Чандлер Парсонс

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Парсонс 2012 онд.

Чандлер Парсонс (англ. Chandler Parsons, 1988 оны аравдугаар сарын 25-нд Флорида мужийн Касселберри хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн Хьюстон Рокетс багийн жижиг болон хүчний довтлогч юм. 2011 оны драфтын №38-аар одоогийн багтаа ирсэн байна. Парсонсын хувьд шилдэг тоглолтоо 2013 оны гуравдугаар сарын 3-нд Даллас Маверикс багийг 136–103 харьцаагаар хожсон тоглолтонд 32 оноо (13 довтолгооны 12 нь, 7 холын зайн шидэлтийн 6-г оновчтой болгосон), 3 самбараас бөмбөг авалт, 3 ашигтай дамжуулалт хийж үзүүлсэн байдаг.[1] Коллежид байхдаа Флоридагийн их сургуулийн (2007—2011) багт хүчин зүтгэж байв.

Тоглогчийн мэдээлэл[засварлах]

  • Өндөр — 206 см
  • Жин — 103 кг
  • Өмсгөлийн дугаар — 25

Эшлэл[засварлах]

Холбоос[засварлах]