Цэнгэлтийн Жигжиджав
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Цэнгэлтийн Жигжиджав (1894 - 1933 оны 5 сарын 2) нь Монгол улсын найм дахь ерөнхий сайд юм.
Тэрээр 1894 онд төржээ. 1924 онд сангийн яамны дэргэдэх нягтлан бодохын сургуулийг төгссөн.
1928-1930 онд Монголын харилцан туслалцах хоршооны нягтлан бодогч, даргаар ажиллаж байсан. 1930 оны 4 сарын 27-нд Монгол улсын ерөнхий сайдаар томилогдсон. 1932-1933 онд Худалдаа зам тээвэр, харилцан нэвтрэлцэх яамны сайдаар ажиллаж байсан.
1933 оны 5 сарын 2-ны өдөр гэртээ буу алдаж учир битүүлгээр нас барсан. Нас барсаных нь дараа хувьсгалын эсэргүү Лхүмбийн хэрэгт холбоотой байсан гэж зарлажээ.
| Өмнөх Анандын Амар |
Монгол Улсын Ерөнхий Сайд 1930 - 1932 |
Дараах Пэлжидийн Гэндэн |
| Монгол Улсын Ерөнхий Сайд нар | ||||||
|---|---|---|---|---|---|---|
|