Чарга
Чарга нь гулгамтгай тэшүүр буюу улыг гулгуулах замаар ямар нэгэн зүйлийг зөөхөд туслах хэрэгсэл юм.
Цас, мөсөн дээгүүр, бартаа саад цөөтэй газарт тохиромжтой, мөн нуга, зүлгэн дээр ч хэрэглэж болдог. Түүнчлэн гадаргыг нь зүлгэж тэгшилсэн чулуун дээр ч ашиглах боломжтой.
Агуулга |
[засварлах] Чарганы хэрэглээ
Чаргыг үхэр, адуу, нохой зэрэг гэрийн тэжээвэр амьтдад хөллөн ашиглахаас гадна хүн түлхэх, татах зэргээр хөдөлгөдөг. 19-р зуунаас 20-р зууны эхэн үед голдуу Английн аялагчид туйлын судалгааг хийхдээ чарга ашиглан явдаг байв.
[засварлах] Чаргаар наадах
Мод, хуванцар, кардон цаасан хайрцаг зэргээр чарга хийж болдог бөгөөд түүгээр уулын уруу, налуу газарт гулсаж нааддаг.
[засварлах] Спорт
Чарганы төрлийн бобслей, люж, скелетоны спортууд өвлийн олимпийн хөтөлбөрт албан ёсоор багтдаг. Мөн морин чарга, нохойн чарганы уралдаан зохиогддог газрууд бий.
[засварлах] Санта-Клаус
Зул сарын баярын битүүний шөнө Санта-Клаус хандгайнд хөллөсөн чаргаа хөлөглөн тэнгэрээр дүүлэн айлуудаар явж бэлэг тараадаг гэж Христийн шашинд үздэг.
[засварлах] Гадаад холбоос
| Commons: Sledding - зураг, дуу, бусад юмс |