Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институт

Дубна дахь Цөмийн Судалгааны Нэгдсэн Институтын төв байр

Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институт (орос. Объединённый институт ядерных исследований, ОИЯИ) нь ОХУ-ын Москва мужийн Дубна хотод байрладаг, Оросын цөмийн судалгааны төв болно. Тус төв нь 5500 ажиллагсадтай, 1200 судлаачидтай, үүнээс 1000 орчим нь 18 гишүүн орнуудын эрдэмтэд байдаг. Институт нь онолын физик, энергийн физик (эгэл хэсгийн физик), хүнд ионий физик, нягтруулсан материйн физик, цөмийн реакц, нейтроны физик, мэдээллийн технологийн гэсэн долоон лабраторитой.

Төвд ашиглагддаг гол төхөөрөмжид нь нуклетрон хэт дамжуулагч хурдасгуур (эгэл энерги: 7 GeV), гурван изохроник циклотрон (120, 145, 650 MeV), фазатрон (680 MeV), синхрофазатрон (4 GeV) багтана. Энэ төвд мөн хурдтай пульсийн реактороор (1500MW) 19 дэд салбраар нейтроны урсгалыг хүлээн авдаг.

Энэ төвд Монголын цөмийн физикчид 1960-аад оноос эхлэн хамтран ажиллаж цөмийн физикийн шинжлэх ухаанд чухал хувь нэмрээ оруулсаар ирсэн.

Бичлэг[засварлах | кодоор засварлах]

  1. Видео сан
  2. Танилцуулга
  3. 2013 онд ОИЯИ-д Монголын төлөөлөгчид зочилсон нь