Чацаргана
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Чацаргана | ||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Чацарганы бут. Нидерланд
|
||||||||||||
| Биологийн ангилал | ||||||||||||
|
||||||||||||
| Дэд зүйлүүд | ||||||||||||
|
Ердийн чацаргана Hippophae rhamnoides |
Чацаргана (лат. Hippophae) нь Elaeagnaceae овгийн бутлаг ургамал, мөн түүний үр жимсийг хэлнэ. Европ, Азид 6 зүйл, 12 дэд зүйлийн чацаргана зэрлэгээрээ ургадаг, өргөн тархсан ургамал юм. Монгол, Хятад, Энэтхэг, Балба, Пакистан, Орос, Их Британи, Франц, Дани, Нидерланд, Герман, Польш, Финланд, Швед, Норвеги зэрэг улсуудад ургана. Дэлхий дээрх чацарганы нөөц бүхий 1.5 сая гектар газрын 90 орчим хувь нь Хятад улсад ногддог.[1] Чацарганы бут нь ихэнхдээ 0.5–6 м өндөртэй байх боловч хааяа Төв Ази зэрэг хуурай, элсэрхэг нутагт 10 м хүртэл ургах нь бий.Чацаргана нь манай орны хойд хэсэгт ихэвчлэн ургадаг бөгөөд аль ч газар ургах чадвартай ургамал юм.