Цэрэнгийн Чулуунцэцэг

Цэрэнгийн Чулуунцэцэг (1962 онд Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн) - Монгол Улсын Гавьяат Жүжигчин цолтой дуучин.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Дашийн Цэрэнгийн охин болж 1962 онд төрсөн. Эх нь сайхан дуулдаг, үйл үртсэнд уран М.Чулуунбат гэж эмэгтэй байсан.

Сумынхаа дунд сургуульд суралцаад тухайн үеийн нам, засгийн бодлогын дагуу МХЗЭ-ийн илгээлтээр мал аж ахуйн үйлдвэрлэлд гарч ажилласан юм. Ингээд 1979 онд болсон Нэгдэлчдийн урлагийн их наадамд авьяасаараа шалгаран оролцсоноор урлагийн замд хөл тавьсан төдийгүй “Өнөр бүл” киноны Цэрмаагийн дүрд чадварлаг тоглон үзэгч олны танил болсон юм. Ц.Чулуунцэцэг СУИС-ийг төгсөж, Цэргийн дуу бүжгийн чуулга, “Түмэн эх” чуулгад дуулж, Соёл урлагийн их сургуульд багшлан уран бүтээл дээрээ өссөнөөр 2008 онд Монгол улсын гавьяат жүжигчин цол хүртсэн билээ.

Дүү Туяацэцэг, Отгонцэцэг нар нь нэр сүрээ орон даяар гаргасан дуучид болсон. Гурвуулаа “Говь сайхан нутаг” нэртэй тайлан тоглолт хамтраад хийсэн нь Улаанбаатарыхныг ёстой хуйлруулсан. Өмнө нь нутгийн гурван гавьяат “Өлгий нэгтэй гурван гавьяат” нэртэй тайлан тоглолт хийсэн нь ч дууриал болоо биз ээ.