Чарльтон Атлетик

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Чарльтон Атлетик
Бүтэн нэр Чарльтон Атлетик Хөлбөмбөгийн Клуб
Хоч нэр The Addicks, The Red Robins, The Valiants, Red Army
Байгуулагдсан 1905 оны 6 сарын 9
Цэнгэлдэх хүрээлэн Валлей,
Англи, Лондон, Чарльтон
(Багтаамж: 27,111)
Дарга Майкл Слатер
Менежер Крис Пауэлл
Лиг Чэмпионшип
2011–12 Лиг Нэг, 1-р байр
(дэвшсэн)
Вэбсайт Клубын вэбсайт
Өөрийн талбай дээрх хувцас хэрэглэл
Өрсөлдөгчийн талбай дээрх хувцас хэрэглэл
Энэ улирал

Чарльтон Атлетик Хөлбөмбөгийн Клуб (англ. Charlton Athletic Football Club) нь Лондоны Чарльтон дүүргийн хөлбөмбөгийн баг юм. Тэд 2011/2012 оны Лиг Нэгийн аварга болсноор 2012-13 оны улиралд Хөлбөмбөгийн Лигийн Аварга Шалгаруулах Тэмцээнд дэвшин тоглож байна.

Өмнөд Лондонд орших Ист Стрийт Мишн, Бландел Мишн зэрэг залуучуудын клубүүд 1905 оны 6 сарын 9-нд нэгдэж, Чарльтон Атлетик багийг үүсгэжээ. Тус баг Чарльтон дүүргийн Валлей цэнгэлдэх хүрээлэнд 1919 оноос хойш тоглож байна (Энэ хооронд 1923–24 онд нэг улирал Катфордод, 1985–1992 онд долоон жил Кристал Палэс, Вест Хэм Юнайтед багуудын талбайд тоглосон).

Тэд 1920 оноос мэргэжлийн баг болж, улмаар 1921 онд Хөлбөмбөгийн Лигт элсэн оржээ. Түүнээс хойш Английн хөлбөмбөгийн дээд лигт 1936–1957, 1986–1990, 1998–1999 болон 2000–2007 онуудад тоглож байв. Чарльтон багийн хамгийн амжилттай үе нь 1930-д онд тохиосон бөгөөд Нэгдүгээр Дивизионд 1937 онд 2-р байр эзлэн дээд амжилтаа тогтоож байв. Дэлхийн хоёрдугаар дайны дараа тэд Английн Хөлбөмбөгийн Холбооны цомын шигшээд 2 удаа шалгарснаас 1946 онд цом хүртэж чадаагүй бол 1947 онд даагаа нэхэн, цомын эзэн болж байжээ.

Гадны холбоосууд[засварлах]