Цэдэндоржийн Чимэд-Очир

Цэдэндоржийн Чимэд-Очир

Нэр Цэдэндоржийн Чимэд-Очир
Цол Даян аварга
Төрсөн өдөр 1916 он
Төрсөн газар Архангай аймаг, Хайрхан сум
Амжилт
Түрүүлсэн тоо 2
Үзүүрлэсэн тоо 2
Шөвгөрсөн тоо 10
Цол хүртсэн он
Улсын начин 1943
Улсын арслан 1944
Улсын аварга 1946
Даян аварга 1950
Тайлбар
2009 оны 4 сарын 22-ны байдлаар
Загвар, Хэлэлцүүлэг)

Цэдэндоржийн Чимэд-Очир (1916 - 1985) нь Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, үндэсний бөхийн даян аварга цолтой бөх юм.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

  • 1943 онд 5 давж улсын начин цол хүртэв
  • 1944 онд 9 давж түрүүлэн улсын арслан болжээ
  • 1945 онд 7 давсан
  • 1946 онд 9 давж үзүүрлэхэд улсын аварга цол хүртээв
  • 1948 онд 6 давсан
  • 1950 онд 9 давж түрүүлэн даян аварга болсон
  • 1951 онд 8 давж дөрөвт үлдсэн
  • 1952 онд 8 давж үзүүрлэн "Улс даяар дуурсах" чимэг хүртэв
  • 1953 онд 7 давсан
  • 1957 онд 5 давж шөвгөрчээ
  • 1971 онд АХ-ын хувьсгалын 50 жилийн ойгоор 55 настайдаа зодоглож 4 давж 5-ын даваанд Б.Батхуягийг начин болгожээ.
  • 1972 онд 3 даваад 4-ийн даваанд Дархан аварга Батсуурьт амлуулан өвддөг шороодсоноор зодог тайлжээ.