Чарльз Баркли

Чарльз Уэйд Баркли (Англи: Charles Wade Barkley, 1963 оны хоёрдугаар сарын 20-нд Алабама мужийн Лидс хотод төрсөн) — Америкийн зодог тайлсан мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд «Филадельфия-76», «Финикс Санз», «Хьюстон Рокетс» багуудад 17 улирлыг үдэхдээ НБА-гийн бүх оддын тоглолтонд 11 удаа шалгарч, улирлыг самбарын үзүүлэлтээр манлайлж, 20,000 оноо, 10,000 самбар, 4,000 дамжуулалтын босгыг давсан 4 дэх тоглогчоор НБА-гийн түүхэнд бичигдсэн[1] 2006 оны Алдрын танхимын гишүүн билээ.

НБА-гийн замнал[засварлах | кодоор засварлах]

1963 оны драфтаар №1 Хаким Олажьювон, №3 Майкл Жордан, №5 Баркли, №16 Жон Стоктон нарын домогт тоглогчид НБА-д элсэж байлаа. Хүчний довтлогчоор тоглоход нуруу нам (1.98 м) ч лагс биеэрээ самбарт илүүрхэх болсоноор нэгэн цагийн оддуудаас онцгойрдог болжээ. Рууки жилдээ 14.0 оноо, 8.6 самбар, 1.9 дамжуулалт, 1.2 таслалт, 1.0 хаалтыг 82 тоглолтонд 28.6 минут тоглохдоо дунджилсан бөгөөд дараа жилд огцом өсч 20.0 оноо, 12.8 самбар, 3.9 дамжуулалт, 2.2 таслалт, 1.6 хаалт болгожээ. Харин гурав дахь жилдээ 14.6 самбараар лигийг тэргүүлсэн байна. Тэр 1988 оны хоёрдугаар сарын 9-нд «Атланта Хоксын» эсрэг улирлын хувийн дээд 47 оноо, 1994 оны тавдугаар сарын 4-нд «Голден Стэйт Уорриорзийн» эсрэг плей-оффын хувийн дээд 56 оноог авч байв. 1993 онд 25.6 оноо, 12.2 самбар, 5.1 дамжуулалт, 1.6 таслалт, 1.0 хаалт 37.6 минутанд дунджилсан Баркли «улирлын үнэ цэнэтэй тоглогчоор» алдаршсан ба аваргын дайралт «Финикс Санзын» өмнөөс Майкл Жордантай «Чикаго Буллзийн» эсрэг хийж 4:2 харьцаагаар ялагдсан түүхтэй. Түүнчлэн Бүх оддын тоглолтонд дорнод бүсийг төлөөлөхдөө (116:114) тэр 17 оноо, 22 самбарыг 1967 оноос хойш Уилт Чемберлений самбарын үзүүлэлттэй зэрэгцжээ.

Шигшээ[засварлах | кодоор засварлах]

Баркли Америкийн шигшээд багтан 1992, 1996 оны олимпийн наадамд аваргалсан юм. Тухайн үед шигшээ 117.3 оноо, дунджилахдаа өрсөлдөгч багаа 43.8 оноогоор илүүрхэж олимпийн амжилтыг тогтоож байв.[2] Харин Баркли нэг олимпт дунджаар 18.0 оноог 71.1 хувьтай довтолж авдаг байжээ.

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. nba.com, Charles Barkley Career Statistics, accessed March 7, 2007
  2. usabasketball.com, USA Basketball: Men's Olympics History (1992) (Memento 26. Нэгдүгээр сар 2012 цахим архивт), Retrieved May 16, 2009

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Чарльз Баркли – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Stub icon

Энэ сагсан бөмбөгчний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.