Чандмань-Өндөр сум

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Чандмань-Өндөр сум нь Хөвсгөл аймгийн сум юм. 4,490 км² нутагтай. 2000 оны байдлаар 3036 оршин суугчтай байв. Сумын төв Хөхөө нь аймгийн төв Мөрөнгөөс зүүн хойно 138 км, нийслэл Улаанбаатараас 758 км зайд оршино.

Агуулга

[засварлах] Түүх

1931 онд Хөвсгөл аймагтай хамт байгуулагдсан. 1933 оны байдлаар 816 өрхийн 2,300 хүн, 42,000 орчим толгой мал тоологджээ. 1956 онд сумыг Цагаан-Үүр суманд нэгтгээд, 1959 онд буцааж салгасан байна. 1952 - 1990 онд тус суманд "Лениний алдар" нэгдэл ажиллаж байв.

[засварлах] Эдийн засаг

2004 оны байдлаар 41,000 толгой малтай. Үүнд, 10,000 хонь, 13,000 ямаа, 14,000 үхэр, сарлаг, 4,100 адуу тоологдсон бөгөөд тэмээ байхгүй[1].

[засварлах] Түүхийн дурсгалт газрууд

Нутгийнхан Чингис хааны дээд өвөг Алун Гоо эх тус сумын нутгаар урсдаг Ариг голоос гаралтай гэж үздэг бөгөөд 1992 онд голын ойролцоо түүний хөшөөг босгожээ.

[засварлах] Ном зүй

М.Нямаа, Хөвсгөл аймгийн лавлах толь, Улаанбаатар 2001, х.204

[засварлах] Эшлэл

  1. Статистикийн Төв Газар: 2004 оны мал тооллого, х.111
Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр