Цэцэрлэг сум (Хөвсгөл)

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Цэцэрлэг сум нь Хөвсгөл аймгийн сум юм. Нийт 7,480 км² газар нутгийн 6,040 км² нь бэлчээр, 1,340 км² нь ой болно. 2000 оны байдлаар Цэцэрлэг суманд 5,876 хүн амьдарч байсны ихэнх нь хотгойд ястан юм. Сумын төв Халбан нь аймгийн төв Мөрөнгөөс баруунш 209 км, Улаанбаатараас 880 км зайд оршино.

Агуулга

[засварлах] Түүх

1930 онд Хантайшир уулын аймгийн Дэлгэрхаан уулын хошууны харьяанд Цэцэрлэг сум байгуулагдсан байна. 1933 оны байдлаар 1150 өрхийн 3,800 иргэн бүхий, 92,000 орчим толгой малтай томоохон сум болжээ. 1954 онд "Энх-Амьдрал" нэгдэл байгуулагдаж, 1990 онд татан буугдсан байна.

[засварлах] Эдийн засаг

2004 оны байдлаар 110,000 орчим толгой мал тоологджээ. Үүнд ямаа 45,000, хонь 48,000, үхэр, сарлаг 8,300, адуу 8,100, тэмээ 606 байв[1].

[засварлах] Түүхийн дурсгалт газрууд

Монголын хойд хэсгийн хамгийн том хийдүүдийн нэг Тэсийн Хүрээ 1717 онд өдгөө сумын төв байгаа газрын ойролцоо байгуулагджээ. Тэсийн Хүрээ нь хөгжлийнхөө оргил үедээ 1,500 ламтай, 6 аймаг, 16 дацан, 29 дуганаас бүрдэж байв. Тэсийн Хүрээг 1930-аад оны сүүлчээр нураажээ.

[засварлах] Эшлэл

  1. Статистикийн Төв Газар: 2004 оны мал тооллого

[засварлах] Ном зүй

М.Нямаа, Хөвсгөл аймгийн лавлах толь, Улаанбаатар 2001, х.201

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр