Чад нуур
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Чад нуур (Франц хэл: Lac Tchad) нь Чад, Нигер, Нигери, Камерун улсуудын нутагт орших, Африк тивийн төв хэсгийн нуур юм.
Харамсалтай нь ган болон цаг уурын өөрчлөлтийн улмаас талбай нь багасч буй.
[Засварлах] Ерөнхий ойлголт
Тун гүехэн устай тус нуурын хамгийн гүн хэсэг нь дөнгөж 7м байдаг. Иймээс борооны улирал, халууны улиралд нуурын талбайн хэмжээ 2 дахин ялгаатай болдог.
Чад нууранд Шари зэрэг голууд цутгана.
[Засварлах] Ширгэж буй Чад нуур
Европчууд тус нуурыг 1823 онд анх судалсан байна. Тэр үед дэлхийн хэмжээний том нуур байсан боловч сүүлийн 40 жилд талбай нь эрс багасч буй. 1960-аад онд 26,000км² гаруй талбайтай байсан бол 1990-ээд онд 45%-иар буурчээ. Түүнээс гадна 1908, 1984 онуудад бүр ширгэж алга болж байсан удаатай. Энэ янзаараа бол 21-р зуунд ширгэж алга болно гэж үзэж буй.
[Засварлах] Гадаад холбоос
| Commons: Category:Lake Chad - зураг, медиа материалууд |