Цэн тогоруу
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Цэн тогоруу | ||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
| Биологийн ангилал | ||||||||||||||
|
||||||||||||||
| Латин нэршил | ||||||||||||||
| Grus vipio Pallas, 1811 |
Цэн тогоруу (Grus vipio) нь тогорууны овгийн шувуу юм. Ягаандуу өнгийн урт хөлтэй ба саарал, цагаан алаг судалтай хүзүүтэй, нүүрэндээ улаан толботой, 130 см өндөр, 5.6 кг орчим жинтэй том шувуу юм. Манай орны Хэнтий, Дорнод аймгийн Онон, Улз, Халх, Хэрлэн гол, Цагаан-Овоо сумын Баянбүрд, Хүрээт нуур, Холбоот нуур зэрэг нутгаар өндөглөж зусдаг. Цэн тогоруу нь шавьж хорхой, үр тариа, ургамал болон зарим жижиг амьтдаар хооллоно. Байгальд зэрлэгээр үлдээд байгаа нь дөнгөж 4900-5400 орчим гэсэн тооцоо бий.
Гадаад холбоос [засварлах]
| Commons: Цэн тогоруу - зураг, дуу, бусад юмс |