Чадраабалын Туул

Чадраабалын Туул
Бүтэн нэрЧадраабалын Туул
Төрсөн өдөр1952 оны 5 сарын 15 (1952-05-15) (71 настай)
Төрсөн газарМонгол Улсын Өмнөговь аймгийн Номгон сум
Яс үндэсМонгол үндэстэн
Улсын иргэн Монгол (БНМАУ → МУ)
Ажил үйлдуучин,
Урсгалцэрэг эх орны сэдэвт
Алдар цол
Төр нийгмийн шан
МУГЖ

Чадраабалын ТуулБНМАУ-ын Гавьяат Жүжигчин дуучин.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Өмнөговь аймгийн Номгон суманд хилчний гэр бүлд төрсөн. Ховд аймгийн Чандмань сумын уугуул.

Улаанбаатар хотод 1968-1972 онд Багшийн сургуульд, 1973-1977 онд УБДС-д суралцаж төгсчээ. 1972-1973 он, 1977 оноос хойш ААДБЧ, БЦДБЧ-д дуучин, гоцлол дуучнаар ажиллажээ.

Ээж, УГЖ Л.Цэрэнпилийнхээ олон жил дуулж мөнхжүүлсэн “Амрагийн дуу”-г залгамжлан тайзнаа амьдруулж “Цэргийн вальс”, "Чамайг үдье" гэхчилэн цэрэг, эх орон, хайр сэтгэлийн сэдэвтэй иргэнлэг уянгын дуунуудаар урын сангаа бүрдүүлжээ.

  • “1921-1995 оны дууны найр” хэмээх уралдаан,
  • “Ерээд оны дууг хэн сайн дуулах вэ” уралдааны тус тусын дэд байрын шагнал,
  • “Алтан намар” дуу хөгжмийн наадмын шагнал,
  • 1995 онд БНАСАУ-д болсон “Хаврын баяр” наадмын алтан цомыг хүртсэн байна.

Гавьяа Шагнал[засварлах | кодоор засварлах]

  • МУГЖ /1997-12-11.№80/,
  • Алтан гадас одон болон бусад медалиудаар шагнагджээ

Баримт[засварлах | кодоор засварлах]

Түүний ээж БНМАУ-ын Гавьяат Жүжигчин, дуучин Л.Цэрэнпил ажээ.