжүжигчин
Идэвхтэй1976

Цэгмидийн Төмөрбаатар (1956 онд Улаанбаатар хотын 1-р төрөх газарт төрсөн) нь Монголын жүжигчин юм.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Ардын жүжигчин Цагааны Цэгмидийн хүү тэрээр ах дүү долуулаа бөгөөд дөрөв нь урлагийн хүн болсон байна. Эгч нь СУИС-ийн төгөлдөр хуурын багш, дүү Ц.Төмөрхуяг, Ц.Төмөрсүх нар жүжигчин, балетчин, мөн эгч Ц.Уртнасан нь концейртмейстр юм. Тэрээр аавынхаа 51 настайд, харин түүний дүү Ц.Төмөрхуяг нь 58 настай байхад нь мэндэлжээ. Түүнийг 6 настай байхад нь аав нь өөд болсон.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Төмөрбаатар 1978 онд МУБИС-ийн Кино драмын анги, 1984 онд Москвагийн Кино урлагийн дээд курс, 1986-1988 онд Марксизм-Ленинизмийн оройн дээд сургуулийг жүжигчин, найруулагчийн мэрэгжлээр тус тус төгсчээ. Тэрээр сургуулиа төгсөөд 1978-1997 онд Хүүхэд залуучуудын театрт жүжигчин байв. 1999-2000 онд КУДС-д багш, 2000-2002 онд Драмын театрт жүжигчин, 2002 оноос театр, хөгжмийн "Мюзик-Холл" дээд сургууль, 2010 оноос одоог хүртэл "ОУБТ ЗОХИОМЖ" дээд сургуульд багшаар ажиллаж байна.

Бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

Төмөрбаатар театр, киноны 80 орчим дүр бүтээсэн.

Кино[засварлах | кодоор засварлах]

Элдэв баримт[засварлах | кодоор засварлах]

Сэтгүүлчийн "Таны бүтээсэн хамгийн хэцүү дүр аль вэ?" гэсэн асуултад Төмөрбаатар "Амьдрал дээрх өөрийн минь дүр л хэцүү дээ. Киноных бол зохиолынхоо хувь заяагаар төгсөнө. Харин амьдрал бол таашгүй баян. Энэ дүрдээ хэрхэн сайн тоглож, хүмүүст сайн сайхнаар дурсагдаж үлдэх вэ гэдэг миний авьяасаас бус ухаанаас шалтгаална. Хүн ганц л амьдардаг. Тэр амьдралынхаа түүхийг алдаанаасаа илүү оноо байлгахыг л хүснэ шүү дээ. Одоо өнгөрсөн амьдрал, туулсан замналаа эргээд харахаар бас муугүй явсан дүр зураг харагддаг юм шүү. Тэр ч бүү хэл нэртэй хүний зүстэй хүү явж чаджээ гэх бахархал төрдөг. Бас хүмүүсийн, үзэгчдийн надад өгсөн итгэлийг дааж чаджээ гэх бардамнал миний өнгөрсөн амьдралд бий" гэж ярьжээ.

Шагнал[засварлах | кодоор засварлах]

Тэрээр 1985 онд "Говь Хянганд тулалдсан нь" киноны Цэдэнбалын дүрийг бүтээснийхээ төлөө 25 настайдаа төрийн шагнал хүртсэн ч 1989 онд Ардчиллын анхдугаар зөвлөгөөн дээр үг хэлэх зөвшөөрөл авч, төрийн шагналаасаа татгалзаж байгаагаа албан ёсоор зарлажээ. Ц.Төмөрбаатар 2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн баярын өдөр Монгол улсын Гавьяат Жүжигчин цолоор энгэрээ мялаасан.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]