Цэрэндоржийн Балдорж

Цэрэндоржийн Балдорж
Төрсөн: 1953 он
Говь-Алтай аймгийн Шарга сум
Өнгөрсөн: 2007 оны 12 сард
Улаанбаатар
Ажил үйл Сурвалжлагч, тоймч, Зохиолч
Гарал үүсэл Малчин
Улс орон Монгол улс
Боловсрол Дээд
Төрөл Кино зохиол, Жүжгийн зохиол, Өгүүллэг

Цэрэндоржийн Балдорж (* 1953 оны 9 сарын 30-нд[1] Говь-Алтай аймгийн Шарга суманд; † 2007 оны 12 сарын 17-нд Улаанбаатарт) — Монголын сэтгүүлч, зохиолч, бизнесмен. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Ц.Балдорж нь Говь-Алтай аймгийн Шарга суманд 1953 онд төрсөн.

Төгссөн сургууль:

Ажилласан газар:

  • 1977-1990 "Үнэн" сонин. Сурвалжлагч, тоймч, хэлтсийн эрхлэгч
  • 1990-1996 "Ардын эрх" сонин. Нэгдүгээр орлогч эрхлэгч, ерөнхий эрхлэгч
  • 1996-2007 "Монгол Ньюс" группийн захирал. "Өнөөдөр" сонины ерөнхий эрхлэгч.

Мөн 1990-1992 онд Ардын Их Хуралд төлөөлөгчөөр сонгогдон, Монгол Улсын Үндсэн Хуулийг батлалцсан аж.

Ц.Балдорж 2007 оны 12 сард зүрх нь зогссоны улмаас таалал төгсчээ.

Бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

Кино зохиол[засварлах | кодоор засварлах]

Жүжгийн зохиол[засварлах | кодоор засварлах]

  • Хэрээ
  • Өв залгамжлагчид
  • Зэрэглээ
  • Эмс
  • Шөнө амталсан нулимс
  • Хориотой жүжиг
  • Хайрын виз

Өгүүллэг[засварлах | кодоор засварлах]

  • Зул цэцэг
  • Хурал үргэлжилж байна

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. survaljlagchiin-aranshin.blogspot.com